Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ манай "МОНЦАМЭ мэдээ" сонинд нийтлүүлсэн “Уран бичих үү? гоё бичих үү” өгүүлэлийнхээ төгсгөлд нэг мундаг санааг дэвшүүлсэн билээ. Тэр нь юу вэ гэвэл “2013 онд Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой болно. Тийм учраас энэ ойгоо угтаж, ойрын хоёр жилд сэтгүүлчид бид нэг томоохон ажил хиймээр байна. Тухайлбал: Монгол хэл, ярианы үндэсний дархлааг хамгаалах хоёр жилийн аян явуулъя гэвэл татгалзахгүй юм байгаа биз дээ.
Хүүхдүүдээ” гэж уриалсан юм. Монголчууд бид монгол хэлээ эрээ цээргүй эрэмдэглэж, зэрэмдэглэж байгаа нь өвгөн сэтгүүлчийн сэтгэл зүрхийг өвтгөн шаналгаснаас арга буюу ийм мэргэн санааг өргөн дэвшүүлсэн байна. Үндэсний мэдээлэлийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсын төрийн хэлний зөвлөлтэй хамтарч “Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлан зохион байгуулж, улс төрийн тоймч Ц.Даваажав, төрийн хэлний зөвлөлийн албаны дарга, доктор Б.Магсаржав, МУБИС-ийн багш, доктор М.Саруул-Эрдэнэ, доктор Ц.Өнөрбаян нарын илтгэлүүдийг хэлэлцүүлэн, товхимол хэвлүүлэн олон түмний хүртээл болгосон нь эх хэлээ эрэмдэглэж зэрэмдэглэхгүй байхын төлөө тэмцлийн гараа мөн гэлтэй. Манай энэхэн буурал замбуулин хорвоод 6000 гаруй хэл байдаг гэж молхи би сонсож дуулсан юм байна. Академич агсан Б.Ринчен “Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь... гэж нэгэнтээ уулга алдсан бөгөөд бас
“Өнгөт ертөнцөд сайхан газар олон буй
Өлгий нутгаас минь сайхан газар үгүй
Эрдэм сурахад хэл бүхэн сайхан буй
Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй...
гэж онцгойлон тэмдэглэсэн билээ. Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч З.Дорж:
...Хэл, хил мал гуравтай бол
Хэн баян, Монгол баян
Хэл, хил мал гуравгүй бол
Хэн ядуу вэ? Монгол ядуу ...гэж уран яруу хэлсэн. Энэ бол манай эх орныг гурван том үндэсний дархлаа буй. Тэр нь хэл, хил, мал гурав мөнөөс мөн. Юм л бол даяаршил гэж орилж чарлаж байгаа энэ хэцүү бэрх цагт эх хэлнийхээ дархлааг хадгалж, хамгаалж үлдэх асуудал бол юу юунаас эрхэм чухал болохыг хүн бүрт сануулж сэрэмжлүүлсэн хэрэг юм. “Чин зоригт өвөг дээдсийн минь өв их соёл болсон чихэнд чимэгтэй аялгуу сайхан монгол хэл минь” сүүлийн жилүүдэд уулын тунгалаг гол горхи шиг ариун дагшин байхаа больж, гадаад олон орон гүрний хэлтэй садарлан самуурч, эерэг сайхан эхлэл үүсгэл гарахаасаа илүү сөрөг үр дававар давамгайлах болсон нь юутай харамсалтай.
Олон нийтийн үндэсний сэтгэлгээ, шинжлэх ухаан, техник, соёл зай завсарлагагүй дээшилж буй энэ хөгжил дэвшлийн эрин зуунд олон нийтийн монгол хэлний боловсрол аргамжаатай адуу, чөдөртэй морь шиг үлдэж хоцорсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл биш гэж үү? Нэрт хэл шинжээч, доктор, профессор Ц.Шагдарсүрэн “Хэл гэдэг зүйл хүмүүний нийгэм байгаа цагт хүн бүрт давын өмнө үргэлж хэрэгтэйг хэн бүхэн мэдэх боловч, уруудаж доройтохын нэгэн шинж- өөрийн хэл соёлыг адлан голж, өрөөлийн хэл соёлыг дээдлэн шүтэгч тоймгүй олон болсон өдгөө цагт эх хэлээ хайрлан хамгаалж, хайхарч үзэх нь улам багассаар байна уу” гэж шүүмжлэнгүй гунигтай өгүүлсэнтэй молхи сэтгүүлч миний бие зуун хувь санал нэгтэй байна. Монгол хэлгүйгээр монгол хүн ганц ч өдрийг өнгөрөөх аргагүй.
Гэвч аглаг хөдөөгийн малчин, үйлдвэрийн ажилчин, жирийн инженер, сэхээтэн хэн боловч хэл шинжлэгч болж, монгол хэл соёлын бүх нарийн ширийнийг эзэмшиж мэдэх албагүй ч эх хэлнийхээ зохих түвшнийн мэдлэг боловсролтой байж, хэн бүхний мэдэж байгууштай хамгийн наад захын зүйлийг андаж мэдэхгүй бол горьгүй. Харин Монголын сэтгүүлчид бид аялгуу сайхан монгол эх хэлээ хилчид эх орныхоо дархан хил хязгаарыг хэрхэн загас мэт нүд цавчилгүй хайрлан хамгаалдаг шиг, төр, ардын арми, ард түмэн эх орныхоо тусгаар тогтнолыг хэрхэн нүдний цэцгий мэт өмгөөлөн хамгаалдаг шиг эх хэлээ цэвэр ариун, дагшин тунгалаг байлгахын төлөө насан турш харьж халшралгүй цогтой, шударга тэмцэгчид байх ариун үүрэгтэй билээ.
Муу нэртэй луу данстай социалист нийгмийн үед бол “Үнэн” сонин монгол бичгийн хэлний соёл ямар байх ёстой юм бэ?, сэтгүүлчдийн эх хэлний мэдлэг боловсрол, уран чадвар ямар түвшинд байх ёстой юм бэ?, эх хэлээ эзэмшсэн чадавх, чадамж, уран чадвар нь ямар язгуур үндсэн шаардлага хангасан байх ёстой юм бэ гэдэг талаар олон нийтэд сайн үлгэр загвар, сонгодог жишээ болж байсан гэдэгтэй хэн маань маргаж сөргөж чадахсан билээ. Одоо бол шар бор сонин, сэтгүүлийн тоо учир, утгагүй, шороо мэт үржиж олширчээ. Эдгээрт ажиллаж байгаа сэтгүүлч алдартай сэтгүүлч гэхэд үнэндээ хэцүү залуус эх хэлнийхээ үнэнч хоточ ноход болох нь бүү хэл эх хэлнийхээ хорлонт эрлэг болоод байгаа нь нууц биш. Бид эх хэлнийхээ тухай асуудал хөндөж ярина гэдэг бол ерөөсөө л бид жинхэнэ өөрсдийнхөө ажил мэргэжлийн тухай, ажил мэргэжлийн нэр хүндийг өргөх тухай л ам нээж, уушги задгайлан ярьж байна гэсэн үг. Өглөө болгоны сонины шуурхай зөвлөлгөөн дээр манай ахмад туршлагатай ариутган шүүгч, нэрт орчуулагч П.Шагдар чин зүрх сэтгэлээс залуу сэтгүүлчдэд хандаж, гаднаас нь хөнгөн хуумгай анзаарах юм бол үглээд байгаа ч юм шиг мөртлөө үнэн чанартаа монгол хэлнийхээ уран яруу найруулга зүйн талаар үнэтэй, жинтэй үг олныг хэлдэгсэн. Түүний өгүүлэх нь:
-Сэтгүүлчид бид чихнээ чимэгтэй аялгуу сайхан монгол хэлнийхээ жинхэнэ үнэнч хоточ нохой байх ёстой. Монгол хэлний найруулга зүйд далайн цунами шиг аюул тулгараад байгаа юм биш үү? Хэдхэн үгэн дээр жишээ баримт татаж хэлье. Хэрэглэж байна гэдэг үгийг манай залуу сэтгүүлчид хэрэглэгдэж байна. Худалдаж байна гэдэг үгийг худалдаалагдаж байна гэх мэтээр гаж буруу, утга соёлгүй, торгон мэдрэмжгүй бичиж байна. Болдог юм уу? Тал нутагт хонин сүрэг бэлчээрлэж байна гэдэг энгийн өгүүлбэрийг тал нутагт хонин сүрэг бэлчээрлэгдэж байна гэж бичих нь холгүй байгаа юм.
Хар ярианы хэлэнд үндсэн утга агуулга нь эрхбиш ойлгогдоод байгаа боловч хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн үүднээс авч үзэх юм бол сонсоход ямарч эгшиглэнгүй, их болхи, эвгүй, ичгүүртэй дамшиг, холион бантан болж байгаа биз. Бид эх хэлээ манах, улам ариун дагшин болгох чин үүрэгтэй болохоос биш бохирлох, завааруулах, хиртүүлэн халтартуулах ёсгүй. Залуу сэтгүүлчид та эх хэлнийхээ эмч, доктор юм уу, аль эсвэл эрлэг дайсан нь юм уу гээд л хатуухан шүүмжилдэг байж билээ. Энэ нь манай сонины хэл найруулгын алтан дүрэмд жинтэй хөрөнгө оруулалт болдог байлаа.
