Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Гоёо ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан энэ удаагийн зочноор уригдлаа. Тэрбээр компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд өөрийн нэр хүндийг хэдийнэ олж авсан танай компанийн өнгөрсөн оны амжилт, шинэ оны ажлын зорилтыг сонирхмоор байна?
-Баярлалаа. 2008 оноос “Гоёо” өөрийгөө фейшн компани хэмээн тодорхойлж үүний дагуу стратеги, үйл ажиллагаагаа тодотгосон. Фейшн компанийн хувьд намар өвөл, хавар зун гэсэн хоёр хос улирлын загварын коллекциудыг хэрэглэгчдэдээ хүргэснээрээ Монголын зах зээл дээр анхдагч болж чадсан. Өнгөрсөн 2009 он бидний хувьд, өмнөх эхэлсэн ажил, санаачлагуудаа эрчимжүүлж, зах зээлд эзлэх хувиа өсгөх, бүтээмжээ нэмэгдүүлэх замаар хямралыг амжилттай давахад анхаарсан жил болж өнгөрлөө.
Мөн шинээр багачуудад зориулсан “Cashmere Kids” брэндийнхээ нээлтийг хийсэн маань хүүхэд, эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд зогсохгүй богинохон хугацаанд олон хүнд хүрсэн бүтээгдэхүүн болж чадсан. Нэг жил хүрэхгүй хугацаанд “Cashmere Kids”-ийн брэндийн танигдсан байдал судалгаагаар 48 хувьд хүрсэн буюу 10 хүн тутмын 5 нь таньж буй сайхан мэдээтэй байна. Зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн хувьд, өнгөрөгч 2009 оныг 2008 онтой харьцуулахад “Гоёо” брэнд дотоодын борлуулалтаа 60 гаруй хувиар өсгөлөө. Түүнчлэн “Гоёо” брендээ гадаад зах зээлд таниулах, улмаар борлуулалтыг өсгөх ажлыг эрчимжүүллээ. Үүний үр дүнд, тухайлбал, Италийн зах зээлд зориулан тусгай коллекци гаргаж тус улсад 86 дэлгүүрээр “Гоёо” брэндийг борлууллаа. Түүнчлэн Гоёо-гийн гэрээт дэлгүүрийг Австралид нээлээ. ОХУ-д ч идэвхтэй ажиллаж манай коллекциуд тус улсад зохиогдсон олон улс, бүс нутгийн чанартай үзэсгэлэн худалдаанаас өргөмжлөл, алтан медалиар шагнууллаа.
-Хэрэглэгчид “Гоёо”-гийн хүүхдэд зориулсан коллекцийг их таашаасан нь илт мэдрэгддэг. Нэг хэсэг ноолууран эдлэлийг зөвхөн ахимаг насныхан илүүтэй хэрэглэдэг гэсэн ойлголтыг “Cashmere Kids” бүхэлд нь эвдэж тэсрэлт хийсэн. Одоо энэ бүтээгдэхүүний борлуулалт ямар байгаа вэ?
-“Cashmere Kids” хүүхдийн брэндийг гаргахаас өмнө олон зүйлийг бодолцсон. Хүйтний улиралд эцэг эхчүүд хүүхэддээ илч муутай олон хувцас байцаа шиг давхарлаад өмсгөчихдөг. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хорихоос эхлээд асуудалтай. Ноолууран бүтээгдэхүүн нь маш дулаахан хөнгөхөн. Хүүхдийн хувцасны хувьд дотоод, гадаад зах зээл тун сонирхолтой харагдаж байгаа.
-Аливаа байгууллагын өрсөлдөх чадварын нэг гол үзүүлэлт бол бүтээмж байдаг. Та хамт олныхоо амжилтуудын тухайд ч уншигчдад сонирхуулаач?
-2009 оны хувьд манай компанийн хэмжээнд бүтээмж дунджаар 20 гаруй хувиар өслөө. Нэг хүний гараас гарч байгаа ажил 20 хувиар нэмэгдлээ гэдэг маань ажилчдын ур чадвар, чадавхи сайжирсныг харуулж байгаа хэрэг. 2009 оны шилдэг ажилчдаа бид саяхан энэ сард Хонгконг, Бээжингээр аялууллаа.
