Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 53 дахь улирлын нээлт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Улирлын нээлтэнд Ж.Вердийн "Аида" дуурийг аравдугаар сарын 3, 4-ны өдөр 17.00 цагаас тоглоно.
“Аида” дуурь нь дэлхийн бүхий л дуурийн театрын, дуурийн жүжигчдийн урын сан дахь өндөр ур чадвар шаардсан, хамгийн хайртай, үнэ цэнэтэй бүтээл юм. Мөн хамгийн олон хүний бүрэлдэхүүн буюу 200 гаруй уран бүтээлчдийг хамруулдаг гэдгээрээ онцлогтой. Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг УДБЭТ-н тайзнаа анх 2011 онд тавьж байжээ.
Гол дүрүүд: Аравдугаар сарын 3-ны тоглолтонд:
Аида /Этиопын гүнж,олзны бүсгүй/ (сопрано) - С.Мөнгөнцэцэг МУГЖ
Радамес/Хааны ордны хамгаалалтын дарга/ (тенор) -Б.Гомбо-Очир
Амнерис/Хааны гүнж/ (меццо-сопрано) - Р.Доржхорол СТА
Рамфис /Сүмийн тэргүүн зайран/ (бас) - О.Хүрэлбаатар СТА
Амонасро /Этиопын хаан, Аидагийн эцэг/ (баритон) - Ч.Энхтайван СТА
Мэдээ хүргэгч (тенор) - М.Даваадорж
Их тахилчмаа (сопрано) - Ш.Гантуул
Аравдугаар сарын 4-ны тоглолтонд:
Аида /Этиопын гүнж,олзны бүсгүй/ (сопрано) - Ш.Наранчимэг СТА
Радамес/Хааны ордны хамгаалалтын дарга/ (тенор) -Ч.Түмэндэмбэрэл СТА
Амнерис/Хааны гүнж/ (меццо-сопрано) - М.Дариймаа СТА
Рамфис /Сүмийн тэргүүн зайран/ (бас) - Б.Алтанхуяг СТА
Амонасро /Этиопын хаан, Аидагийн эцэг/ (баритон) - Э.Амартүвшин МУГЖ
Египетийн хаан (бас) - Д.Бат-Эрдэнэ
Мэдээ хүргэгч (тенор) - Г.Шижирболд
Их тахилчмаа (сопрано) - М.Толхын
Суут их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт их бүтээл "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Хунт нуур" балетыг аравдугаар сарын 10, 11-ны 17.00 цагт тоглоно.
Хунт нуур балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа, хэдэн зуун, мянган удаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсэгийн дээдийн дээд бүтээл болсон юм.
Гол дүрүүд: Аравдугаар сарын 10-ны тоглолтонд:
Одетта, Одиллия- Ч.Ганчимэг МУГЖ
Зигфрид- О.Ганцоож СТА
Ротбарт - А.Өлзий-Орших СТА
Алиа салбадай- Б.Төгөлдөр СТА
Па-де-труа - МУГЖ Г.Цолмон, О.Анужин, А.Эрдэнэболд
Том хун: Б.Баасансүрэн СТА, Б.Энхтуул СТА, М.Мөнхтуяа
Жижиг хун:Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ
Аравдугаар сарын 11-ний тоглолтонд:
Одетта, Одиллия- Б.Саруул СТА
Зигфрид- М.Од СТА
Ротбарт - Э.Эрдэнэжаргал СТА
Алиа салбадай- Т.Хан-Очир
Па-де-труа - Б.Баасансүрэн СТА, О.Олонбаяр, Б.Пүрэв-Очир
Том хун: Б.Баасансүрэн СТА,, Б.Энхтуул СТА, М.Мөнхтуяа
Жижиг хун: Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ
УДБЭТ-н зүгээс үзэгч олондоо барьж буй 53 дахь улирлын бэлэг бол Италийн хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лючия ди Ламмермур" дуурь юм. Монголын сонгодог урлагийн тайзнаа аравдугаар сарын 17, 18-нд анх удаа тавих гэж байна.
Тус дуурь нь Монголын уран бүтээлчдэд шинэ ертөнцийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Сонгодог урлагт хайртай уншигч та энэ ховор боломжийг бүү алдаарай.
Сонирхуулахад, энэ улирлаас эхлэн тоглолтын тасалбарын үнэд өөрчлөлт орсон ба дэлхийн сонгодог уран бүтээлүүдийн тасалбар 10, 20, 30 мянган төгрөг байхаар тогтсон ба бусад үзвэрүүд 10, 15, 20 мянган төгрөг гэсэн сонголттой байх аж.
53 дахь улирлын бүх тоглолтын тасалбар УДБЭТ-н билетийн касс болон www.monda.mn сайтаар худалдаалж байна.
Хэрэв тасалбарыг олноор захиалах бол дараах утсаар холбоо барина уу: 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570.
Энэ жилийн хувьд УДБЭТ-н тайзнаа таван дуурь, таван балет тавих бөгөөд доорх зургаас дэлгэрэнгүй хуваарийг үзнэ үү.