Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүний эрхийг хамгаалах "Мемориал" байгууллагын ажилтан Наталья Эстемировагийн амь үрэгдсэн талаар шинэ мэдээлэл нийтэлсээр байна. Эмэгтэйн цогцсыг өнгөрсөн онд Ингушетийн сөрөг хүчний гишүүн Магомед Евлоевын толгой руу нь буудаж амийг хороосон газраас олсон тухай "Завказын узел" радио мэдээлсэн байна.
"Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйн аллага эртнээс нарийн бодож төлөвлөсөн болох нь тодорхой байна. Энэ бол зүгээр нэг тохиолдлын хэрэг биш" гэж Чеченийн хууль хамгаалах байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Натальягийн дотны найз эмэгтэй "Гэмт хэрэгтнүүд түүний гарыг гавлаж, зодсоны дараа гурван удаа гэдэс рүү нь, хоёр удаа толгой руу нь буудаж амийг нь хороосон байсан" гэж ярьсан байна.
Хүний эрхийг хамгаалагч 50 настай эмэгтэйг энэ сарын 16-нд төрсөн нутаг нь болох Гудермесийн районы Ишхой-Юрт тосгонд оршуулсан юм. Өнөөг хүртэл гэмт хэрэгтнүүд яагаад Чеченийн нутаг дэвсгэр дээрх олон тооны шалган нэвтрүүлэх байрыг ямар ч саадгүйгээр өнгөрч зэргэлдээх дүүрэгт аваачин зэрлэгээр амийг хороов гэсэн асуултад хэн ч хариулт өгч чадахгүй байна.