Монголд хип хоп урсгалыг дэлгэрүүлсэн анхдагчдын нэг “Монголын танхай рэпчид” байгуулагдсанаасаа хойш 20 жилийг ардаа үджээ. Тэд “Тэнгисийн эрэг дээрх 247”, “Анхны шөнө”, “Бороонд би”, “Сүүлчийн шөнө” зэрэг дуунуудаараа тухайн үеийн залуусыг доргиож байсан гэдэг. Өнөөгийн залуус хүүхэд байхдаа "Мон Та Рэп"-ийн дууг ФМ-ээр сонсон, кассетан дээр хуулж аваад, амандаа аялж үглэдэг байснаа дурсдаг билээ.
Хэсэг хугацаанд завсарласан тэднийг сонсогчид нь үгүйлжээ. Иймд тэд энэ сарын 22-ны өдөр Crocus Event Hall-д “Хар тас” хамтлагийн санаачлагаар Mr Doggs, Татар хамтлагуудтай "Pump Beatz" тоглолтоо хийх гэж байна.
-Танай хамтлаг тайзаа орхиод удаж байгаа санагдана. Хэзээнээс уран бүтээлдээ эргэн орсон бэ?
-Бид тайзан дээрээ гарч байгаа. 2014 оны арванхоёрдугаар сард "Мотив" хамтлагийн Ганбаатай "Дээшээ" дуугаа хийсэн. Тэрнээс хойш уран бүтээлээ хийсээр байна. 2014 онд манай хамтлагийн Золоо бид хоёр эргээд уран бүтээлээ хийх талаар ярилцсан.
Бидний Фэйсбүүк руу хүмүүс “танай хамтлаг уран бүтээлээ хийхгүй юм уу” гэх зэргээр хүсэлт тавьж байсан. 2012 оноос хойш бид энэ талаар яриад л байлаа. Энэ тохироо нь 2014 оны сүүлээр бүрдсэн. Харин 2015 онд гурав дөрвөн клип гаргачихлаа. 2014 оны шинэ жилийн баяраар, 2015 оны зуны шоуг хийж, саяхан Солонгост тоглолтоо хийгээд ирлээ. Тэрнээс өмнө 2005 онд тоглолт хийгээд завсарласан.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай хамтлагийн 20 жилийн ой болж байна. 20 жилийн ойгоороо бид бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байсан. Харин энэ тоглолтонд орох гэж байгаа учраас түр хойшлуулаад байна. Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна. Цомгийн ажил 80 хувьтай явж байна. Амжвал цагаан сарын өмнө бас шинэ клипээ гаргана даа.
-Тоглолтонд “Тэнгисийн эрэг дээрх 247”, “Бороонд би” зэрэг хуучны дуунуудаа дуулах уу?
-"Тэнгисийн эрэг дээрх 247" дууг сая шинэчилж клиптэй гаргасан. “Бороонд би” зэрэг хуучны дуунууд тэрүүгээрээ үлдэх байх. Яагаад гэвэл тухайн үед гаргаж байсан цомогт тэр дуунууд маань орж байсан. CD-нд ороогүй хэрнээ "Анхны шөнө" гэсэн хит болж байсан дуунууд бий. Тэр дуунуудаа шинэ цомогтоо оруулна.
Манай тоглолтын реклам хүртэл “Хамгийн өргөн өмдөө өмсөөд хар нүдний шилээ зүүгээд Топ тенийг зорьцгооё” гэсэн уриатай байсан.
-"Мон Та Рэп" анх байгуулагдахдаа бүжгийн хамтлаг байсан гэдэг байх аа?
-1995 онд манай хамтлагийн ахлагч Алтанзол бүжгийн "Мон Та рэп" хамтлаг байгуулж байсан. 1998 онд “Хар Тас” хамтлагт бүжиглэж байсан талийгаач Хаагий, манай Эрхэмээ, Золоо хамтарч дуулж эхэлсэн. 1999 онд би, Сэко, Монголын анхны МС Ариунаа гээд зургаан хүнийн бүрэлдэхүүнтэйгээр жигдэрч, дуулж байсан даа.
Одоо Mr Doggs-т байгаа Хөлөгөө, Люмино-гийн МС манай хамтлагийг бүжиглэж эхэлж байхад гишүүн байсан. Орж гарсан хүмүүс зөндөө бий. "Мон Та Рэп" бол өнөр бүл.
-Ойролцоогоор хэчнээн гишүүд “Мон Та Рэп” хамтлагт байв?
-Арав гаруй байгаа байх. Заримыг нь мартсан байж магадгүй. "Мон Та Рэп" хамтлагийн бүтээлд хоолойгоо үлдээсэн МС олон бий.
-Тухайн үед өрсөлдөгч олон байсан уу?
