Хэдхэн жилийн өмнө балгас байсан өмнөд хөршийн Эрээн хот асар хурдацтай хөгжиж буйг ирсэн, очсон болгон л ам уралдан ярьдаг. Гэвч ярьсаар суугаад бид тэдэнд худалдааны бодлогоо алдчихсан. Мөн гайхсаар байгаад үйлдвэрлэлээ "тавиад туучихсан". Одоо тэд аялал жуулчлал, боловсролын салбарыг минь булаах гээд зэхэж сууна. Зэхэх ч гэж бараг л эзлээд эхэлчихэж.
Эрээн хот худалдааны бүс болон өргөжиж байна. Вэнь жөү, Щэн тун зэрэг томоохноос гадна жижиг захуудыг оруулах юм бол тэр чигээрээ худалдааны хот. Манай "Нарантуул"-ыг хэд нугалсан юм шиг том захууд төрөлжөөд амжчихсан.
Хувцас, жижиг хэрэглэл, цахилгаан бараа, барилгын материал гээд чиглэл чиглэлээрээ хөгжиж байгаа тул хайж цаг хугацаа алдахгүй. Тэдний нэрлэсэн "Бүдүүн дэлгүүр"-үүд зах зээлийн өрсөлдөөнд ид тэмцэлдэж байна. Тэр нь бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрлөөс харагдана. Нэг дэлгүүрт байгаа бараа нөгөө дэлгүүрт байхгүй нь "хятад ухаан" л байх.
Өмнөд хөршийнхөн маань боловсролын салбарт анхаарч эхэлж. Тэндхийн Олон улсын хэлний сургуульд монголоос нэжгээд хүүхэд суралцаж буй. Гэхдээ хятад хэлний ангид бус англи хэл сурч байна гээд боддоо. Энэ нь бас л хятад ухаан биз. Мөн монголоос гадна орос, казахстан, оросын буриадаас ч хүүхдүүд сурч боловсорч байна. Цаашид ч тэдгээр хүүхдүүдийн сургалтын тэтгэлэгийг хөнгөлөх, байр сууцаар хангах гээд Эрээн хотын Засгийн газраас бодлого баримталж буй. Монголын өнчин ядуу, амьдралын боломжгүй хүүхдүүдэд ч боловсрол олгоход нааштай бодлого баримтална хэмээн ярьж байлаа. Өнчин ядуу хүүхдүүдэд минь боловсрол олгох гэж буй нь сайн хэрэг. Гэвч яг сургадаг дээрээ хэний хүүхдүүд тийшээ явах бол гэж бодогдож л байлаа. Одоогоор тэнд манай сайд, дарга нарын хүүхдүүд л суралцаж байгаа юм билээ. Нөгөөтэйгүүр өнчин, ядууст нь боловсрол эзэмшүүлчихээд "Бид л чамайг ийм хүн болгож, дахин төрүүлсэн" гээд эсрэгээр эргүүлчихвэл яалтай.
Эрээн хот 100 мянган хүн амтай. Уг нь жижигхэн хот л доо. Манай Улаанбаатар түүний дэргэд хоёр сая иргэнийхээ талыг багтаасан их хот. Даанч хөгжлөөрөө л адагт орох нь. Хотынхоо дэд бүтцийг хөгжүүлсэн байдлаас ажиглавал тэд ойрын 2-3 жилийн дотор 500 мянган хүн амтай болох зорилт тавиад буй нь илт.
