gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жолооны хүрд зүүн талдаа товчхон шилжсэн нь

Засгийн газрын мэдээ
2016-02-20
0
Twitter logo

Өнгөрсөн зууны 20-иод он гэхэд АНУ болон Европын ихэнх улс баруун гарын замын хөдөлгөөний дүрэм баримтлах болсон ч жолооны хүрдийг автомашины зөвхөн баруун талд байхаар үйлдвэрлэдэг байв. Энэхүү дүрмийг Дэлхийн II дайн дуустал Европт төдийгүй ЗХУ-д нийтлэг мөрдөж иржээ.

Автомашины хурдны хайрцагны болон гар тоормозны хөшүүргийг хүртэл жолоочийн баруун гар дор, суудал, хаалга хоёрын завсарт ихэвчлэн байрлуулна. Жолооч автомашинд сууж, буух тохиолдолд аюулгүй байдлыг сахих үүднээс эсрэг урсгалын машинд дайруулахаас сэргийлэх сайн талтай хэмээн баруун талын байршлыг тайлбарлаж байв. 

Харин жолоочийн суудал зүүн талдаа шилжсэн түүх “Ford” компанийг үндэслэгч, автомашины дамжлагын үйлдвэрлэлийн эхийг тавьсан Хенри Фордод хамаарна. “Ford”-ын бүтээгдэхүүн энгийн иргэдэд зориулсан хямд төсөр байсан тул ихэс дээдэс юм уу, дарга нь жолоочоос тусдаа арын суудалд суудаг дээд зэрэглэлийн унаанаас хэрэглээ өөр байв.

Дундаж америкчуудын бэнчинд тааруулсан Фордын машинд жолоочийн хажууд суух дуртай эхнэр, найз бүсгүй, анд нөхөр нь зорчиж, зам зуур олонтаа бууж, сууж байгааг Хенри Форд гярхай анзаарчээ. Үүнээс шалтгаалан жолоочийн бус, зорчигчийн аюулгүй байдлын үүднээс жолоог машины зүүн талд шилжүүлэх санаа Фордод төрлөө. Улмаар 1907 онд гарсан Ford-T загвараас эхлэн тус компанийн бүх автомашин зүүн талдаа жолооны хүрдтэй болж, жишээг нь бусад үйлдвэрлэгчид дагалдах болов. 

Энэ нь жолоочийн бус, зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байв

Тус компаниас 1908 онд нийтэлсэн бүтээгдэхүүний каталогид: “Жолооны хүрдний байрлалыг өөрчилсөн нь дараах шалтгаантай. Жолоо баруун талд байрладаг нөхцөлд зорчигч буухдаа машинаа тойрч байж явган хүний зам дээр гардаг нь ялангуяа зорчигч эмэгтэй хүн байх нөхцөлд тун тохиромжгүй. Жолоог зүүн талд байрлуулах нөхцөлд зорчигч шууд явган зам дээр буух төдийгүй, жолооч эсрэг урсгалын машинтай зөрөхөд ч эвтэйхэн” хэмээн тайлбарлажээ. 

Зөвлөлт Холбоот улс 1932 он хүртэл зөвхөн баруун талдаа жолоотой автомашин үйлдвэрлэдэг уламжлалыг мөн л “Ford” өөрчилж өгсөн юм. “Ford Motor” компанитай байгуулсан тусламжийн гэрээний дагуу ЗХУ-д хөнгөн тэрэг, ачааны машин үйлдвэрлэх үйлдвэрийг 1932 онд Горький хотноо байгууллаа. “Горькийн автомашины үйлдвэр” Ford-A хөнгөн тэргийг “ГАЗ-А”, Ford-AA ачааны машиныг “ГАЗ-АА” нэрээр үйлдвэрлэж эхэлсэн нь Зөвлөлт Холбоот улсын зүүн талдаа жолооны хүрд бүхий масс үйлдвэрлэлийн анхны загварууд болжээ. Фордын машинуудын ачаар хэрэглэгдэх болсон зүүн гарын жолоог Ардын комиссарын зөвлөлөөс Москва дахь ЗИС, Ярославын ЯАЗ автомашины үйлдвэрт нэвтрүүлэх зарлиг гаргалаа. 

Тохиолдлын чанартай нэвтэрсэн зүүн гарын жолоог аюулгүй байдлын талаас нь бүр хожим 1936 оноос тайлбарлаж эхлэх үед ЗХУ-ын автомашины паркт баруун гарын жолоотой машин нэгэнт ховордсон байв. Хувьсгалаас өмнө болон шинэ эдийн засгийн бодлогын үеэр орж ирсэн баруун талдаа жолоотой “хөрөнгөтний машинууд”-ыг шахах зорилгоор ЗХУ-д баруун гарын жолоог хориглох тухай Ежовын дотоод хэргийн яамны тушаал 1937 онд гарлаа. Чухам энэ үеэс ЗХУ-д зарим трактороос бусад бүх тээврийн хэрэгсэл зүүн гарын жолоотой болсон юм. 

Харин баруун гарын замын хөдөлгөөний дүрэмтэй Европын орнуудад баруун жолоотой машины үе Дэлхийн II дайнаар төгсөв. Дайны дараа америк автомашинаар дүүрсэн Италид шинэ жишиг аажим нэвтэрсэн юм. Бүр дайны үеэс зүүн талдаа жолоотой машин үйлдвэрлэж эхэлсэн Герман булаан эзэлсэн Чехдээ уг журмыг хүчээр нэвтрүүлсэн байна.

Г.Очирбат 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан