ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" мөн ХНХ-ын сайд С.Чинзоригийн хамт Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Сант сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд ажиллалаа.
Булган аймгийн Рашаант суманд 541 өрхийн 207310 толгой мал өвөлжинө. Сумын хэмжээнд 75 өрхийн 24309 мал отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрч, онцгойлон анхаарах шаардлагатай 4 багийн 92 малчин өрх бий. Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн сарын байдлаар 30 998 бог, 4002 бод мал нядалж, борлуулжээ.
Улсын хэмжээнд хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн хувьд 7-8 сум зудын байдалтай байна. Аймгийн хэмжээнд 5 сая 800 орчим толгой мал өвөлжих юм байна. Энд бэлчээрийн даац гурав дахин хэтэрчээ. Аймгийн хэмжээнд нэг сая 100 орчим мянган мал отор нүүдлээр өвөлжиж байна.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн малчин Д.Мөнхсайханы гомдлын дагуу оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт үүрэгдлээ.
Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд өвөлжилт хүнд байна
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт малаа оторлуулж байгаа малчдад үзүүлэх эмнэлэг, хэв журмын үйлчилгээг сайжруулах, шуурхай ажиллах чиглэл өглөө.
Дундговь аймгийн хувьд 4 сая орчим толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 30 хувьд нь бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн байдалтай байна. Малчид энэ жилдээ аймаг дотроо отор нүүдэл хийгээд, гадагш явахгүй гэв.
Аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн ч өвөлжилт хүндэрвэл хүрэхгүй байх эрсдэлтэй тухай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.