Эрээн дээд зэргийн хуурайшилт, цөлжилттэй газрын нэг. Гэтэл өдгөө хотынхоо хойд хэсгээр мод тарьж, зүлэг суулган, төв хэсэгтээ хиймэл нуур байгуулж бэрхшээлийг ардаа орхижээ. Манайхан хотынхоо хамаг модыг хугалж, барилга барих гээд газарт оруулан цөлмөөд дуусгаж буй. Нэмээд тарьсан нь ургаагүй. Өдгөө Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг "нүд үзүүрлэн" алга болгох тухай ярьж байгаа. Манайхан өмнөхөө эвдэж, бусниулж, ногоон байгууламжаа сүйтгэж, чөлөөлж байж байж бүтээн байгуулалт хийдэг бол өмнөд хөршийнхөн хотын үзэмжийг гутаасан балгаснуудаа цэвэрлэж, ормон дээр нь ногоон байгууламж, цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, хүүхэд залуусын парк байгуулдаг юм байна. Манайхан модоо хяргаад Эрээн рүү зөөгөөд дуусч байгаа. Тэгвэл Эрээн хотын удирдлагууд хотынхоо захад "Мэй кэ" хэмээх мод боловсруулах үйлдвэр байгуулчихаж. Дээрх үйлдвэр модоо боловсруулаад Герман руу экспортлодог аж. "Мэй кэ" модны үйлдвэрийг үзээд Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж бухимдаж, сэтгүүлчид атаархсан. Тэгээд бүр монголоос зөөсөн модоо Герман руу гаргадаг гэхээр золтой л уйлчихаагүй шүү. Дээрх үйлдвэрийн хажууханд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулж байгаа юм билээ. Үүнтэй холбогдуулаад хэдэн тоо баримт дурьдвал, Эрээн хот жилд дунджаар 950 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний эргэлт хийдэг. Тэр дундаа Замын-Үүд боомтоор жилдээ 63 мянган тонн төмрийн хүдэр орж ирдэг. Энэ жилийн эхний найман сарын байдлаар 73 хувиар буурсан шүү гэж хотын удирдлагууд сэтгэл дундуур байна лээ. Бас мал аж ахуйн түүхий эдийн орж ирдэг хэмжээ эрс багассан гэж чамлангуй хэлсэн. Харин зэсийн баяжмалын эхний найман сарны байдлаар 350 мянган тонн орж ирсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвэндээ байгаа аж. Цахилгаан барааны эргэлт 52-66 хувиар нэмэгдсэн бол хүнсний бараа, бүтээгдэхүүний хувь хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Барилгын материалын бараа эргэлт одоогоор зогсонги байдалд орсон. Уг нь нэлээд ахицтай явж байсан гэнэ. Наймдугаар сараас эхлэн Замын-Үүдийн төмөр зам ачааллаа даахгүй болсноос хойш барилгын материал хүлээгдэж байгаа. Удаан хүлээгдэхэд барааны чанарт өөрчлөлт гардаг тул энэ чиглэлд аль, аль тал нь "шатаж" байгаа юм байна. Гэхдээ мэдээж манай талд хохирол нь хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Дулааны улиралд хийгдэж дуусах бүтээн байгуулалтын ажил удааширч Засгийн газраас хатуу үүрэгдэж, энд тэндгүй гүйцэтгэгч нар болох компанийн захирлууд бухимдаж байгаа нь дээрхээс үүдэлтэй аж. Энэ явдлыг арилгахаар Засгийн газар гурван вагон худалдан авч тээвэрт гаргасан. Энэ тухайд Эрээний удирдлагууд санал хэлэхдээ "Хос төмөр замтай болох хэрэгтэй. Цаашилбал, авто замыг сайжруулвал, Улаанбаатар-Эрээний хооронд зургаахан цаг давхих боломжтой болно" гэцгээж байна лээ.
Бид чинь Эрээнийхэнд аялал жуулчлалаа алдчихжээ гэх бараан бодолтой ирсний учир тэдний "Үлэг гүрвэлийн хотхон"-той холбоотой. Хотынхоо захад үлэг гүрвэлийн цуврал хөшөөнүүдийг төмрийн хүдрээр барьж байгуулжээ. Хос хосоор хийгдсэн хөшөөнүүд дороо эргэдэг суурьтай бөгөөд салхин аясаар эргэлдэж байдаг аж. Мөн Эрээн нуурын орчим хонхор газраар үлэг гүрвэл олноор бөөгнөрч үхсэний ул мөр чулуужсан яс ихтэй. Түүнийг малтан гаргаад байгальд олдсон янзаар нь үзмэр болгон засан тохижуулж байна. Мөн үлэг гүрвэлийн аварга хөшөөгөө "Улаан ном"-д оруулах гэж байгаа гэнэ лээ. Ингээд ирэх жилээс жуулчид манай Өмнөговийг мартаж, Эрээний үлэг гүрвэлийн хотхон руу цувах нь.
Эцэст тэмдэглэхэд Эрээнээр аялаж явахад Замын-Үүдийн оршин суугчид саунд орох гэж явахтай таарсан. Тэдний амнаас Засаг дарга Дашцоо ч мөн л саундахаар Эрээнд ирснийг сонслоо. Ингэхэд Замын-Үүдийг балгас байлгах бодлго баримталж арваад жилийг ардаа орхисон Дашцоо дарга үүнийхээ төлөө урд хөршийнхнөөс арвин авилга авсан юм биш байгаа. Бизнес эрхлээгүй, хур хөрөнгөгүй Дашцоогийн эхнэр хүүхдүүд өдгөө АНУ-д тус улсын иргэн юм шиг тарвалзаж байдаг сурагтай. Харин Дашцоо өөрөө энд Замын-Үүдийг хөгжүүлэхгүйн төлөө байдаг чадлаараа тэмцсэний үр дүн нь ч өгөөжтэй л байгаа юм байна.
Ч.Үл-Олдох