Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн гаргасан тооцоогоор Монгол, БНАСАУ хоёр орны худалдаан өнгөрсөн онд 43 хувиар өсөж 2,29 сая ам. долларт хүрчээ.
Монголоос өнгөрсөн онд нийт 1,92 сая ам. доллартой тэнцэх бүтээгдэхүүнийг БНАСАУ-д экспортолсон нь 2016 оныхоос 55 хувиар өссөн дүн юм. Манай улсаас экспортолж буй бүтээгдэхүүний жагсаалтын нэгдүгээрт тамхины төрлийн бүтээгдэхүүн орсон бөгөөд нийт экспортын бүтээгдэхүүний 92,2 хувь байсан аж.
2016 оноос хойш Монгол улс Хойд Солонгост тамхи экспортолж байгаа юм байна. Харин Хойд Солонгосоос Монгол улсад экспортолж буй бүтээгдэхүүний жагсаалтын нэгдүгээрт эмийн бүтээгдэхүүн орсон байна.
НҮБ-аас Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авсантай холбогдуулан БНХАУ Хойд Солонгостой хийх худалдаандаа хязгаар тогтоож эхэлснээр Монгол улсын экспортын дүн үнэмлэхүй өссөн аж.
Эх сурвалж: Yonhap