АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотод байрлах тэнгисийн цэргийн байр руу зэвсэгт этгээд гал нээсний улмаас дөрвөн усан цэрэг амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан хэмээн Reuters агентлаг мэдээллээ.
Буудалцааны үеэр гэмт этгээд цагдаа нарын гарт амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээд 24 настай Мухаммед Юсуф Абдулазиз гэгч бөгөөд Кубейт улсад төрсөн аж. Мухаммед Юсуф Абдулазиз сүүлийн хэдэн жил АНУ-д амьдарч байжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо гэмт этгээд ямар учраас гал нээж, цэрэг эрсийн аминд хүрснийг мөрдөн шалгахаар ажиллаж байгаа аж.
Абдулазизын аав үүнээс хэдэн жилийн өмнө гадаадын алан хядах байгууллагуудтай харилцаатай хэмээн сэжиглэгдэж байжээ. Гэвч төд удалгүй түүний нэрийг алан хядах үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийн жагсаалтаас хассан хэмээн New York Times мэдээллээ.
Харин Мухаммед Юсуф Абдулазиз энэ оны эхээр согтуугаар жолоо барьсан хэргээр Чаттануге хотод баривчлагдаж байснаар өөрөө хууль сахиулах байгууллагын хараанд өртөж байгаагүй аж.
Эх сурвалж: Reuters