Нийслэлийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон бөгөөд эдгээрийн нэг нь Монгол гуравдугаар дунд сургууль юм.
Нэг ээлжиндээ 960 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд барилгын ажлыг “Алтан булаг трейд” ХХК гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцсон бөгөөд “Гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олон улсын төсвийг хэзээ орох бол гэж хүлээж суухгүйгээр сургуулийн барилгыг хурдан ашиглалтад оруулахаар хүчин чадлаа дайчилж ажиллаад хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Тус сургуулийн барилгын зураг төсөл нь сүүлийн үеийн евростандартын дагуу хийсэн учраас жишиг сургууль болж байна. Цаашид барих сургуулиудыг энэ зургийн дагуу хийхээр төлөвлөж байна” гэв.
Тус сургууль барилгагүй өнгөрүүлсэн хичээлийн гурван жилийн хугацаанд дөрөв болон 16 дугаар сургууль дээр хуваагдан хичээллэж байсан. Энэ хугацаанд хүүхдүүд сургуулиасаа шилжсэн ч шинэ сургуулийн барилга нь ашиглалтад орсон учраас буцаад ирсэн аж.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 1800 хүүхэд 2 ээлжээр хичээллэхээр бүртгүүлээд байна.