-Өрсөлдөх ч юу байхав. Тухайн үед хүмүүс биднийг ойлгодоггүй байлаа. Тайзан дээр гараад дуулахаар "Үү!" гэж орилох энүүхэнд. Өрсөлдөх биш энэ урлагийг гаргаж ирэхийн тулд дөрөв таван хамтлаг дуулж байсан. Тухайн үед "Хар тас" хамтлаг дуулахаа больсон байлаа. Маркатай холбоо тасарсан. Харин “Дайн ба энх”, “Эрх чөлөө”, “Люмино”, “Мон Та Рэп”, “2 хүү”, “Ice Top”, “Digital” хамтлагууд дуулж байв.
Бидний хооронд бяцхан хэмжээний өрсөлдөөн бол байсан шүү. Тухайн үед клип энэ тэр гэж юм байхгүй. Хамгийн гол нь хип хоп урлагийг, хийж байгаа зүйлээ олонд таниулах зорилготой байсан.
-Та бүхний стиль имиж ямар байв. Олны ярьдгаар шуудай шиг өмдөөр гоёж байв уу?
-Тэгэлгүй яахав, тийм юм өмсөнө шдээ. Манай тоглолтын реклам хүртэл “Хамгийн өргөн өмдөө өмсөөд хар нүдний шилээ зүүгээд Топ тенийг зорьцгооё” гэсэн уриатай байсан. Топ тен бол тухайн үеийн тоглолт хийдэг гол газруудын нэг байлаа.
-Хамтлаг дуучдын үед мандаж явсан үе хэзээ вэ?
-Манай хамтлагийн хувьд зөндөө бий. Тухайн үеийн толгой хамтлаг байлаа. Эхлээд “Дайн ба энх”, “Эрх чөлөө”, “Люмино” хамтлагууд их мандаж байсан. Дараа нь манай Эрхэмээ, Ариунаа хоёр “Тэнгисийн эрэг дээрх 247” дуугаа хийхэд нэлээн хит болж байсан. Тухайн үед бид тоглолтоо дөрвөн удаа хийж, “Топ тен”-ийг нураахаа шахсан шүү. “Топ тен”-рүү гурван давхраар нь ордог байсан болохоор заал дүүрээд, дээр нь нэгээс гурван давхар хүртлээ шат пиг болчихсон байсан. Тэр үе манай хамтлагийн мандсан үе байсан болов уу.
-Танай хамтлагийн хувьд хайрын дуу түлхүү их хийдэг юм шиг?
-Олон янзын дуу бий. Хайрын ч дуу бий, хүнд танхай дуунууд бий. Сонсогчдын хандлага хаашаа байна вэ гэдгээс хамаарч хүнд дуунууд хийсэн. Поп дахилттай дуунууд ч хийсэн.
Манай “Анхны шөнө” дуугаа Золоо бид хоёр гаргасан. ФМ-ээр тэр дуу маань байнга явна. Хүүхдийн зусланд амарч байхад манай хип хоп том хамтлагуудын нэг гишүүн /одоо нэрийг нь хэлээд яахав/ тэр дууг галын наадам дээр дуулж байсан. Нэг мэдэхэд Анхны шөнө дуу нэлээн явж байгааг мэдсэн.
-Хамтлагийн зүгээс шинэ соргог зүйл тоглолтонд юу үзүүлэх вэ?
-Амьд хөгжимтэй дуулна. Бас бүжиглэнэ. Хамтлагууд дуунуудаа сольж дуулах талаар бас ярилцсан.
-Бие даасан тоглолтоо 2016 ондоо багтаах уу?
-Бид тоглолтоо том газар хийхгүй. CD-ний баяр гэж тодорхой хэмжээний тойрон хүрээлэгчид, найз нөхдийн хүрээнд хийх байх. Ирж үзсэн хүмүүсийн уур амьсгалаас бид тоглолт хийх үгүйг шийдэх байх. "Мон Та Рэп" нэрийг өгснөөс хойш 20 жил өнгөрчихлөө.
-Уран бүтээл хийгээгүй байхдаа энэ хугацаанд юу хийж байв?
-Би өөрөө Төмөр замын мэргэжилтэй. Ажлаасаа түр чөлөө аваад Бельги, европын орноор яваад ирсэн. Улаанбаатар суудлын вагон депод галт тэрэгний дарга хийдэг. Манай Золоо "Наран эло"-д борлуулалтын менежер, Майнаа маань Авто замын инженер мэргэжилтэй, замын компанид ажиллаж байна. Золоо бид хоёр хамтлагийнхаа гишүүдэд уран бүтээл хийе гэж хэлсэн. Зарим нь албан ёсоор буцаад орж амжихгүй ч дуулна гэсэн.
-Баярлалаа. Амжилт хүсье!

"Хар Тас", "Mon Ta Rap", Mr.Doggs болон "Татар" хамтлагуудын Pump-BEATS тоглолт нэгдүгээр сарын 22-нд Crocus Event Hall-д болох бөгөөд Gee, Desant, Gennie, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн MeKh ZahQ, Show girls, Aim4r production болон Улаан туг хамтлагууд урилгаар оролцоно.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Easyticket.mn болон Хар Тас Энтертайнмент ажиллаж байгаа аж.
Тасалбарын үнэ 40,000₮ ба онлайн тасалбарыг www.easyticket.mn мөн 1900-1188 лавлах утсаар захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.