Нийслэлийн 376 жилийн ойг угтаж “Их хотын хямдрал-376” худалдаа гурав дахь жилдээ энэ сарын 29-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хямдралтай худалдаанд оролцох Ноос ноолуурын холбоо, Арьс ширний холбоо, бусад аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.
“Их хотын хямдрал”-ын албан ёсны нээлт ирэх пүрэв гарагт Чингисийн талбайд 11.40 минутад болох юм байна.
Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор нийслэлийн 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүндээ 10-70 хувь хүртэл хямдруулан худалдаалахаар саналаа ирүүлээд байгаа аж.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл, ноос ноолуур, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээрээ хямдралтай худалдаанд оролцох боломж нь нээлттэй байгааг мэдээллээ.
Чингисийн талбайд худалдаа хийх эдгээр иргэдийн асар майхныг нь үнэ төлбөргүйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас гаргаж өгөх юм байна.
Өнгөрсөн жил НВЦ компанийн барьсан “Баян” асар талбай хамгийн их оочертой байж, өндөг авах гэсэн хүмүүсийн хөлд дарагдсан билээ. Энэ талаар тус компанийн Борлуулалтын газрын дарга О.Галбадрах “Энэ жилийн хямдралтай худалдаанд манай компанийн зүгээс зөвхөн өндөг биш тахианы мах худалдаалахаар болж байгаа. Өнгөрсөн жил ганц цэг дээр худалдаалсан бол энэ удаа захирагчийн ажлын албатай нийлээд Чингисийн талбайд нийт дөрвөн цэг дээр худалдаа хийхээр болсон. Өндөгний үнэ нь 200-240 төгрөгний хооронд байна. Түүнчлэн 8000-10000 хэрэглэгчид өндөг шарж, омлет хийж тараахаар төлөвлөсөн” хэллээ.
Чингисийн талбайд болох арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хямдралтайгаас гадна 5-10 нэрийн бараа бүтээгдэхүүн, эрхийн бичгээр хонжвор гаргаж, нийслэлийн өдрийн азтанг тодруулах юм байна.
Сонирхуулахад өнгөрсөн жил болсон хямдралтай худалдааны үеэр 300 мянга гаруй иргэн нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ.