Тэд бидний хүүхэд насны шүтээн байсан. Хамгийн сайхан хүүхнүүдийг хайрлаж, нэг л цохилтоор муу залуусыг нам унагана. Гэвч өнөө үед 1980-аад оны тулаант киноны баатруудаас Арнольд Шварцнеггер мужийн амбан захирагчийн суудалд суужээ. Бусад нь хуучны сайхан цагаа дурсан амьдарч байна. Сэтгүүлч Бэн Уилсон Стивен Сигал, Сильвестр Сталлоне, Жан Клод Ван Дамм, Дольф Лундгрен, Чак Норрис нартай уулзаж, тэдний амьдрал хэрхэн үргэлжилж байгааг сонирхжээ.
Стивен Сигал: Намайг бага зэрэг монгол гэдгийг мэдэх үү
Айкидогийн долдугаар бүстэй Стивен Сигал сүүлийн 20 жил кинонд тоглосон. "Үхлийн ирмэг дээр", "Өнөөдөр чи үхнэ", "Зэвсгийн хаан" гээд нэрийг нь сонсоход л сүрдмээр байгаа биз. Тэр кино бүртээ ямар ч нүүрний хувирал харуулдаггүй, огтхон ч нүд цавчихгүйгээр дайснаа бууддаг, зүгээр л өглөө нь буруу хөл дээрээ боссон сайн цагдаагийн дүрд тоглодог. Гэсэн хэдий ч түүний тоглосон кинонууд борлуулалтаараа 730 сая ам.долларын орлого олсон. Энэ нь Шон Пен ч юм уу, Кристиан Бейлийнхээс бараг 200 саяаар илүү гэсэн үг юм.
Чөлөөт цагаараа тэрбээр Лиузиана мужийн цагдаагийн тусгай бүлгийн ажилд идэвхтэй оролцож, Катрина шуурганд өртөгсдөд өөрийн биеэр туслан, бүр "CNN''-ээр тусгай төлөөлөгч Сигалыг нисдэг тэргээр Шинэ Орлеанд буулгаж байхыг хүртэл харуулжээ. Тэр эдүгээ ч алдартай хэвээрээ, гэхдээ блюз гитарчин гэдэг утгаар. Стивен өөрийгөө Можо гэж нэрлэдэг бөгөөд "Thunderbox" гэдэг хамтлаггайгаа дэлхийгээр аялан тоглолт хийдэг аж.
Түүнтэй эхний удаа уулзахыг хүсэхэд нэгэн тулаант кинонд тоглож байгаа учир намайг зураг авалтын талбайд урьсан юм. Намайг очиход Сигал хятад гоймон идэн, баргар царайтай сууж байлаа. Тэрбээр, Америк ямар ч авьяасгүй новшнуудаар дүүрсэн хэмээн гомдоллож, Ван Даммыг "шөвгөр амьтан" хэмээн нэрлээд, одоо тоглож буй киноныхоо зохиолыг огт уншаагүй гэдгээ хүртэл хүлээн зөвшөөрөв. Иймэрхүү Маягаар бидний эхний уулзалт дууссан. Гэхдээ би хэдэн сарын дараа түүнтэй гэрт нь дахин уулзахаар боллоо.
Үхлийн бүсэд
Түүний Лос-Анжелосын тансаг дүүрэгт байдаг гэрийн шуудангийн хайрцаг нь Арни, Спилберг, Бритни Спирс нарынхтай адил индекстэй.
Биднийг очиход гэрийн үйлчлэгч нь хаалга онгойлгож өглөө. Гэрт ороход хаа сайгүй дорнын давуун эдлэл, Буддагийн дүрс, гитар, тэгээд асар өсгөгчүүд. Сигалын хэлснээр түүнд 200 гаруй гитар байдаг гэнэ. Ширээн дээр дүүрэн гэр бүлийн зураг, задгай зуухны дээр төрөл бүрийн шагналууд өржээ. Тэдний дунд бие хамгаалагчийн медаль, буудлагын шагнал, бүр "Asia Inc" гэгч компанийн "Оны шилдэг хүн" гэсэн цом хүртэл байна. Харин дэргэд нь Сигалын өөрийнх нь 35 см өндөртэй шавар баримал тавьжээ.
