Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй сэтгүүлчид уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Шадар сайд У.Хүрэлсэхийн “Херо”-гийн Баатартай хийсэн утасны яриа гарч, МАН-ын гишүүд намынхаа эсрэг ажилласан гэх ойлголт бий боллоо. Энэ бүхэн эцэстээ өнөөдөр МАН-ын гишүүд хагаралдаж, Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрлээ гэж үзэж байна. Таны бодлоор?
-Хоёр хүний утасны ярианаас болж намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ гэж сүбьективээр дүгнэж болохгүй. Баатар бол манай ах. Ах бид хоёр хожим танилцахад л Ерөнхийлөгч Баттулга, ах хоёр ойрын холбоотой байсан.
У.Хүрэлсүх дарга “100 эрхэм” нэвтрүүлэгт нь орсон, тэд бас найзууд байсан. Сонгуулийн өмнөхөн “Бүрэн зураглал” нэвтрүүлгээр ороод, хамгийн их шүүмжлэлд өртсөн хүн бол М.Энхболд дарга өөрөө. Тэгвэл Энхболд дарга, Баатар хоёрын утасны яриаг гаргаж тавьж болно шүү дээ.
-Та сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан юм уу?
-Намын бага хурлын шийдвэр гараад явж байхад МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүйг би хариуцлагатайгаар мэдэгдье. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, намынхаа нэр дэвшигчийн төлөө ажилласан. Би сүүлийн 10 гаруй жил улстөрийн амьдралд идэвхтэй оролцож байна.
Ийм их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан сонгуулийг би анх удаа л харлаа. Бүх чадлаараа хичээсэн. Ц.Нямдорж гуай, Аюурсайхан, Нямбаатар гишүүн болон миний бие нэр дэвшигчээ дэмжихийг уриалж, тэргүүн эгнээнд гараад ажиллаж байсан. Сонгуулийн үеэр чимээгүй байсан хүмүүс, одоо юм яриад хэрэггүй ээ. Тухайн үедээ өрсөлдөгч намын нэр дэвшигчийн эсрэг ярихгүй яасан юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН ялагдсан шалтгаан юу байв?
-УИХ-ын даргаар ажиллах шийдвэрийг М.Энхболд дарга өөрөө гаргасан. Санаж байгаа бол би М.Энхболд даргыг УИХ-ын даргаар ажиллахын эсрэг саналыг ганцаараа өгч байсан. УИХ-д 65 суудалтай том намыг дэмжсэн ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж ажиллаад, хариулах ёстой байсан.
Ингэж эдийн засгийн хүндрэлийг давж, ард иргэдийн амьжиргааг өөд нь татах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, өөрөө л УИХ-ын дарга болох шийдвэр гаргасан шүү дээ. Үүнээс болж томилгоон дээр алдаа гарсан. УИХ дахь бүлгийн гишүүдийн санал хураахгүйгээр өнөөгийн Засгийн газрын гишүүдийг томилсон. Энэ нь УИХ-ын бүлэг дотор Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэс болсон гэв.