Хэдхэн хоногийн өмнө монголчууд есөн гайхамшигаа тодруулж нэрлэв. Тэр дунд Монголын говь гээд Баянзаг Улаан эрэг хэмээн онцолжээ. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзаг бол дэлхийд данстай газар. "Flaming cliffs" буюу "Дүрэлзэн асч буй толгод" гэдэг нэрээрээ дэлхий дахинд танигдсан, манай гаригийн амьдралын түүхийн бичвэр нутаг хэмээн тодотгож болно.
Үнэхээр Баянзагийг өглөө оройны нарнаар харахад дүрэлзэн асч буй аварга гал шиг төсөөлөгддөг. 1920-иод оны эхээр Рой Чепмэн Эпдрюсийн ахалсан Азийн гуравдугаар экспидецийнхэн анх энд ирсэн нь энэ нутгийг дэлхий дахинаа алдаршуулсан билээ. Нутгийнхны Лууны яс хэмээн нэрлэдэг үлэг гүрвэлийн бараг л хөлөөр хөглөрч байхыг харсан америкчууд эх дэлхий дээрээ байгаа эсэхдээ эргэлзэхэд хүрч байсан гэх яриа байдаг.
Палеонтологийн ийм ил цагаан, элбэг дэлбэг олдвор дэлхийн өөр хаанаас ч олдож байгаагүй гэнэ. Чухамдаа энэ учир шалтгааны улмаас гадныхан Монголын говийг "үлэг гүрвэлийн цэцэрлэг" хэмээн нэрлэсэн биз. Үлэг гүрвэлийн өндөг анх удаа Монголоос тэр дундаа Баянзагаас олджээ.
Тэр болтол дэлхийн палеонтологийн шинжлэх ухаан үлэг гүрвэл хэрхэн үрждэгийг нотолж чадаагүй байв. Баян заг нь 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн нэгд тооцогддог. Доторх хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөг эндээс олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.
Үлэг гүрвэл өндгөөр үрждэгийг Эндрюсийн багийнхан анх ингэж нээсэн нь дэлхийн хамгийн алдартай нээлтүүдийн нэг болж үлдсэн байдаг. "Говь" гэсэн монгол нэр дэлхий нийтийн үгсийн хэллэгт шинээр нэмэгдсэн нь чухамдаа Баянзагийн олдворын гавъяа юм.
Баянзаг Булган сумаасаа 20 км хүрэхгүй зайтай оршино. Баянзагаас зүүн хойшоогоо Төгрөгийн ширээ залгана. Төгрөгийн ширээг газар зүйн нэр томъёонд ихэвчлэн Улаан эрэг хэмээн нэрлэнэ. Төгрөгийн ширээгээс хойш алдарт Арц богдын уул хөндөлсөж хөхрөн харагдана.
Тэнгэрийн дор амар жимэр ажин түжин орших энэ уудам хөндий байгалийн тогтцоороо төдийгүй хүний үүсэл гаралтай ихээхэн уялддаг хэмээн эрдэмтэд нотолдог. Арц богдын өвөр хоолойгоос Баянзаг хүртэлх энэ нутаг хүн төрөлхтний эртний түүх, археологи, палеонтологийн нэн чухал, ховор олдвор бүхий газар билээ.
Дэлхийд хамгийн томд орох Арц богдын " Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дархны газар", Төгрөгийн ширээ, Баянзагийн эртний хүмүүсийн суурин зэрэг нь байгалийн түүх, хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн нэн чухал дурсгалд тооцогддог юм байна. Эртний хүн төрөлхтөн нэгэн цагт энд амьдарч байсан, тэндээсээ тал, тал тийшээ тархсан гэх таамаглал, тэрчлэн дэлхийн гарал үүслийн төв нь энэ бүс нутаг гэдэгтэй эрдэмтэд бараг санал нэгдэж байгаа гэсэн. Эрдэмтэн Э.Мулдашев нэгэн бүтээлдээ Монголын говь хүн төрөлхтний хувьд маш чухал орон зай хэмээн дурдьсан нь талаар бус байх.
Баянзагийн судалгаагаар АНУ, Канад зэрэг томоохон орны судлаачид эрдмийн зэрэг хамгаалсан нь энэ нутаг шинжлэх ухааны ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа хэрэг. Махчин, өвсөн тэжээлт гүрвэлийн ноцолдож байгаад үхсэн зэрэг гүрвэл Монголыг дэлхий дахинд алдаршуул сан олдворууд чухам энэ нутгаас олдсон билээ.
П.Ядамдорж