Олон нийтийн хэлний соёл боловсрол илүү дөнгүүр байсан цаг үед хэл шинжлэлийн ахмад эрдэмтэд маань хэл, соёлын элдэв мадаг эндүүрэл гарах бүрд загас мэт дуугүй өнгөрөхгүйгээр тэр дор нь цаг алдалгүйгээр учир холбогдлыг нь тайлбарлаж, засан залруулах гэж мэрийж, бүр ганц нэгээр гангар гунгар дүлгэнэн дуугарахчаан болдог биш дуулбал дуу нэг дугтарбал хүч нэг гэдэг зарчмаар зөв буруу, зөөлөн хатуугийн талаар үлгэрлэж хэлбэл хүүхдийн чавхаар чавхдаж байгаа мэт биш бүр их буугаар пан хийтэл “буудаж” байгаа юм шиг олон түмний сонорын мялаан сэрээж, тэр нь улс төрийн зүгээс ч утга соёлын талаас ч өргөн дэмжлэг авдаг байсан нь өдгөө цагт нэн ихээр үгүйлэгдэж байна гэж би бодож явдаг юм.
Эх хэл, эх соёлынхоо “бөөс хуурс”-ыг түүж барагдуулахын тулд 1950, 1960 – аад оных шиг соёлын өргөн довтолгоон зарласан ч яадаг юм бэ? Өвгөн сэтгүүлч Х.Цэвлээгийн “Монгол хэл ярианы үндэсний дархлааг хамгаалах хоёр жилийн аян явуулбал яасан юм бэ” гэдэг үүсгэл санаачилга дэвшүүлсэн нь эх хэл, соёлоо даяаршлын хөлд үрэгдүүлэхгүй авч үлдэхийн төлөө довтолгоон, давалгаан үүсгэе гэсэн санаа сэдэл биш гэж үү? Бид Монголын мал сүрэг олон сая боллоо.
Бэлчээрийн даац хомстлоо. Монгол Улсын өргөн уудам уул, тал, хээр, говийн дундаршгүй баялаг бэлчээрийг ганцхан ямаан сүрэг л талхлан гишгэлэн, тарамдуулж гүйцлээ. Ямаан сүрэг шиг ямбатай, өргөн уудам бэлчээр нутгийг үлийн цагаан оготно шиг сүйтгэдэг мал алга. Ямаан сүргээ устгая гэх нь халаг юм ярьж бичдэг боллоо. Миний бодлоор бол мартаж болшгүй соёл болсон өсөхөөс сурсан аялгуу сайхан монгол хэлээ бид өөрсдөө “ямаа”-наас ялгарахгүй бэлчээр шиг талхалж, иш үндсийг нь ганхуулж, цэцэг навчийг нь тастаж, шим шүүсийг нь сааж, өнгө төрхийг нь гандааж байгаа юм биш үү? Халшрахгүйгээр хатуухан хэлэхэд ялангуяа манай эрхэм сэтгүүлчид бид.
Телевиз, радио, сонин сэтгүүл бол Монгол хэл, соёлын хөгжил дэвшил, төгс төгөлдөр байхын алтан түлхүүр, эх хэл соёлоо ариун дагшин байлгахын төлөө байнга “хуцаж” боргож байх үүрэгтэй үнэнч хоточ нохой, эх хэл, соёлоо төгөлдөржүүлэх аяны хөтөч, түүчээ тогоруу, цаг үе, нийгмийн хөгжил, иргэншлийн тунгалаг толь шүү дээ. Энэ үүргээ сэтгүүлч бид хэрхэн нэр төртэй биелүүлж байна вэ гэдгийг цаг нар, өдөр шөнө өнжилгүй уншигчид, үзэгчид, сонсогчид маань шалгаж, сорьж, шүүж тунгааж, зэмлэж буруутгаж, яллаж цоллож байдаг. Телевиз, радио, сонин, сэтгүүл бол хүмүүст эчнээ боловсрол олгодог, хэл, соёлд зүгшрүүлдэг “их сургууль” юм.
Хүмүүс телевиз үзээд, радио сонсоод, сонин, сэтгүүл уншаад толинд өөрийгөө харсан юм шиг хэл соёлын гажиг согог байвал түүнийгээ засаж залруулдаг, их юм шинээр мэдэж авдаг, өөрийгөө бүх талаар цэгцэлж, тэгшилж байдаг болохоор сэтгүүлч бид маш их хариуцлага үүрдэг гэдгээ манай ган үзэгтнүүд алхам тутамдаа анзаардаг ч болоосой. Бид өө согоггүй зөв бичвэл, бид дутагдал, доголдолгүй зөв яривал олон нийт, хүмүүс бидний араас дагаж зөв сэтгэж, зөв хэлж, ярьж, эх хэл соёлоо эрэмдэглэхгүй шүү дээ. Эх хэл, соёлоо л эрэмдэглэж зэрэмдэглэхгүй юм сан. Үүний төлөө мориор бол айраг түрүү авдаг ажнай хурдан хүлэг, хүнээр бол эх хэл, соёлынхоо эрдэмтэн, язгууртан, тэрбумтан байхсан.
Ч.Содномдорж