-Монгол ноолуурыг дэлхийн зах зээл дээр гаргах нь та бүхний ажлын зорилтын нэгээхэн нь гэж ойлгодог. Ингэхдээ Итали улсыг илүүтэйгээр сонгон үйл ажиллагаагаа чиглүүлсэн тань ямар учиртай юм бэ. Цаашид “Гоёо” брэндээрээ дэлхийн зах зээлийг эзлэх боломж та бүхэнд байгаа юу?
-Монголчууд бидэнд хувцас загварын хувьд үндэсний хувцасны уламжлал байдаг ч дэлхий дахинд танигдсан уламжлал байхгүй. Дэлхийн хувцас загварын төвүүд гэх юм бол одоогоор Итали, Франц, Англи, Америк, япончууд толгой цохиж байна. Гэхдээ үйл ажиллагаагаа зөв чиглүүлж ажиллавал монгол брэндийг дэлхийн зах зээлд таниулах бололцоо байна. Ер нь Монгол ноолуур Монголын өндөрлөг нутагт байдаг Монгол ямаанаас л бий болдог үнэт түүхий эд гэдэг утгаараа бид энэ холбоосоо бүрэн дүүрэн ашиглаж, зөв зүйтэй зах зээлд ажиллавал Монгол брэндийг таниулж чадна гэж боддог.

Ер нь дэлхийд ноолуурыг хамгийн сайн мэддэг хэрэглэгч нь Италичууд гэж ярьдаг. Энэ ч утгаараа ноолууран бүтээгдэхүүний чанарыг сайн таньж мэддэг, манайхтай адил ноолуурыг өргөн хэрэглэдэг ард түмэн. Дээр нь Италичууд өөрийн загвар, шийдлээрээ дэлхийд гайхагддаг гэдгийг манайхан сайн мэднэ. Дизайнерүүд нь ч загварын ертөнцөд толгой цохидог. Энэ бүхнийг харгалзаад тухайн улсын зах зээл дээр амжилттай танигдаж байж бусад улс оронд ч бүтээгдэхүүнээ хүргэнэ гэж тооцоолсон хэрэг. Манай компани онцгой эрхт гэрээт бөөний борлуулалтын компанитай хамтарч бүтээгдэхүүнээ тухайн зах зээлд таниулахын зэрэгцээ жижиглэнгийн цэгүүдэд хүргэх загвараар үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний хамтарч ажиллаж буй түнш маань энэ чиглэлээр 40 гаруй жил ажилласан туршлагатай компани юм. Манай хамтын ажиллагааны үр дүнд 2009 оныг 2008 онтой харьцуулахад Итали дахь борлуулалт маань 2.5 дахин өссөн.
-Сүүлийн үеийн ноолууран эдлэлүүд хольцтой болж байгаа тухай яригдах болсон. Энэ нь ямар давуу талтай бол. Танай компанийн хувьд нарийн цэвэр ноолуур гаргаж дотооддоо төдийгүй гадаадад гаргаж эхэлсэн байх аа?
-Тийм ээ. Сүүлийн үеийн хандлагаас үзэхэд ноолуур хольцтой байх нь элбэгшиж байна. Тухайлбал, торго, хөвөн даавуу, ноос болон бусад төрлийн даавуун материалтай хольдог болсон. Манай компанийн хувьд нарийн цэвэр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн гаргахын зэрэгцээ торго ноолуурын хольцтой бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилээс гадаад, дотоодын хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь урин дулаан цагт өмсөж хэрэглэхэд таатай юм.
-Танай компанийн бүтээгдэхүүний чанарын хяналт ямар түвшинд явагддагийг сонирхож болох уу?
-Чанарын асуудал салбарын хувьд маш чухал зүйл. Тиймээс ч бид түүхий эдийг бэлтгэх үеэс эхэлж чанарын хяналт тавьж эхэлдэг. Манайх чанарын бие даасан аудитын албатай ганц үйлдвэр. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн “Гоёо”-гийн чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг хөндлөнгөөс хянаж аудитийн үнэлгээ өгч байдгаараа онцлогтой. Ийм чанарын хяналтыг манайх 2008 оны 8 дугаар сараас нэвтрүүлсэн бөгөөд яг нэг жилийн дараа буюу 2009 оны 8 дугаар сараас бүтээгдэхүүндээ чанарын баталгаа гаргаж бараа буцаалт хийх үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа.
-Ийм үйлчилгээг одоохондоо Монголд “Гоёо”-гоос өөр компани нэвтрүүлсэн тухай бараг сонсож байгаагүй юм байна. Зах зээл нь өндөр хөгжсөн барууны орнуудыг жишиг болох энэ үйлчилгээ хэрэглэгчдэд бодитой хүрч чадаж байна уу?
-Үнэхээр хэрэглэгчийн гар дээр үйлдвэрийн гэмтэлтэй бүтээгдэхүүн очсон байх юм бол гурван хоногийн дотор аваад ирэхэд сольж өгөх амлалтыг хэрэглэгчиддээ бид өгсөн. Таны хэлдэгээр үнэндээ өнөөдөр Монголд худалдаалагдсан барааг буцааж авдаг газар тэр болгон байна уу, үгүй юу. Зах зээл өндөр хөгжсөн барууны орнуудад буцаалт хийдэг газар маш их байдаг. Гэхдээ тодорхой хугацаатай. Заасан хугацаанд нь авсан бүтээгдэхүүнээ өмсөж хэрэглэлгүйгээр буцаахдаа тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авсан тасалбараа авч очих ёстой юм. Учир нь тухайн тасалбар бүтээгдэхүүнийг хэзээ авсаныг илэрхийлж байдаг баримт шүү дээ. Үнэхээр үйлдвэрийн гэмтэлтэй нь тогтоогдвол сольж өгдөг.
-Хаа сайгүй зуд турьхан яригдаж хөдөө орон нутагт өвөлжилт хүндхэн байна. Туршлагатай компанийн хувьд түүхий эдийн бэлтгэлд хэр анхаардаг вэ?
-“Гоёо” өөрийн стандартад нийцсэн түүхий эдээ бэлтгэдэг болохоор хэд хэдэн аймгийн сумуудтай хамтарч ажилладаг. Одоогоор ихэнх аймаг орон нутагт өвөлжилт хүндэрснээс, малчдын ахуй амьдрал хүнд хэцүүхэн байна. Бид хамтарч ажилладаг аймаг сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аян зарласан байгаа. Энэ хандив маань удахгүй малчдын гар дээр очно.
Өвөлжилт хүндэрсэн нь түүхий эдийн бэлтгэлд нөлөөлөх нь гарцаагүй. Үүнтэй холбогдуулаад хамтарч ажилладаг сум, баг, малчидтай холбоотой байгаа. Ирэх гурав, дөрөвдүгээр сард түүхий эдийн бэлтгэлээ хэрхэн эхлэх төлөвлөгөөн дээрээ сууж байна.
-“Гоёо” компанийн бүтээгдэхүүнийг манай хэрэглэгчид загварлаг, өнгөлөг гэдгээр нь хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа. Тэгээд ч гадаадын орны хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхэд юуг чухалчилдаг вэ? Ингэхэд танайх загвараа хэрхэн гаргаж авдаг вэ?
