gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАХН-ынхан амбицлаж, АН-ынхан шаралхалаа ч нөхөн сонгуулийн эцсийн дүнг мөнгө л шийдэх бололтой

2009-09-22
0
Twitter logo
0
Twitter logo
2009-09-22
Ойрын үеийн улс төрийн гол тулаан болох Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль юу юугүй эхлэх нь. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа шархыг нөхөх гэсэн МАХН-ын болоод Ерөнхийлөгчийн суудлаа алдахгүй гэсэн АН-ынхны улайрал, жинхэнэ тулаан Чингэлтэйд болох тухай ярьцгааж байгаа. Хэдийгээр сонгуулийг энэ сарын 18-нд зарлана, зарласнаас бараг 10-аад хоногийн дараа нэр дэвшигчид тодрохоор байгаа ч уг сонгуульд нэр дэвшихийг горилогчид аль хэдийн сурталчилгаагаа эхэлчихсэн. Уламжлалт аргаараа архи, мөнгө тарааж байгаа тухай ярьцгааж байна. Улс төрийн найман нам энэ сонгуульд оролцохоор болж, СЕХ-нд бүртгүүлсэн.

МАХН, АН сонгуульд оролцох зохион байгуулалтаа аль хэдийн хийчихсэн аж. МАХН-ын сонгуулийн ерөнхий менежерээр нарийн бичгийн дарга У.Барсболд ажиллах сураг байгаа бол АН-ын хувьд нөхөн сонгуулийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат удирдах бололтой. АН нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн дөрвөн хүнээ зарласан бол МАХН-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн амбиц нь багтаж ядсан 30 гаруй хүн байгаа юм байх. АН-аас сонгогчдын  боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга "Тумбааш" гэх Б.Батбаатар, хотын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа "халзан" Да.Ганболд нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн бол МАХН-ын юу ч мэдэхгүй, чадахгүй залуучууд нь хүртэл амбицлаад, дарга нарынхаа уурыг барж байгаа сураг байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвших боломжтой гэх зургаан хүний нэр сонин хэвлэлээр гарсны дотор Удирдах зөвлөлийнх нь хэлтсийн дарга "памперстай жаал" хүртэл байсанд МАХН-ын архагууд уурсан "Бидний урдуур хөндөлсдөг чи юу вэ" гэцгээн аллергитэж байгаа аж.

Нөгөө талаар үнэхээр МАХН Чингэлтэй дүүрэгт хүч тавихгүй 5ол хоёр дараалан сонгуульд ялагдаж, нэр хүндээ навс унагаж магадгүй болоод байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийнхэн сүүлийн үед сүрхий цэнхэртэж, дээр нь дүүргээсээ ардчилсан ерөнхийлөгчтэй болсон гэх АН-ын аман ухуулгад тун их автаад байгаа бололтой. МАХН-ын судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар Чингэлтэй дүүрэгт хүндхэн байгаа тухай чимээг дарга нартаа дамжуулжээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тус намынхан тэнд ч хүнд байна, энд ч хэцүү байна гэсээр ялагдсан гэдэг. Энэ удаа ч ийм байдал давтагдахгүй гэх газаргүй гэдгийг сонссон АН-аас нэр дэвшихийг горилогсод алгаа ташиж эхэлтэл өөр нэг базаахгүй юм дуулдаж эхэлжээ. Юу гэвэл, МАХН, АН-ын эрхэм дарга нар дээгүүрээ нэг зүйлд тохиролцсон юм байх. МАХН Баянголын дутуу суудалд АН-ын С.Эрдэнийг хэл үггүй оруулъя, оронд нь манайд Чингэлтэй дүүргийн тойргоо сул хаяж өг гэсэн гэнэ. Баянголоос ч, Чингэлтэйгээс ч МАХН, АН хэн нь ч УИХ-д суусан суудлын ялгаа, зөрөө харагдахгүй, гагцхүү тухайн намын нэр хүндийн хэрэг болоод байгаа энэ нөхцөлд ийм тохироо хийгдсэн байхыг үгүйсгэхгүй юм. Тэртэй, тэргүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-д нөхөн сонгууль үнэндээ бол тийм ч ач холбогдолтой биш.

Гэвч дээд дарга нарын энэ тохироонд ялангуяа АН-ын зарим нэгэн дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга, Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болонгуут л энэ суудлыг зүүдэлж эхэлсэн Б.Батбаатар "Үгүй шүү, тийм юм байхгүй. Хэрвээ би нэр дэвших эрх авдаг л юм бол мөнгө тарааж байгаад ч болов ялна" хэмээн омгорхож, дарга нартаа агсам тавьж яваа сурагтай. Үнэхээр АН Б.Батбаатарыг нэр дэвшүүлчихвэл "Тумбааш" гэдэг компани дампуурлын ирмэгт хүрэх биз. МАХН ч энэ сонгуулиар сонин, хэвлэл тараахгүй, ердөө л мөнгө тараагаад ялна гэсэн тактикаар оролцох гэж байгаа тухай намынх нь зарим ажилтан ам алджээ. Эндээс харвал нөхөн сонгуулиар Чингэлтэй дүүргийнхэн ёстой нэг "башийх" нь бололтой. МАХН, АН ингэж мөнгөний сонгууль хийсэн нөхцөлд бусад жижиг намууд хөлд нь чирэгдэх болов уу. Гэхдээ л мөнгөтэй нэр дэвшигч гарч ирээд, 2000 оны сонгуулиар Л.Гүндалай анх Хөвсгөлд гарч ирсэн шиг үйл явдал болохыг үгүйсгэх аргагүй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан