gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрсөн өдрийн халуун мэндийг түмнээсээ хол хуульдаа хүргэе ээ!

Улс төр
2010-01-13
0
Twitter logo

"Өнөөдөр бидний баярын өдөр
Үндсэн хуулийн мэндэлсэн өдөр
Эрийн цээнд хүрсний баяртай
Эрхээ эдэлдэггүй монголчууд золголоо
Төрсөн өдрийн халуун мэндийг
Түмнээсээ хол хуульдаа хүргэе ээ ..."
Ийм дуу цаад караокед чинь байна лээ шүү, эрхмүүд ээ.

Үндсэн хуультай, тусгаар улсын иргэний хэрэг юу билээ. Хүний эрх, эрх чөлөөг хуулиндаа тунхагласан Монгол Улсын иргэд өнөөдөр тэр эрхээ хэрхэн эдэлж байгааг Үндсэн хуулийн төрсөн өдрийн баяраар эргэцүүлж нэг харлаа. Ингэхдээ Э.Сувдаа бүсгүйн нөхөр, 5 настай Б.Төрболд хүүгийн аав Н.Баяраагайн адилаар БНСУ-ыг зорьсон, тэнд очиж мөнгө хураан амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр зүтгэж байгаа мянга мянган монголчуудын эрхээ хэрхэн эдэлж байгааг сонирхсон билээ.

Эвий,Солонгост буй миний Монголчууд

Н.Баяраад хүний дайтай амьдрахад нь хонгилын үзүүр дэх гэрэл болж үзэгдсэн газар бол БНСУ. Солонгос улсад анхны монгол ажилчин 1993 онд очжээ. Үйлдвэрлэлийн дадлагажигчид 1998 онд энэ улсад хал тавьжээ. Харин 2001 оноос гадаадад ажиллах хүч гаргах асуудал хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Өнөөдөр Н.Баяраа шиг 30 мянга гаруй монгол хүн тус улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдний 60-аад хувь нь хууль ёсоор, 40 гаруй хувь нь хууль бусаар оршин суудаг.

Н.Баяраа болон түүний нөхдийн амьд явах эрх

Монгол хүн Солонгосын хойгийг мөнгө болгож харах болсон, тэнд ажиллаж эхэлсэн тэр үеэс хойш өнөөг хүртэл 400 гаруй нь хүний нутаг, гүний газар амь насаа харамсалтайгаар алджээ. Ганцхан жилийн дотор 32 хүн нас барсан нь дунджаар 10 хоног тутамд нэг монгол хүн энэ хойгт хорвоогоос хальж байжээ гэсэн үг юм. Мөн арав хоног тутамд БНСУ-д суугаа монголчуудын 5 нь хэрэг зөрчилд холбогдож, 6 хүн гэмтэж бэртэн, өвчилж байна гэсэн мэдээ бий. Энд монголчууд автомашины болон үйлдвэрлэлийн ослоор, согтуугаар бусдын гарт амь насаа алдаж байна. Амиа хорлосон тохиолдол ч нэлээд гарчээ. Согтуугаар машин барьж хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн зэргээс болж гэмтэж бэртэн хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдлууд ч их. Архидалтын гайгаар монголчууд хоорондоо нударга зөрүүлэх, солонгосчуудтай түнжин хагарах, бусдын амь нас бүрэлгэх, эрүүл мэндийг нь хохироосон удаа ч хэдэн арваар тоологдоно.

Н.Баяраа болон түүний халдашгүй чөлөөтэй байх эрх

30 орчим монгол хүн БНСУ-ын шоронд 2-12 жилийн ял эдэлж байгаа бол 17 монгол цагдан хоригдож байна. Хараар ажиллаж байгаа гадаадын иргэдийг саатуулахдаа биед нь халдах, эрх мэдлээ хэтрүүлж эрүүл мэндийг нь хохироох тохиолдол цөөнгүй гардаг. Гуравхан сартай монгол хүүхэд саатуулах байранд хонохдоо өвчилж амь нас нь аюултай байдалд орсон тохиолдол саяхан гарсан билээ. Мөн 2007 оны тавдугаар сард Монгол Улсын иргэн М-ийг цагаачлалын албаны саатуулах байранд хоригдож байх үед тус албаны ажилтан Ч зодож, гэмтэл учруулсан удаатай. Цагаачлалын албаныхан Ч-ийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, М-ийг нэрээ солиулаад БНСУ-д эргээд ирэхэд нь ямар ч саадгүй нэвтрүүлэхээ амлан, гомдол гаргахгүй байхыг хүсчээ. Харин М эрхээ хамгаалуулахаар БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ болон Хүний Эрхийн Үндэсний Комисст хандсан байна.

