Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины аав, ээж өнгөрсөн долоо хоногт "Лантуун дохио" ТББ-аас зохион байгуулсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна болсон жагсаалд оролцсон юм.
Жагсаалын үеэр охины ээж:
"Миний үр сургуульдаа нэртэй, ардын уртын дуу дуулдаг, авьяаслаг охин байсан. Сонгоны ангид явдаг байлаа. Миний үр багаасаа аав ээждээ эрхэлж өссөн эрх хүүхэд.
Саяхан дүүтэйгээ мөөмөө хүртэл булаацалдаж байсан.Тэгж явсан хүүхэд маань өнөөдөр бузар муухай хүмүүсийн гарт.../уйлав/
Хурууных нь сарвуу ээждээ хэчнээн хөөрхөн гээч. Ээжийнхээ энгэрээс нэг ч удаа салж байгаагүй. Би үрээсээ нэг ч хором холдоггүй байсан. 13 жилийн турш яаж өсгөлөө. 13 жил энэ хүүхдэдээ яаж анхаарал тавьж байлаа даа. Тэгтэл охиныг минь алчихлаа. Хэлэх ч үг алга...

Охины аав Т.Лхагвасүрэн:
"Миний охиныг хороосон хоёрын нэг нь манай хамар хашааны айлын банди байна лээ. Нөгөөх нь манай доохон талд байдаг айлын хүүхэд. Айлын ганц эрх охин байсан юм.
Урлаг соёлд дуртай, сургуульдаа нэр хүндтэй, сайхан дуулдаг, англи хэлний сонгоны ангид явдаг, анги хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ бүгдэд нь нэр хүндтэй сайхан хүүхэд байсан билээ.
Гол нь энэ хэрэг дээр шинжилгээ хийсэн Шүүх эмнэлэг буруу ташаа дүгнэлт гаргасанд бид маш их гомдолтой байна" гэжээ.
Жагсаалд оролцогсод "Очир" төвд очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Үүний дараа Т.Лхагвасүрэн: "Өнөөдөр та бүхний ачаар би Очир төвд орж үзлээ. Өмнө нь битүүмжилсэн байсан учраас орж чадаагүй байсан юм. Ханан дээр нь хүртэл 21 нас хүрээгүй иргэнд зочид буудал үйлчлэхгүй гэсэн анхааруулга байна. Гэтэл энэ бүгд яагаад үйлчилсэнгүй вэ" хэмээн нулимс дуслуулжээ.
Зургийг: Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн Фэйсбүүк дэх видеоноос авав