-Ерөнхийдөө экспорт хийдэг компанийн хувьд маш олон зүйл тооцох шаардлагатай байдаг. Хамгийн түрүүнд мэдээж размер хэмжээ зах зээл бүрээрээ өөр өөр байна. Тухайлбал, Орос, Герман, Итали, Франц гээд бүгд өөр өөрсдийн хэмжээтэй. Монголчууд бас нэг өөр. Азиуд бүр жижиг. Бид нар өөрсдийнхөө зорьж байгаа зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд размерээс эхлээд тухайн зах зээлийн хэрэглэгчдийн таашаадаг өнгө, загварын чиг хандлага ямар байна гэдгийг судлаж үздэг. Дээр нь манай Монголын хэрэглэгчдийн таашаадаг өнгө юу билээ. Тэр болгоныг бүгдийг нь тооцохоос өөр аргагүй. Магадгүй загвар нь ижилхэн хэрнээ өөр өөр өнгөтэй байх нь бий. Энэ мэтчилэнгээр өнгөний мэдрэмж маш чухал. Манай студиод Монгол, Итали, Герман дизайнерууд ажиллаж байна. Тухайлбал, Италийн зах зээлд зориулан гаргаж буй коллекцийг Итали дизайнер хийх бөгөөд мэдээж Монгол дизайнеруудын бүтээлээс нилээн авч харагддаг. Бид Италичуудтай 2007 оноос хойш загвар зохион бүтээлтийн хувьд хамтарч ажиллаж ирсэн туршлагатай. Ирэх намар, өвөл улиралд зориулан Герман дизайнерийн содон хийц загвар бүхий “Гоёо” брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид бид дэлхийн загварын чиг хандлагад нийцсэн загварлаг, өнгөлөг давуу талаа хадгалах, баяжуулах, улмаар зарим зах зээл дээр Монгол үндэсний уламжлалт элементийг тусгахад анхаарч ажиллаж байна.
-Танай компани саяхан Италид болсон дэлхийд нэр хүндтэйд тооцогддог “PITTI IMMAGINE” нэртэй үзэсгэлэн худалдаанд оролцоод ирлээ. Баргийн улс орнуудын брэнд бүтээгдэхүүнийг ч тэр бүр оролцуулаад байдаггүй энэ арга хэмжээний үеэр “Гоёо” бренд мянга мянган үзэсгэлэн сонирхогчдын хүний нүдийг баясгасан тухай хэвлэл мэдээллээр шуугисан. Тухайн үзэсгэлэнгийн сонин сайхнаас хуваалцаач…
-Дэлхийд уран барилгаар гайхагддаг, урлагийн сан хөмрөг болсон Италийн Флоренц хотын Леополда цэнгэлдэх хүрээлэнд жил бүр уламжлал болон зохиогддог “PITTI IMMAGINE” үзэсгэлэн энэ сарын 12-нд нээлтээ хийсэн. 77 дахь удаагаа зохиогдсон тус үзэсгэлэн дэлхийн шилдэг брэндүүдийг нэгэн дээвэр доор цуглуулж ирэх жилийн загварын чиг хандлагыг тодоорхойлдог нэр хүндтэй үзэсгэлэн байгаа юм. Энэ үзэсгэлэнд нийт 1000-аад брэнд оролцох хүсэлтээ тавьснаас үзэсгэлэнг зохион байгуулах комисс ердөө 300-хан брэндэд оролцох эрх олгосон. Шалгуур нь нэлээд өндөр тус арга хэмжээнд Монголоос анх удаа “Гоёо” брэнд оролцож, намар өвлийн 40 гаруй загварын эрэгтэй, эмэгтэй сүлжмэл хувцасны коллекцио сонирхуулсан. Эдгээр загварууд нь энэ оны намар өвөл Монголын хэрэглэгчиддээ хүрнэ.

-Ер нь Гоёо ХХК хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ. Мөн хичнээн орны брэндүүдтэй хамтарч ажилладаг нь уншигчдад сонин санагдаж байгаа байх?
-Манай компани жилд 300 мянга гаруй орчим цамц, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн нэг жилд 160 тонн утас үйлдвэрлэж, 250 тонн самнасан ноолуур бэлддэг Монголын томоохон үйлдвэрүүдийн нэг. Жилдээ 1200 орчим загвар бүтээгдэхүүн хийж тэдгээрээс сонголтоо хийдэг юм. Дээр нь бусад гадаад орны брендүүдийг үйлдвэрлэж байна. Одоогоор дэлхийн 20-иод орны 40 гаруй брэндтэй хамтарч ажиллаж байна. Энэ брэндүүдээс чанарын өндөр стандарт шаардлагыг бидэнд тавьдаг. Энэ нь нөгөө талаар, Гоёо компани тэдгээрийн чанарын шаардлагыг хангаж буй нь эргээд “Гоёо” брэнд өөрөө өндөр стандартын дагуу бүтээгдэж байдгийг илтгэж байдаг.
-Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулахад ялгарах давуу талууд нь гэвэл…
-Манай ихэнх компаниудыг харж байхад үйлдвэрлэгч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг хэсэг манайхан өөрийн брэндтэй болно гэж ч бодож байсангүй. Монголын нийгэм сурталын хэв маяг ч өөр байлаа. Тэр үед брэнд гэсэн ойлголт байсангүй. Цэвэр гадны захиалгыг хийдэг. Тэр жамаараа л Монголын үйлдвэрлэгчид явсаар өдий хүрсэн. Гоёо компанийн хувьд аль болох брэнд бүтээгдэхүүн бий болгох хичээж ажилласан. Бид брэндээ бусдаас ялгахын тулд фэйшн концепцийг хүчтэй хэрэгжүүлж байна. Хавар зун, намар өвлийн улиралд зориулсан коллекциуд хийж байна. Жишээлбэл, бид хүүхдийн ноолууран брэндийн концепцийг гаргаснаар бусад ноолуурын үйлдвэрүүд дуурайлгаад хүүхдийн коллекциуд хийгээд эхэллээ. Бид зах зээл дээрх өөрийн хэрэглэгчээ зөв тодорхойлох, улмаар зөв таних, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг зөв ойлгоход ихээхэн цаг зарцуулж тэдний хүсэн хүлээсэн бүтээгдэхүүнийг бий болгоход анхаарч ажилладаг нь брэнд бүтээгдэхүүний хамгийн том онцлог юм.
-Гоёо ХХК хичнээн ажилтантай вэ. Тэдний ажиллах, сурч боловсрохыг дэмжих тал дээр хэр анхаардаг вэ?
-Энэ компанийн хувьд одоогоор 600 гаруй ажилтантай. Манай ажилчдын дундаж нас манай компаниудын жишгээр их залуу. Залуучууд дийлэнх хувийг эзэлдэг болохоор сурч мэдэх хүсэл эрмэлзэл их байдаг. Ажилчдын ур чадвар сайн байж сайн бүтээгдэхүүн бий болдог тул энэ талаар их анхаардаг даа. Манайд үе үе гадны мэргэжилтнүүд өөр өөрсдийн чиглэлээр ирж, сургалт хийж эсвэл тоног төхөөрөмжийн техник ашиглалтын горим зааварчилгаа өгдөг. Манай мэргэжилтнүүд ч гадаадад сургалтанд хамрагдаж байна. Мөн дотооддоо Монголын нэхмэлийн хүрээлэн ба бусад холбогдох сургуулиудтай хамтарч ажилладаг. Түүнчлэн технологио сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэхтэй холбоотой сургалтууд ихээхэн хийгдэж байна.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Залуу хүний хувьд ийм бизнесийг удирдана гэдэг амаргүй байх. Энэ талаар ярихгүй юу?
-Би МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийг 1997 онд төгссөн, 1999-2001 онд АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгээр АНУ-д гадаад худалдааны бодлогоор магистрын зэрэг хамгаалсан. М-Си-Эс Группт 2004 оноос эхэлж ажиллаж байна. Энэ хугацаанд Группт хэд хэдэн ажил албыг хариуцаж ажиллаж байсан. “Гоёо”-д 2008 оны гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн.
Компанийн гүйцэтгэх захирлын хувьд дөрвөн зүйлд төвлөрч ажилладаг. Нэгдүгээрт компанийн стратеги байдаг. Компанийн алсын хараа, стратеги зорилтуудаа зөв тодорхойлох, гадаад, дотоод орчны өөрчлөлтийг тооцож арга замаа өөрчлөх, давуу талаа бэхжүүлэх, сул талаа арилгахад миний ажлын цагийн дийлэнх зарцуулагддаг. Стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой томоохон бэрхшээлийн нэг нь бизнесийн орчин байдаг. Өнөө үед бизнесийн орчин маш богино хугацаанд өөрчлөгдөж байна. Нөгөөтэйгүүр, 2009 он бизнесүүдийн хувьд амаргүй жил байсан. Дэлхийн эдийн засгийн хямрал манай орны гол экспортын зах зээл, ялангуяа хөгжингүй орнуудын зах зээлд маш хүчтэй сөргөөр нөлөөллөө. Түүнчлэн ялангуяа манай салбарын хувьд дотоодод ч улс төрийн шинж чанартай, алсын хараагүй бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн харалган бодлого шийдвэрүүд гаргаснаа дараа нь хүлээн зөвшөөрч байна. Манай төр засгийн удирдлагууд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тус салбарыхантай зөвлөлдөж, хүмүүсийн санал бодлыг нь сонсох нь чухал. Олууллаа хэлэлцэж байж л олон өнцгөөс харсан зөв шийдвэр гарах магадлалтай шүү дээ.
Хоёрдугаарт, байгууллага хамт олон удирдаж байгаа хүний хувьд анхаарах зүйл бол байгууллагын зөв соёлын асуудал байдаг гэж боддог. Бид нар үнэхээр амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлж байгаа, гүйцэтгэлдээ анхаарч байгаа байгууллага мөн үү гэсэн асуулт урган гардаг. Ер нь аливаа шатны удирдлага өөрийн биеэр үлгэрлэдэг байх ёстой. Өөрөө ажлаа яаж хийж, хэрхэн хандаж байгаагаас удирдлаган дор ажиллаж байгаа хүмүүсийн ажилдаа хандах хандлага тогтдог. Тэгэхээр менежерүүд бидний хувьд өндөр хариуцлага, ёс зүйтэй байх ёстой байдаг.
Гуравдугаарт, стратегийн зорилтууддаа хүрэхийн тулд нөөцөө хэрхэн хувиарлах вэ гэдэг асуудал байна. Хүний ба санхүүгийн нөөцүүдийг оновчтой хуваарилах, удирдах нь чухал байдаг. Өнөөдөр манайд бэлтгэгдсэн боловсон хүчин хомс байна. Хүмүүс ажлын байран дээр ирээд тэр болгон ажил олгогчийн шаардлагыг хангахгүй байх нь түгээмэл. Бид нар хүмүүсээ сургууль төгссөн хойно нь ажлын байран дээр бэлтгэх шаардлага гарч ирдэг. Тэгвэл санхүүгийн нөөцийн хувьд өнөөдөр Монголд ажиллаж байгаа банк санхүүгийн байгууллагуудын байдал хүнд байна. Хямарч байна.
Хамгийн эцэст нь хамгийн чухал буюу манлайлал, багийн тоглолтын асуудалд анхаардаг. Сайн баг, хамт олон, шилдэг манлайлагчидгүйгээр бид амжилтанд хүрэхгүй. Мундаг стратеги хэрэгжүүлэхгүй бол цаасан дээр л үлдэнэ. Сайн баг л ажлыг нугалж, 100 хувь гүйцэтгэнэ. Олон хүн “би энэ амжилтанд ганцаараа хүрээгүй. Сайн хамт олон, баг, ар гэргүй бол чадахгүй байсан” гэж хэлдэг. Энэ бол үнэн.
-Cүүлийн үгийг таньд үлдээе.
-Монголчууд сүүлийн үед уул уурхай гэж хошуурах болсон. Энэ нь зөв л дөө. Монголын хувьд уул уурхай үнэхээр том боломж. Манай эмзэг буурай эдийн засгийг хэд дахин томруулах боломжтой. Гэхдээ бид хол замд гарч буй Монгол хүний адил замдаа юүлэх хөтөлгөө морьтой байх ёстой. Иймд ноолуур гэх мэт байгалийн шавхагдашгүй баялаг-том боломжуудыг ашиглах хэрэгтэй. Ер нь харж байхад брэнд бий болгосон бизнес тогтвортой, урт настай байдаг. Дотоодод амжилтанд хүрсэн брэндүүд гадаадад амжилтанд хүрэх магадлал илүү өндөр байдаг. Дотоодын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд төр засгийн зүгээс оновчтой бодлого явуулах хэрэгтэй. Ерөнхий сайдын санаачлагаар бизнесийн орчныг шинэчлэх асуудал ид яригдаж байна. Энэ ажил тодорхой үр дүнд хүрээсэй гэж найдан харж байна.

Ч.Оргил