Гэрийн эзэн бууж ирэх гэж нэг их яарахгүй байгаа бололтой. Уйтгараа сэргээхээр даруухан Буддын сүм бүхий өтгөн ургасан цэцэрлэг рүү гарлаа. Гараад л шууд хоёр ч нохойны ялгадас дээр гишгэчихэв. Тэдгээрийг Сигалын "Гамлет", "Хаос" нэртэй аварга биетэй хоёр анч нохой үлдээсэн аж. Зочны өрөөний угаалгын өрөөнд дөнгөж гутлаа угааж амжтал тэрбээр бууж ирлээ. Малгайтай хүрэм, цэрэг өмд, түрийтэй гутал өмссөн нь яг одоо Ирак руу явах гэж байгаа мэт харагдсан. Сигал зурагчнаас зүүлтээ хаанаас авсныг асуухад "Монголоос" хэмээн хариулав. Тийм үү" хэмээн гайхсан байртай асуугаад, "Би ч бага зэрэг монгол гэдгийг мэдэх үү" гэлээ. Дараа нь тэрбээр надтай мэндлэхээр гурван хуруугаа сунгаснаа миний барьсан гитарын чихийг мушгиад авав.
-Хүүе. Энэ миний гитар. Та тоглож үзмээр байна уу?
-Мэдээж. Яагаад болохгүй гэж. Надад гитар аваад ир. Өрөөнд нам гүм. Цонхны цаана шувуу жиргэх нь сонсогдоно.
-Надад гитар аваад ир гэж би хэлсэн шүү. Хэн ч хариу дуугарсангүй. Би шал руу харлаа.
-Бурхан минь. Чөтгөр ав, би өөрөө л авах хэрэгтэй болох нь ээ.
Стивен босч дээр нь гитар байгаа хагас метрийн зайд байрласан ширээ рүү алхлаа. Тэрбээр гитараа аваад анх удаа инээмсэглэв. Надад тэр мөчид "Терминатор-2" дээр Арни нууц өрөөнөөс туузат пулемёт олоод ихэд додигор мушийж байсан нь санаанд орсон юм. Маш адилхан харагдсан.
"Намайг цохь"
Эцсийн эцэст хөгжим эхэлж, намайг "AC/DC" хамтлагийн "Back in Back" дууг эхлэхэд Сигал даган соло гоцлол тоглож байв. Тэр үед би түүний нүднээс ихэмсэг бардам байдал нь алга болохыг ажигласан юм. Бидний хамтарсан тоглолт үнэхээр гайхалтай болж, хуучны сайхан рок тэрхүү өрөөг дүүргэх шиг болсон. Тэр гитартайгаа маш чадварлаг харьцаж, түүний хуруунууд гитарын утсан дээгүүр дээш, доош хурдтай эргэлдэж байв. Би бага зэрэг нуруугаараа эргээд түүнийг ч бас нуруугаа нийлүүлэн зогсохыг толгойгоороо дохин хүслээ.
Тэр ч дургүйцсэнгүй. Мэдээж энэ ч арай дэндсэн хэрэг болсон байх. Гэхдээ л үнэхээр сайхан байсан. Би даавуунд ороосон биллъярдын бөмбөгөөр хүний шүдийг хуга цохьдог Стивён Сигалаас огт өөр хүний дотор руу өнгийн харах шиг болсон. Миний өмнө Лиузианын жирийн л нэг блюз хөгжимчин зогсч байв. Үнэхээр гайхамшигтай. Ганц таагүй зүйл нь миний гуталнаас нохойны ялгадас үнэртсээр байсан.
Хөгжим тоглосны дараа Сигал бүр ч эелдэг болж, буутай зураг авахуулахыг санал болгон халааснаасаа хагас автомат гар буу гаргаж ирэв. Тэгээд цагдаагийн офицер буугаа гаргахдаа заавал цэнэгтэй буу гэдгийг анхааруулах хэрэгтэйг сануулав. Зураг авах үеэр тэрбээр давхар эрүүгээ харуулахгүйн тулд зурагчныг зөвхөн дээрээс авахыг тушаалаа. Гэвч бүх зүйл гэнэт дууслаа. Тэрбээр гудамжинд гарч байрныхаа орцонд нь ямар нэгэн юм өөрчлөх гэсэн хөршүүдтэйгээ маргалдаж эхлэв. Би ч цэцэрлэг рүү гаран дахин нохойны ялгадас гишгэчихгүйн тулд минатай талбайгаар явж байгаа мэт болгоомжтой алхалсаар хаалга руу дөхөв. Гэтэл намайг "Тулааны үзүүлбэр үзмээр байна уу" гэсэн дуу зогсоов. Дараа нь "Намайг цохь" хэмээн Стивен архирлаа. Би ч баруун тараа зангидан түүний нүүрийг чиглүүлэн шидэхэд тэр маш хурдан өсгий дээрээ эргэн миний хуруунуудыг барьж аваад, баруун хөл дээр гишгэн, бугуйг минь мушгичихав. Бүх бие шаржигнах шиг болж, би ч орилж гарлаа. Сигал их л додигор мушийгаад "Чи ув улаан болчихлоо" гэв. Ямар ч гомдол байхгүй. Бид дахин гараа атгалцлаа. Харин энэ удаа түүний таван хурууг атгаж байв.
