Замын-Үүдийн гаалиар Хятад руу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис гаргахыг завдсан монгол иргэнийг саатуулсан талаар бид мэдээлж байсан. Тэрбээр 1,7 кг хар тамхи хилээр гаргахыг завдсан юм. Энэ талаар Гаалийн төв лабораторийн эрхлэгч Н.Цолмонтой ярилцлаа.
-Манай улсын иргэн Хятад руу их хэмжээний хар тамхи гаргахыг завдсан хэрэг гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд дахь гаалиас цагаан шаргал өнгөтэй нунтаг бодисны дээж ирүүлсэн. Энэ бодисыг Замын-Үүд дахь Гаалийн газрын байцаагч Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргээр зорчиж байсан монгол зорчигчоос илрүүлсэн юм билээ. Тэгээд шинжилгээнд дээжийг нь явуулсан байсан. Ингээд бид уг дээжийг хүлээн авч лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээгээр ацестил каден гэдэг мансууруулах бодис болох нь тогтоогдсон.
-Энэ бодисны талаар тодруулахгүй юу. Морфинтой төстэй гэж сонсч байсан юм байна?
-Мансууруулах бодист багтдаг. 1961 оноос мансууруулах төрлийн бодисын жагсаалтад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, худалдаалах, хилээр тээвэрлэхийг хуулиар хориглосон мансууралах төрлийн бодис юм. Ацестил каденыг монголчуудын сайн мэдэх морфиныг нийлэгжүүлэх байдлаар гаргаж авдаг.
-Ингэхэд хилээр мансууруулах бодис гаргахыг завдсан хэрэг удаа дараа гарч байгаа байх аа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн л мансууруулах бодис хилээр гаргахыг завдсан хэрэг гарч байсан?
-Тийм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай байцаагч, хилийн мэргэжлийн хяналтын ажилтантай хамтран Монгол Улсын хилээр мансууруулах бодис гаргахыг завдсан этгээдийг илрүүлсэн. Уг бодисны дээж нь гэж манай лабораторид нунтаг цагаан байдалтай болон өвсийг нь хатааж бэлдэн, хийжүүлсэн хэлбэрт оруулсан хоёр төрлийн дээж ирүүлж, шинжлүүлсэн. Цагаан өнгийн нунтаг бодис нь оптомины төрлийн буюу сэтгэцэд нөлөөтэй бодис байсан. Харин нөгөөх нь каннибасын төрлийн ургамал болохыг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Нэг зүйлийг анхааруулахад дээр дурдсан бодисыг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд үхэлд ч хүргэж болох аюултай. Гэтэл ийм бодисыг манай улсын иргэн тээвэрлэж, хилээр гаргахыг завдаж байгаа нь маш харамсалтай үйлдэл юм.
-Ингэхэд мансууруулах бодис тээвэрлэгчид хэдий хэрийн насны иргэд байсан юм бол?
-20-25 насны залуус байгаа. Эндээс харахад сүүлийн үед манай залуус хар тамхи, мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэдэг болсон байна. Нөгөө талаараа манай улс төдийгүй иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд зогсохгүй, зөөвөрлөгч, зуучлагч болж байна гэсэн хардалтыг төрүүлж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд анх удаа илэрч байгаа юм биш. Өмнөх жилүүдэд цөөн боловч гарч байсан. Гэтэл энэ удаа ойрхон хугацаанд давтагдаж байгаа болохоор ингэж хардахаас өөр арга алга. Мөн Сэлэнгэ аймгийн гаалийн байцаагчид өнгөрсөн оны есдүгээр сард Москва-Улаанбаатарын чиглэлийн VI галт тэргээр зорчиж байсан иргэнээс мансууруулах бодис илрүүлсэн. Энэ зорчигч нь монгол хүн байсан. ОХУ-руу уг мансууруулах бодисыг гаргахаар тээвэрлэж явснаа мөрдөн байцаалтад хүлээсэн юм билээ.
-Лабораторид шинжилгээ хийл гүүлэхээр явуулсан дээж бүхэн л мансууруулах бодис болох нь тогтоогддог гэж ойлгож болох уу?
-Болохгүй. Өнгөрсөн онд манай лабораторид мансууруулах бодистой холбоотой 14 тохиолдлын 43 дээж ирүүлсэн. Үүний таван дээжээс нь мансууруулах бодис илэрсэн. Гэхдээ энэ нь хүн ам цөөхөн манай улсын хувьд бага тоо биш юм.
-Монгол залуус сүүлийн үед каннибас ихээр хэрэглэх нь болсон гэж сонссон?
-Манай лабораторид ирүүлсэн шинжилгээгээр ихэвчлэн каннибас илэрдэг. Энэ нь уг ургамал нь манай нутагт ургадагтай холбоотой байх. Мөн манай улсад илэрч байгаа мансууруулах бодисуудын дийлэнх нь татдаг болон үнэрлэж хэрэглэдэг нунтаг цагаан байгаа.
-Нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг хятад иргэний машинаас мансууруулах төрлийн үйлчилгээтэй бодис илэрсэн. Энэ бодисыг танай лабораторид шинжлүүлсэн болов уу?
-Ирүүлсэн. Хятад иргэний машинаас илэрсэн бүтээгдэхүүнээс манайд дээж ирүүлсэн. Энэ хоёр бүтээгдэхүүний нэгнээс кетамин гэдэг бодис илэрсэн. Энэ бодисыг эмнэлэгт уусмал хэлбэрээр ашигладаг. Гэхдээ энэ бодис нь нунтаг хэлбэрээр иргэдийн гар дээр байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Учир энэ бодис нь мансуурагчдын дунд нунтаг К хэмээн нэрлэгддэг. Тамхи болгож ашигладаг мансууруулдаг бодис. Уг бодисыг мэс заслын үед мэдээ алдуулахад эмчийн хяналтад хэрэглэдэг. Тунг нь хэтрүүлж хэрэглэбэл, бүр мөсөн унтуулах аюултай.
-Нийслэлийн Баянгол дүүргийн прокурор, "Энэ нь эмийн бодис учраас мансууруулах бодис гэж ойлгох хэрэггүй" гэж тайлбарлаж байсан?
-Энэ бодисыг Эрүүл мэндийн яамнаас заасан шаардлагын дагуу, эмчийн хяналтад, тодорхой нөхцөлд, уусмал хэлбэрээр хэрэглэхийг зөвшөөрсөн. Тэгэхээр хүний хэрэглээнд байгаа бол тухайн бодисыг хэрэглэхийг зөвшөөрсөн Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй. Тодорхой хэмжээнд уусмал хэлбэртэй байх шаардлагтай. Гэтэл хятад иргэний машинаас илрүүлсэн катемин бодис нь нунтаг хэлбэрээр иргэний гар дээр байсан юм билээ. Тэгэхээр энэ нь хууль зөрчиж байгаа төдийгүй, хууль бус наймаа явагдаж байгаагийн илрэл юм.
Үүнийг тухайн асуудлыг хариуцсан хууль хяналтын байгууллага хянаж, шийдвэрлэх байх.
-Та хятад иргэний машинаас илэрсэн бүтээгдэхүүнээс хоёр дээж ирүүлсэн гэсэн. Нэг дээжээс нь юу илэрсэн бол?
-Ахуйн хэрэглээний зүйл байсан.
-Манай улс хар тамхи, мансууруулах бодисыг дамжуулагч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болсон талаар төрийн бус байгууллагуудаас мэдэгддэг. Энэ талаар таны бодол?
-Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Бидний таамаглаж байгаагаар, манай улсын иргэдээс нунтаг цагаан, шаргал өнгөтэй мансууруулах бодис илэрч байна гэдэг нь энэ төрлийн маш өндөр үйлдвэрлэл явуулж байгаагийн илэрэл. Гэтэл ийм үйлдвэрлэл явуулах хүчин чадал манай улсад байхгүй. Харин ургамлыг түүгээд, нунтаглахыг хүн бүр хийх боломжтой.
-Тэгэхээр өндөр төвшинд боловсруулсан мансууруулах бодисыг манай иргэд хил залгаа хоёр улс руу дамжуулдаг гэсэн үг үү?
-2008 онд Сөүл-Улаанбаатарын нислэг үйлдсэн онгоцоор зорчсон иргэний тээшнээс хар тамхи, мансууруулах бодис илрүүлж байсан. Харин өнгөрсөн баасан гарагт урд хөрш рүү хар тамхи гаргахыг завдсан монгол иргэнийг саатууллаа. Эндээс харахад манай улсад хар тамхины аюул нүүрлээд байна гэж хэлж болохоор байна.
-Мансууруулах бодисноос гадна ямар ч зөвшөөрөлгүй химийн бодис хилээр орж ирэх нь ихэссэн, сүүлийн үед. Энэ талаар?
-Химийн бодистой холбоотой ноцтой зөрчлүүд гарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Замын-Үүд дэх гаалийн байцаагч хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан химийн бодисны дээж ирүүлсэн. Тухайн бодисыг хилээр оруулж ирсэн компани гаалийн бүрдүүлэлтэд уг бодисыг "С амин дэмийн түүхий эд" гэж бичсэн байсан. Гэтэл дээжийн шинжилгээний хариу тэс өөр бүтээгдэхүүн байсан. Хамгийн гол нь хилээр оруулж байгаа бодисууд нь ихэвчлэн гарал үүслийн бичигтэйгээ зөрөлддөг. Ийм төрлийн зөрчил сүүлийн үед эрс ихэссэн.
Д.Сүхбаатар