Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, 2 гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг наймдугаар сарын 5-ны 23.00 цагаас 10-ны 07.00 цаг хүртэл хаахаар болжээ.
Энэ замыг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хаахаар төлөвлөсөн ч иргэдийн зүгээс зам хаах хугацааг хойшлуулах санал гаргаж, зарим иргэн зам барилгын ажилд саад болсон тул дээрх хугацаанд замыг хаагаагүй байна.
Тус замын дагууд байрлах гүүрүүдийн орчим гуу жалгатай, зам дагуу айлын хашаа, байшин шахаж байрласан, холбооны болон цахилгааны шонгууд эмх замбараагүй байрласан, гудамжнууд зохион байгуулалт муутай нарийхан тул машины сөрөг хөдөлгөөнтэй нэвтрэх, түр зам гаргах боломжгүй байгаа юм.
Тиймээс зам барилгын ажлыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй бүрэн хааж хийх шаардлагатай байгаа аж.
Нийслэлийн Авто замын газраас Нийслэлийн замын цагдаагийн газар болон Нийслэлийн тээврийн газартай зөвшилцсөний үндсэн дээр замыг хэсэгчлэн бүрэн хааж автобусыг богино эргэлтээр явуулахаар шийдсэн байна.
Зам барилгын ажлын үед иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн автозамын газар