"Нэвт гарсан шарх"
Гэртээ харих замдаа би Стивен Сигалтай хамт гитар тоглосон гэж бодохоор яг үүлэн дунд яваа юм шигл байв. Ингээд онгоцоо хүлээн сууж байхдаа гэнэт уйтгарлаж эхэллээ. Нэгэн царт энэ хүнд Холливуд "алтан түлхүүр" өгснийг тэр гээчихсэн. Сигалын жүжигчний замнал нэгэн мөрий тавьснаас эхэлсэн гэдэг яриа байдаг. "Авьяаслаг жүжигчин" гэдэг жүжигчин шалгаруулдаг агентлагийн эзэн найз нартайгаа ямар ч хүнийг, бүр өөрийн фитнесс дасгалжуулагчийг хүртэл од болгож чадна хэмээн мөрий тавьжээ. Тэр дасгалжуулагч нь Сигал байсан аж. 1988-1992 онд тэр үнэхээр киноны дүрүүд шигээ дийлдэшгүй байсан юм. Тэрбээр түүний нэгэн баатрын хэлсэн шиг "Үхлээс ангид", "хамгийн дийлдэшгүй өөдгүй новш" байсан.
Гэвч 1992 оноос эрч нь буурч, дахин урагшлаагүй. Тэр цагт түүний үеийн Сталлоне, Шварцнеггер, Уиллис нар хэв маягаа өөрчилж, өөрсдийг нь ямар ойрын ирээдүй хүлээж байгаа ойлгочихсон байсан. Харин тэр хэзээ ч Холливудын "тоглоом"-д оролцож байгаагүй. Одоо тэр 57 настай, кинонууд нь DVD-гээр гарч, орлон тоглогчид түүний өмнөөс бүх зүйлийг хийдэг болжээ. Тэрбээр "Надаас мөнгө, алдар нэрийг минь салгаж болно. Би өөрийгөө эдгээрийг эзэмшигч гэж боддоггүй. Би олон алдаа гаргасан, гэхдээ үхлээс огт айдаггүй. Хамгийн гол амьдралаас айдаггүй" хэмээн ярьдаг.
Сильвестр Сталлоне: Одоо би бусдыг сонсдог болсон
62 настай Слай зууны хамгийн муу жүжигчинд олгодог "Алтан бөөрөлзгөнө" шагналыг авч, Оросын архины рекламанд тогложээ. Австралид түүнийг дааврын контрабанд хийсэн хэмээн буруутгаж, тэр өөрийн нүүрний арьсыг татах мэс заслыг амжилтгүй хийсэн эмнэлгийг шүүхэд өгөөд их л завгүй байгаа бололтой. Гэсэн хэдий ч тэр кинонд тоглосон хэвээр л байна.
"Рэмбо"-гийн сүүлчийн анги дээр та урьдын адил ширэнгэ ойгоор тэнэж, муу залуусыг алсаар. Үүнд хэтэрхий хөгшдөөд байгаа юм биш үү?
-"Рэмбо IV" гарсны дараа намайг нэлээд доош нь хийсэн. Гэхдээ би үүнд анхаарал хандуулахгүй, өөрийнхөө ажлыг хийхийг хичээж байна. Зураг авалтын үеэр би байнгын хоолны дэглэм барьж, өдөр бүр зөвхөн хавч, өндөг, жимс л идэж байсан. Кинондоо тоглож, дээр нь бүх л зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан болохоор бэлтгэл сургууль хийх цаг зав байгаагүй. Хоёр сарын хугацаанд таван удаа л бэлтгэл хийсэн.
-"Рокки"-гийн сүүлийн ангид та их хүчтэй харагдаж байсан. Дааврын бэлдмэл тусалсан уу?
-Би өсөлтийн гормон хэрэглэдэг. Тэр нь булчин томруулах нөлөө үзүүлдэггүй юм. Миний ээж бас хэрэглэдэг. Би та бүхэнд өсөлтийн гормон хэрэглэхийг зөвлөж байна. Түүнийг бялдаржуулах урлагийнхан хэрэглэдэг болохоор л хүмүүс булчин томруулдаг гэж ойлгодог.
