Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт хоёрдугаар сараас эрс идэвхжиж эхэлсэн байна. Татварын хоёр дахь шинэчлэлд багтсан НӨАТ- ын тухай хууль нь энэ оноос хэрэгжиж байгаа юм. Улсын хэмжээнд хуулийн хамрах хүрээ 30 хувьд хүрч, одоогийн байдлаар 15 сая ширхэг баримт цугларчээ. Нийтдээ 30 орчим мянган аж ахуйн нэгж баримтын мэдээллээ ирүүлж байгааг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв онцоллоо.
Жижиг бизнес эрхлэгчид хямд тоног төхөөрөмжөөр хангагдах боломжтой
Тэрбээр хуулийн хамрах хүрээ ирэх сар гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн юм. Ингэснээр далд эдийн засаг цаашид улам ил болж, хэмжээ нь багасна хэмээн үзэж байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл орон нутагт хүрч, иргэд тодорхой ойлголттой болжээ. Гэхдээ тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж хуулийн хэрэгжилтэд хойрго хандаж байгаа гэсэн зөрчил гарах болсон байна.
Борлуулалтаа нуух гэсэн аж ахуйн нэгжийн иргэдийг хохироосон оролдлого байгааг С.Пүрэв дарга үгүйсгэсэнгүй. Энэ нь хуулийн хэрэгжилтэд тодорхой түвшинд саад болж байгааг тэрбээр хэллээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан Гааль, татварын ерөнхий газарт пүрэв гарагт ажиллаж, дээрх асуудлыг хөндсөн юм.
- Жижиг худалдаа эрхлэгч НӨАТ-ын баримт хэвлэх машиныг 80 мянган төгрөгөөр худалдан авч болно.
- Гааль, татварын ерөнхий газарт нийт 3300 хүн ажиллаж байна. Үүнээс 150 ажилтныг цомхотгоно.
- Улсын хэмжээнд татваргүй барааны 14 компанийн нийт 22 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна
НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтэд иргэн бүр хяналт тавих боломжтой. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байгаа юм. Тэгэхээр худалдан авалт бүртээ та баримтаа цуглуулж, үүнийг бүртгүүлнэ гэсэн үг. Ингэснээр таны азтан болох магадлал нэг талаар улам нэмэгдэнэ.
Баримтаа нэгэнт баталгаажуулж, бүртгүүлчихсэн бол заавал цаасан баримтаа хадгалах шаардлагагүй. Таны жилийн орлого долоон сая төгрөг гэж үзэхэд үүнээс давсан худалдан авалт хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар татварын байцаагч таныг жилийн эцэст шалгах хуулийн үндэслэл байхгүй.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжих хугацаанд нийт 34.8 их наяд төгрөг ил болсон. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө. Үүнийг дахин бий болгохгүй байх үүднээс НӨАТ- ын хуулийг хэрэгжүүлж байгаа.
Баримт хэвлэх кассын машиныг 17 байгууллага нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байна
Өөрөөр хэлбэл, энэ нь санхүүгийн мөнгөн урсгалыг бүртгэлжүүлж байгаа гэсэн үг. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад сургалт, сурталчилгаа дутмаг байгааг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уулзалтын үеэр хэлж байсан. Энэхүү уулзалт үндсэндээ НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, баримт олгох кассын машины асуудлын хүрээнд өрнөсөн юм.
Өргөдлийн байнгын хороонд жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэдээс кассын машинтай холбоотой асуудлаар цөөнгүй гомдол ирсэн байна. Тодруулбал, гомдлын дийлэнх нь эдийн засгийн хүндрэлтэй үед өндөр дүнтэй кассын машин худалдан авах боломжгүй гэдгээ дийлэнх нь илэрхийлжээ.
Жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан кассын тоног төхөөрөмж иргэдийн хувьд үнийн дүнгээс шалтгаалан сонголттой гэдгийг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв тодотгов. Өрхийн жижиг бизнес эрхэлж байгаа иргэд заавал өндөр дүнтэй буюу нэг сая төгрөгийн үнэтэй кассын машин худалдан авах шаардлагагүй юм байна.
Хуульд зааснаар кассын машин болон түүнтэй адилтгах тоног төхөөрөмжийг ажиллуулж болох аж. Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүд 70- 120 мянган төгрөгөөр баримт хэвлэх төхөөрөмж худалдан авах санхүүгийн боломж нь бий гэж Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Тэгэхээр хямд бөгөөд баталгаат чанартай иж бүрэн баримт хэвлэх тоног төхөөрөмжөөр хангагдах боломжтой аж.
Одоогийн байдлаар энэ төрлийн тоног төхөөрөмжийг 17 байгууллага нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд өндөр үнэтэй кассын машин тавина гэсэн өрөөсгөл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй хэмээн Гааль, татварын ерөнхий газрын удирдлага анхааруулсан юм.
Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ хоёр байгууллагыг нэгтгэсэн. Ингэснээр нийт 3300 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ажлын чиг үүрэг давхардсантай холбогдуулж 150 гаруй хүнийг цомхотгох бөгөөд одоогоор судалгаа хийж байгаа аж.
Урьдчилсан байдлаар 80 гаруй хүн өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тул санал хүсэлтийг нь авч эхэлжээ. Үүнээс гадна өмнө нь сахилгын сануулга авсан, ажлын зөрчил гаргасан, асуудалд холбогдож байсан 40 орчим хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсэх талаар хэлэлцэж байгаа аж.
Б.Баяртогтох