“Төсөл бичнэ. Гэхдээ төсөл гэхээр л гуч, дөчин хуудас материал бид шаардахгүй. Эхний ээлжинд төслийн саналыг өргөдлийн маягаар авна. Тэгээд эрхийг нь өгнө. Эрхээ авсны дараа оюутан маань төслөө жинхэнэ ёсоор нь бичиж болно” гэж МОХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан хэллээ. Зээлийн хэмжээ нь арав хүртэл сая төгрөг байх гэнэ. Хугацаа нь хоёр жил. Зээлд 3, 4-р курст суралцаж байгаа болон сургуулиа төгсөөд нэгээс хоёр жил болсон залуус бас хамрагдаж болох аж.
Хамгийн гол нь үйл ажиллагаагаараа санхүүжих энэхүү төсөл нь олон ажлын байрыг бий болгосон байх ёстой. Тэдгээр нь оюутан, залуус байвал бүр ч сайн. Энэ сарын 24-нд эхний арван төсөлд санхүүжилт олгох батламжийг нь гардуулна. Эдгээр төслүүдэд захиалгаар хоол хүргэх үйлчилгээ, модон эдлэл, гар урлалын үйлдвэрлэл, сүлжээ канон ажиллуулах, интернэтээр уран зураг зарах гээд энгийн атлаа сонирхолтой санаанууд тусгагдсан юм байна.
Маргаашнаас буюу есдүгээр сарын 18-наас арван сургууль дээр зохиогдох өдөрлөг болон Хас банкнаас та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
О.Ариунбилэг