-Таны ээж хүний бөгсийг хараад л ирээдүйг нь хэлж чаддаг гэж үнэн үү?
-Миний ээж үнэхээр гайхамшигтай амьдралыг туулж өнгөрүүлсэн. Тэр циркт ажиллаж, 50 гарсан насандаа бодибилдингтэй үзүүлбэрт тоглож байсан. Бас маш сайн одон орон судлаач. Тийм ээ, тэр юмыг урьдчилан харах авьяастай. Бид их ойр дотно байдаг. Гэхдээ би түүнд миний бөгсийг хараад ирээдүйг минь хэлэхийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энэ их гунигтай түүх байх болно.
-"Рокки Бальбао", "Рэмбо IV" кино зохиолыг та бичиж, өөрөө продюссерлож, найруулж, гол дүрд нь тоглосон. Хэцүү байсан уу?
-Би үнэхээр үүнийг тийм хэцүү байна гэж бодоогүй. "Рэмбо" нь "Рокки"-гоос бүр хорь дахин илүү хэцүү санагдсан. Дээр нь бүгд кино хийх талаар өөр өөрсдийн төсөөлөлтэй 600 хүнийг удирдана гээд бодохоор үнэхээр ядаргаатай байсан шүү.
-Жан-Клод Ван Дамм, Стивен Сигал хоёр тулалдвал хэн нь дийлэх бол?
-1997 онд Майамид миний гэрт болсон үдэшлэг дээр тэд цугласан, Брюс Уиллис гээд л...
Үдэшлэг биш үлгэр л гэсэн үг. Харин Сигал байнга л Ван Даммыг "будаа болгоно" гээд үглээд байсан. Энэ нь ч нөгөөдөхийнх нь дургүйг хүргэсэн байх Сигалтай хамт арын хаалгаар гарсан. Стивен уучлал гуйгаад л явчихсан. Гэвч Ван Даммын уур их хүрсэн бололтой түүнийг нэгэн шөнийн клубээс олж аваад тулалдахыг санал болгосон. Харин Сигал зүгээр л түүнээс айсан байх, уучлалт гуйгаад гараад явчихсан.
-Та Ричард Гиртэй зодолдсон гэж үнэн үү?
-1970-аад онд бид хамт "Флэтбушийн лорд" гэдэг кинонд тоглож байсан ч бие биендээ сайн байгаагүй. Нэг удаа бид машинд суухад тэр миний өмдөн дээр тостой сэндвич унагаачихсан юм. Тэгэхэд би Гирийн толгой руу тохойгоороо цохьчихсон. Өөр сүйдтэй юм болоогүй.
-Арнигийн тухай ярьсныг, та санаж байна уу. "Ихрүүд" кинон тэр таны "Рэмбо: анхны цус" киноны зарлалын хажуугаар өнгөрөхдөө таны булчинг хараад, дараа нь өөрийнхийгөө хараад инээдэг. Ингэдэг хэсэг нь таны уурыг хүргэдэг үү?
-Үгүй. Урьд нь бид тулаант киноны хамгийн алдартай баатар болохын төлөө өрсөлддөг дайснууд байсан. Харин одоо найзууд. Дээр нь "Эвдлэгч" кинонд би хариугаа авч, ирээдүйн номын санг түүний нэрэмжит болгосон.
-Тэгэхээр энэ өрсөлдөөнд Арни та хоёрын чухам хэн нь ялсан бэ?
-Үзэгчид л үүнийг шийдэг. Гэхдээ Арнольдын хувь заяа надаас өөрөөр эргэсэн гэдэг бүгдэд ойлгомжтой байгаа шүү дээ. Түүнийг би байгаль эхийн гайхамшиг гэж бодож байна. Хэрвээ Америкийн үндсэн хуулийг өөрчилвөл тэр ерөнхийлөгч болж чадна.
-1980-аад онд та нэг номерийн од байсан. Тухайн үед та хүүхнүүдтэй ямар харьцаатай байсан бэ?
-Өөрөөсөө бусад бүх зүйлд сэтгэл дундуур байдаг болохоор миний эхнэр хүртэл намайг үнэхээр аймшигтай байсан гэдэг. Харин одоо би бусдыг сонсдог болсон. Чи манай гэрт очиж үзвэл дан эмэгтэйчүүд байгаа. Нохой хүртэл охин, гэрийн үйлчлэгч маань ч эмэгтэй. Би ямар ч маргаанд ялалт байгуулж чаддаггүй, 95 хувьд нь эмэгтэйчүүдийн зөв байдаг.
(Үргэлжлэл)
С.Баяр