Манай улсад ан амьтны үр төлийг агнах хориотой билээ. Гэтэл Катар улсын иргэн цагаан зээрийн янзага агнасан байна. Тэрээр Төв, Өвөрхангай, Дундговь аймгуудийн нутгаар явж, нилээд ан хийжээ.
Шонхор шувуу барихаас аваад ногтруу, туулай, бор галуу, цагаан зээр агнах тусгай зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас авч, есөн сая төгрөгний хураамж төлж ан хийх эрхийг авсан байна. Катарын анчинд “Монгол сафари” ХХК зуучлагчаар ажилладаг.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллээр тус дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖИ-ЭС” төв байрлаж байгаа катар иргэдийг шалгахад, гурван хөлдөөгчинд ангийн мах, мөн амьтан барих зориулалтын тор хэрэгсэл хадгалж байсан байна.
Хөлдөөгчны махнууд нь бүгд ан амьтны мах бөгөөд зээрийн таван янзаганы мах байсан байна. Дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгаж үзээд хуулиар хориглосон амьтны төл агнасан болохыг тогтоож байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч хууль зөрчсөн Катарын иргэнийг 100000 төгрөгөөр торгож, 952000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Бусад амьтдыг тусгай зөвшөөрлөөр хуулийн хугацаанд агналт хийсэн байна. Катар улсын энэ иргэн орчуулагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст “Шонхор” шувууны асуудлаар бас шалгагдаж байгаа ажээ.
Д.Саранчимэг