Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх тухайгаа хэлэлцлээ. Тус хуралд МоАХ-ны дарга Х.Баттулга болон 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан холбооны дарга нар оролцсон бөгөөд ойн баяраа улс орон даяар хийн өнгөрүүлэх тухай зөвлөлдөв.
Ардчилсан Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байгаа Монголчуудад ардчилал ялсанаас хойших 20 жил төдийлөн амаргүй байсан. Тиймээс МоАХ-ны дарга Х.Баттулга түүхэн эх сурвалжуудыг иргэдэд таниулан сурталчилах ажилд гишүүд, дэмжигчдээ хамруулж идэвхийлэн оролцохыг орон нутаг, дүүргүүдийн дарга нартаа онцлон захив.
О.Сэлэнгэ