Аж үйлдвэрийн сайдын Европын зарим орнуудад ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад ажиллалаа.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзлаа. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.
Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар мөн дурьдсан юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Чех улсаас тоног төхөөрөмж технологи Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан юм.
Түүнчлэн Чех улсаас Монгол Улстай уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Чех улсын компаниуд Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийллээ.
Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт болсон төдийгүй ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.