Солонгосын эдийн засгийн өсөлтийн ачаар энгийн ажилчин байсан хүмүүс нь үйлдвэрлэл эрхлэх болж үүнээс улбаалаад боловсрол нимгэн эзэд олширсон гэдэг. Тэдний бүдүүлэг авир, сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийддэг байдал нь ажилчдынхаа эрхийг цөөнгүй зөрчдөг. Үүнд 5 монгол хүн тутмын 3 нь өртдөг ба 10 хүн тутмын 1-ийнх нь биед халлаж зодсон байна. Тэнд ажиллаж буй монголчуудын тал хувь нь үндэс угсаагаар ялгаварлан гадуурхагдах байдалтай тулгарч үзжээ. БНСУ-ын Хөдөлмөрийн хуульд зааснаар гадаадын ажилчдыг албадан хадгаламж хийлгэх, паспорт, бичиг баримтыг нь хурааж авахыг хориглосон байдаг ч энэ нь бодит байдал дээр зөрчигдсөөр л байна. Н.Баяраатай адил ажиллаж амьдарч буй 30 мянга гаруй монголчуудын маань 10,6 хувь нь үйлдвэрийн эздийн шаардлагаар цалин хөлсөө албадан хадгалуулдаг төдийгүй 21,2 хувь нь бичиг баримтаа үйлдвэрийн эзэн, менежер, санхүүгийн албандаа хураалган хадгалуулдаг гэнэ.

Н.Баяраа болон түүний нөхдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх

Солонгост буй монголчуудын 41,2 хувьд нь эмнэлэгт үзүүлэх боломж гардаггүй, 12,7 хувь нь зав чөлөөгүй учраас үзүүлж чаддаггүй ажээ. Тэдний 13,3 хувь нь ажиллах явцдаа ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэлийн осолд орсон, 33,3 хувьд нь эрхэлж буй ажил хөдөлмөрөөс нь шалтгаалж эрүүл мэндэд нь сөрөг өөрчлөлт гарсан байдаг.

Суурь өвчтэй хүмүүс чийгтэй, нам дор газар, их ачаалалтай ажиллаж, амралт, хоол хүнсээ тохируулж чадаагүйгээс болж өвчин нь улам хүндрэн ходоод, нойр булчирхай, элэг, бөөр, цагаан мах эргэх зэрэг эмгэгт их өртөнө.

Н.Баяраагийн хамар байнга битүүрдэг, тэрээр харшлын эм, хамрын дусаалгыг халааслахгүйгээр 3 цаг болоход л амь нь тэмцээд сүйд болно. Н.Баяраа хуванцар бутлах үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан харшилтай болсон гэнэ. Үүнээс гадна удаан зогсох, хүнд юм өргөх ажлыг хийдэг монголчуудад хөлний судас бүдүүрэх, нуруу, нугасны гэмтэлтэй болох явдал их бололтой.

Н.Баяраа болон түүний нөхдийн хүний эрх зөрчигдөж буй нэг проблем

Н.Баяраа хүү Б.Төрболдыгоо 10 сартай байхад нь Солонгост очсон. Эхэн үедээ авсан цалингийнхаа 20 хувиар нь эхнэр Э.Сувдаа руугаа утас цохичихдог байв. Ажлаа тараад таксафоноос зүүгдээстэй өнждөг байсан тэр үеийнхээ Монгол руу ярьсан ярианы картыг эвлүүлж наагаад өрөөнийхөө хоёр цонхонд хөшиг хийж байжээ. Хол cyyгaa залуу гэр бүлд хардах сэрдэх, гомдож тунирхах явдал үл тасарна. Тэр бүрийд утасны цаана л амьдрал өрнөж аргадах, гуйх, тайвшруулах, аашлах арван гурван авир гарна. Энэ нь ганц Н.Баяраагийн гэр бүлд буй асуудал биш. Солонгосыг зорьсон монголчуудын 31,5 хувийнх нь гэр бүлийн амьдралд иймэрхүү бэрхшээл гарч, үл ойлголцол бий болох, хөндийрөх явдал гарчээ. Гэр бүл, ойр дотныхоо хүмүүсээс удаан хугацаагаар хол амьдардаг, ажлын хэт ачаалалд дарагдсан тэд сэтгэлзүйн дарамт, гутралд орох нь элбэг. Бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэл, ойлголт багатай ар гэрийнхний нь зүгээс ч хүндрэл учруулах нь цөөнгүй. Солонгост байхдаа шинээр хамтран амьдрагчтай болох нь элбэг төдийгүй энэ нь гэр бүл салалтад нөлөөлдөг. Энд буй монголчуудын 7,0 хувь нь гэр бүлээсээ хөндийрч, 4,8 хувь нь шинэ хамтран амьдрагчтай болж, 2,7 хувь нь хардалт сэрдэлтэд байнга өртөөстэй явдаг гэнэ.

Солонгост буй монгол бүсгүйчүүдийн эрх

Н.Баяраатай адил 20 гаруй мянган эрчүүд Солонгост ажилладаг бол 10-аад мянга орчим нь эмэгтэйчүүд. Тэдэнд бусад хүмүүст тохиолддог хүний эрхийн зөрчлүүдээс гадна ажлын байр олдохгүй байх, ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөх, гэр бүлийн үл ойлголцол, салалт, сэтгэл санааны хямралд өртөх байдлууд их гардаг. Эмэгтэйчүүдэд зочид буудал, кимчи, загасны үйлдвэрт ажил илүү олддог ч чийгтэй нөхцөлд ажилласнаас болж бөөр, өндгөвчний үрэвслээр өвчилчихнө. Үүнээс гадна монгол бүсгүйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох нь ихэсчээ. Монголын 2000 гаруй эмэгтэй Солонгос хүний тогоо барьдаг. Хэл, соёл иргэншил, ёс заншлын ялгаанаас таарч тохирохгүй салж сарних, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал багагүй. Харийн хүний өвөр бүлээцүүлэхээр сонголтоо хийсэн 2 эмэгтэй бүрийн нэг нь эмэгтэй хүнийхээ хувьд ялгаварлан гадуурхалтад өртөж байна.

Н.Баяраа болон түүний нөхдийн хөдөлмөрлөх эрх

Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах эрхтэй. Coлонгост гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчин ажлын байраа гурван удаа сольж болно. Бодит байдал дээр ингэж сольсон нь ховор. Н.Баяраа БНСУ-д очихоосоо өмнө ажлын байрныхаа нөхцөлийн талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй. Бохир, хүнд хэцүү, аюултай орчинд ажилладаг тул ажил нь хүнддэж, эрүүл мэнд нь муудсанаас анх ирсэн үйлдвэрээ сольж хоёр cap саунаар гэр хийж, хоног төөрүүлсний эцэст арайхийн ажлын бараа харсан. Хөдөлмөрийн нөхцөл тааруу, цалин хөлс нь бага, үйлдвэрийн эзэд болон хамтран ажиллагсадтай таарамжгүй зэрэг шалтгаанаар Н.Баяраа шиг ажлаа сольдог монголчууд олон. Тэд ажлын байраа солих хүсэлтийг гаргаж, ажиллах боломжтой газруудын хаягийг авдаг ч, тухайн ажлын байрны талаарх хангалттай мэдээллийг олж чаддаггүй. Ажлын байраа 3 удаа солих эрхээ эдлэхдээ өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн эзнээс тодорхойлолт авах ёстой. Гэтэл тэд нь өгөхгүй луу унжих, эсвэл муу ажилтан гэж ойлгогдохоор тодорхойлолт бичиж өгнө. Тэр бүү хэл, наад хүн чинь зугтчихлаа гэсэн удаатай гэнэ. Мөн ажлын байраа гурвантаа, сольчихсон гадаад ажилчдад дахин сонголт байхгүй тул ямар ч нөхцөлийг хүлээн зөвшөөрдөг. Үгүй бол тэдэнд "харлах" гэсэн ганц л зам үлдэнэ. Ажлын байраа сольсон хүмүүс монголчуудын 35,6 хувийг эзэлдэг. Тэдний 12,7 хувь нь цалин бага, 3 хувь нь байр хоолны хангамж тааруу, 6,1 хувь нь хүнд хэцүү ажилтай, 2,4 хувь нь өвчнөөр, 0,9 хувь нь үйлдвэрлэлийн ослын улмаас, 2,4 хувь нь ажлын байрны дарамтнаас, 4,2 хувь нь үйлдвэр дампуурснаас, 0,3 хувь нь эзэнтэйгээ зөрчилдсөн гэсэн шалтгаанаар өөр ажил хайхад хүрчээ.

Солонгост буй монголчуудын 73,6 хувь нь л хөдөлмөрийн хөлсөө бүрэн авч чаддаг бөгөөд энэ нь гэрээт ажилчдын хувьд илүү боломжтой. Монгол ажилчдын сарын орлого нь 700000-2400000 вон, дунджаар 1000000 вон юм.
 
Н.Баяраагийн сарын дундаж зарлага нь 300000 вон орчим байдаг гэнэ. Тус улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ жил бүр шинэчлэн тогтоодог ба үүнээс доогуур цалингийн нөхцөлөөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Монголчуудын 7,0 хувь нь энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжин ажилладаг байна, Эндхийн монголчууд ажлын цагийг зохистойгоор хязгаарлахыг шаардах, цалинтай тогтмол амралт эдлэх, амрах, зав чөлөөтэй байх эрхтэй. Хурлын цаг, ажилд бэлтгэх цаг, цэвэрлэгээний цаг, үндсэн ажлаас гадуурх цаг нь бүгд ажлын цагт багтах бөгөөд үндсэн нормын цаг нь өдөрт 8, долоо хоногт 44 цаг, илүү цаг нь ажилчин зөвшөөрвөл долоо хоногт 12 цаг буюу өдөрт дунджаар 2 цаг байхаар хуульд заасан. Гэвч тэнд буй манайхны 29,3 хувь нь үндсэн ажлын цагийн талаар ойлголтгүй байх юм. Ердөө 22,9 хувь нь л энэхүү үндсэн нормын цагийн дагуу ажилладаг. Таван хүн тутмын гурав нь буюу 60,1 хувь нь 9-12 цагаар ажилладаг, 6,3 хувь нь 13-16 цагаар ажилладаг ажээ. Харин хууль бусаар оршин суугчид 12 болон түүнээс дээш цагаар ажиллах нь элбэг. Ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүсийн дөнгөж 16,9 хувь нь нөхөн олговор авч, 26 хувь нь эмчилгээний зардлаа байгууллагаасаа гаргуулсан байна. Үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдлын ихэнх нь барилгын салбарт гарчээ. Мод, мебель, машин техник бүхий ажлын байранд осолд орох нь бусад үйлдвэрээс их.

Н.Баяраатай хамт ажиллаж байсан А.Батдэлгэр гэдэг залуу үйлдвэрээ сольж модны үйлдвэрт очоод л дөрвөн сарын дотор хоёр ч удаа хуруунуудынхаа үзүүрийг машинд авч орхисон гэнэ. Тэрээр солгой гартайгаасаа болоод үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулахдаа алдаа гаргаснаас осолд орж бэртсэн нь энэ. Н.Баяраагийн найз шиг үйлдвэрлэлийн ослын үеэр гэмтэж бэртэн, эд эрхтнээ тасдуулж, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс олон байдаг бөгөөд эрхээ мэдэхгүй, солонгос хэлний мэдлэг муу болон хууль бусаар ажиллаж байснаа нууцлах гэж цаг хугацаа алдсан, ажиллаж байсан үйлдвэр нь дампуурсан зэрэг шалтгаанаар эмчилгээний зардал, тэтгэмж, нөхөн төлбөрөө авч чаддаггүй байна.  

Үндсэн хуулийн төрсөн өдөрт БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэн Н.Баяраагаас ирүүлсэн баярын цахилгаан

-Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг навдигнан өвлөж,
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож даяар олноо Монгол Улсын Үндсэн хуулийг зарлан тунхагласны 18 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Ж.Содоншагай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан