gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Холестерин ихсэх нь хортой юу?

Эрүүл мэнд
2016-01-07
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2016-01-07
Холестерин ихсэх нь хортой юу?

Сүүлийн үед хүмүүсийн дунд транс өөх, холестерин ихэслээ гэсэн яриа их гарах боллоо. Мөн хөдөө орон нутгийн иргэдээс ч энэ талаар их асуух болсон. Тиймээс холестерин гэж юу болох, хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эмч Б.Анхтуяа зөвлөж байна.

Холестерин нь нэг талаас хүний биед боловсрогддог, нөгөө талаас биед хоол тэжээлтэй хамт орж ирдэг нарийн бүтэц бүхий химийн нэгдэл юм. Эрүүл хүний цусанд тодорхой хэмжээний холестерин байнга агуулагддаг. Энэ хэмжээ нь холестеринээр баялаг хоол, хүнс хэрэглэхэд ихэсч бусад тохиолдолд хүний биед боловсрогдон бий болж байдаг. Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг ч цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээгээр хүмүүсийг хэвийн /5.2 мк.моль/, бага зэрэг илүүдэлтэй /5.2-6.76/, хэт их /6.76 мк.молиос дээш/ гэж хуваадаг байна.

Цусандаа бага зэргийн гиперхолестринемитэй хүмүүс хэвийн хэмжээтэй холестеринтэй хүмүүсээс зүрхний шигдээс өвчинд хоёр дахин илүү өртөмтгий байдаг бол холестерин хэт их хүмүүс 4-5 дахин илүү өртдөг юм байна. Мөн бие организм эргээд холестерины тодорхой хэсгийг бэлгийн болон бөөрний дээрх булчирхайн гармоныг боловсруулахдаа ашигладаг бөгөөд нөгөө хэсэг нь цөс боловсруулахад зарцуулагддаг. Цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь судас хатуурлын гол шалтгаан болдог аж. Ингэснээр судасны бөглөрөл үүсч эд эрхтэнд очиж цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг. Цусан дахь холестерины хэмжээ ихсэхэд ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй. Зөвхөн лабораторийн шинжилгээгээр илрэх боломжтой.

ЦУСАН ДАХЬ ХОЛЕСТЕРИНЫ ХЭМЖЭЭ ЯМАР ҮЕД ИХЭСДЭГ ВЭ?

Ханасан өөх, тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь үндсэн шалтгаан болдог байна. Тухайлбал, тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх, тосонд холестерин их агуулагддаг. Тиймээс ханасан өөх,тосны оронд ханаагүй өөх, тосыг хэрэглэвэл цусан дахь холестериныг бууруулж чадна.

Ханаагүй өөх, тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнд оливын болон ургамлын тос, загас, самрыг нэрлэж болно. Мөн тосыг нь ялгаж авсан цагаан идээ, тараг, аарц, ааруул хэрэглэх нь чухал. Түүнчлэн холестерины хэмжээ ихсэхэд удамшлын хүчин зүйл нөлөөлдөг. Ийм хүмүүст хоолны хэв маягаас үл хамааран холестерины хэмжээ өндөр байдаг. Хэрэв та ханасан өөх, тос багатай, эрүүл хоол хүнсийг хэрэглэж заншвал цусан дахь холестериныг хэвийн хэмжээнд барьж чадна. Зарим хүн холестерин бууруулах эм хэрэглэх шаардлагатай болдог.

Н.Даян

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан