Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргал ярьж байна:
-Дархан-Уул
аймагт томуугийн нөхцөл байдал ямар
байна вэ?
-Дархан-Уул
аймагт 2009 оны аравдугаар сарын 13-наас
эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал
зарлагдаад өнөөг хүртэл үргэлжилж
байна. Албан ёсоор Дарханд 31 тохиолдол
бүртгэгдсэн. Гэхдээ нийт шинжилгээний
20 хувьд H1N1-ийн вирүсийн халдвар явж
байгаа. Арванхоёрдугаар сарын сүүлээр
Орхон, Шарын гол суманд сургуулийн
хүүхдүүдийн 47-66 хувь нь томуу, томуу
төст өвчнөөр өвчилсөн. Ингээд бид Шарын
голд хэсэгчилсэн хөл хорио тавьсан.
Газар дээр нь очиж үзэхэд хүүхдүүдийн өвчлөл 12 хувьд хүрч буугаад, өнөөдөр сургуулийн хичээл орж байна. Шарын голд дулааны доголдол гарсан, түүнтэй холбоотойгоор эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд саад гарсан. Ер нь хүйтрэлтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн 6,4 хувь нь ханиад томууны улмаас ирээгүй байна. Энэ сарын 4-ний байдлаар 241 хүүхэд ханиадны улмаас цэцэрлэгтээ ирээгүй бол сургуульд мөн шалтгаанаар 400-гаад хүүхэд ирээгүй. Энэ нь нийт хүүхдийн 2,7 хувийг эзэлж байна. Цаг агаар хүйтэрсэн учраас сургуулийн хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Түргэн тусламжийн дуудлага хоногтоо 60-70 байсан бол өнгөрсөн долоо хоногоос 100 руу дөхсөн. Томуугийн эмнэлэгт H1N1-ийн сэжиг бүхий хүмүүс хэвтэж байна. Хүндэрч ирсэн ч зохих эмчилгээ хийгээд биеийн байдал дээрдэж байна. Томуугийн хувьд Дархан-Уул аймагт бусад аймгаас онцлогтой. Юу гэвэл бид зуны цагт бэлтгэл сайн хийсэн. Тав, зургадугаар сард томуу гарвал юу хийх талаар эмнэлгийн ажилтнуудаа дадлага хийлгэсэн. Ес, аравдугаар сард бид сургууль, цэцэрлэгт өвчлөл бүртгэгдвэл яаж халдвар хамгааллын дэглэм барих вэ гэсэн давтлага, сургуулилт хийсэн. Ингээд бид нэлээд дадлага туршлагатай байсан учраас хэдийгээр хүндэрсэн хүмүүс ихэссэн ч эрсдэл багатай байгаа. Бидэнд нярай хүүхдийн амьсгалын аппарат хомс байгаа нь гол бэрхшээл болоод байна.
-Бусад
багаж тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй
байгаа вэ?
-Ер
нь манай барилга байшин ч нэлээд олон
жил болсон, төрөлт нэмэгдсэнтэй
холбоотойгоор амаржих газар ачаалалтай
ажиллах болсон. Өмнө нь эхчүүд гурав
хоноод төрөх газраас гардаг байсан бол
одоо бараг өнжөөд гарч байна. Хоногтоо
дөрөв, таван эх амарждаг байсан бол арав
гарч төрөх боллоо. Энгийн ханиадны үетэй
харьцуулбал H1N1-ийн халдах магадлал найм
дахин өндөр. Тиймээс өвчтөн хатгаагаар
хүндэрдэг. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар
нэг л амьсгалын аппарат ирсэн. Цаашдаа
амьсгалын аппарат, монитор, тоног
төхөөрөмж дутагдалтай байгаа. Дашрамд
дурьдахад бид гэмтсэн хүмүүсийг тархины
хагалгаа, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар
руу их илгээдэг. Толгойны компьютерийн
томограф байхгүй байгаа нь ингэх нэг
шалтгаан болдог. Хоёр жилийн өмнө нэгэн
Хятад иргэн компьютерийн томограф
хувийн журмаар ажиллуулахад манай
эмнэлэгт 40-50 хагалгаа хийгдэж байсан.
Тэгэхээр ийм хэмжээний хүн хот руу
явалгүй эмчлүүлэх боломж бий. Бидэнд
ганц ч тоног төхөөрөмж байхгүй. Яаманд
асуудал тавьсан ч манай эмнэлэг хоёр
дахь шатных гэж тооцогддог учраас
аппарат авч чадахгүй л байна.
-Томууны
үеэр уриалга гаргахад хүмүүс тодорхой
хэмжээгээр хандив өргөж байх шиг байсан?
-Эмийн
сангууд халууны шил, гар угаах бэлдмэл,
аминдэм гээд сая гаруй төгрөгийн хандив
өгсөн. Бэлнээр 310 мянган төгрөг өгсөн.
Тэрүүгээр бид явуулын кварцийн аппарат
хоёрыг халдварт, хүүхдийн эмнэлэгтээ
авсан юм. "Алтан сагс" компаниас
хандивласан сая 500 мянган төгрөгөөр
хүчилтөрөгч өтгөрүүлэх аппарат авсан.
Д.Хаянхярваа дарга өөрийн сангийн
дэмжлэгээр хүчилтөрөгчийн баллон арван
ширхгийг өгч тусалсан.
-Шинэ
аппарат ирэхэд ажиллуулж чадахгүй
байсан гэсэн яриа сонсогдсон. Эмнэлгийн
ажилтнуудыг сургах талаар яаж ажиллаж
байгаа вэ?
-Амьсгалын
аппарат орж ирэхэд тийм юм гараагүй ээ.
Манайх өмнө нь гурван амьсгалын аппараттай
байсан юм чинь. Мэргэжлийн компанийнхан
ирээд тохируулга хийгээд өгчихдөг. Бид
ханиад томуутай холбоотойгоор анхан
шатны эмнэлгийн ажилчдаа, өрх сум,
түргэний эмч нараа бэлтгэх сургалт
дотооддоо хийсэн. Ер нь цаашдаа хүүхдийн
амьсгалын аппарат орж ирэхэд хүүхдийн
эмч нараа бэлтгэж байгаа.
-Өвчний
дараагийн давалгааг угтаж хэр бэлтгэл
хийж байна вэ?
-Найманд
Улаанбаатарт вакциний сургалт болох
гэж байна. Вакцин аравнаас өмнө татагдвал
эхний ээлжинд Дарханд 2700 хүн хамрагдах
юм. 20 долоо хоногоос дээш жирэмсэн эх,
уушигны архаг өвчтэй хүмүүс, халдвартай
нөхцөлд ажилладаг эмнэлгийн ажилтнууд,
шүүх, гааль, онцгой байдлын ажилтнуудад
вакцин хийхээр төлөвлөсөн. Вакцинд
дөрвөн үе шаттай хамруулахаар бэлтгэл
хийж байна. Нэг сэтгэл зовоосон асуудал
оны эхээр гарч ирлээ. Салхин цэцэг өвчин
нэмэгдэж байна. Салхинцэцэгээр өвдөхөд
биеийн эсэргүүцэл сулардаг. Эсэргүүцэл
султай хүүхдүүд ханиад хүрвэл хүндрэх
магадлалтай учраас санаа зовоож байна.
Б.Янжмаа