УИХ-ын олон өнгийг илэрхийлж чаддаг томоохон тойргийн нэг бол Завхан. Ингэж тодорхойлох болсон шалтгаан нь Завханы сонгогчид нам, эвсэлд бус нэр дэвшиж буй хүнийг хардагтай холбоотой.
69.7 мянган хүн амтай тус аймгийг одоогийн парламентад хоёр гишүүн төлөөлдөг. Гэхдээ 2012 оноос өмнө Завханаас сонгогдох гишүүний тоо гурав байсан юм.
Завханчуудыг төлөөлөх гишүүд парламентаас парламентад шинэчлэгдэж байсан
Монгол Улс парламентын тогтолцоонд шилжихэд буюу 1992 онд завханчууд МАН (тухайн үеийн МАХН)-д итгэл хүлээлгэж, Н.Багабанди, Ц.Нямхайнямбуу болон С.Нямзагд нарыг АИХ-ын депутатаар сонгосон юм. Харин 1996 оны УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Н.Багабанди болон “АХ” эвслээс нэр дэвшсэн Ц.Ганхуяг, Н.Батцэцэг нарыг “илгээсэн”.
Тэдний сонголт үргэлж өөрчлөгдөж ирснийг 2000 оны сонгуулийн үр дүн харуулна. Тухайн үед МАН- ын байгуулсан үнэмлэхүй ялалтын үр дүн Завханд ч ижил гарсан. Д.Оюунхорол, Ш.Отгонбилэг, Б.Шаравсамбуу нар УИХ-ын гишүүнээр сонгогдов. Сонгуулиас сонгууль бүрт завханчуудын сонголт өөрчлөгдөж ирсэн нь тэднийг төлөөлөх гишүүд парламентаас парламентад шинэчлэгдэж байснаас харагдана.
Тухайлбал, 2004 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймгаас МАН-аас нэр дэвшсэн Д.Туяа, “Эх орон-Ардчилал” эвслийн Ч.Содномцэрэн болон бие даагч Я.Санжмятав сонгогдлоо. Завханы тойргийн улс төрийн өнгө 2008 онд мөн л хувьсав. Энэ удаа МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, Д.Балдан-Очир, Д.Оюунхорол болон Ш.Сайхансамбуу нар завханчуудын итгэлийг хүлээж, УИХ-д төлөөлсөн.
- Завхан нутгаас гурвантаа сонгогдсон Д.Оюунхорол намын жагсаалтад орно.
- Ардчилсан намд Я.Санжмятавтай дөрөө харшуулах нэр дэвшигч одоохондоо тодроогүй бололтой.
- МАН-аас Ш.Батсамбуу, Д.Балдан-Очир, Б.Энхболд нарын нэр Завханы тойрогт дуулдаж байна.
- УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир энэ удаад мөн нэр дэвшихээр бэлдэж байгаа бөгөөд боломж олдохгүй бол МАХН-ыг сонирхож байгаа.
2012 оны УИХ-ын сонгуулиар тус тойрог хоёр мандаттай болж, МАН-ын Д.Оюунхорол, Ардчилсан намаас нэр дэвшсэн Я.Санжмятав нар одоогийн парламентад төлөөлж байна.
Тэгвэл ирэх сонгуульд тус тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр товлож байгаа хүн цөөнгүй. Урьдчилсан байдлаар Завхан нутгаас гурвантаа сонгогдсон Д.Оюунхорол намын жагсаалтад орно гэх яриа байна. Хэрэв Д.Оюунхорол намын жагсаалтад багтвал тус тойрогт нэр дэвших бусдад нь боломж гарах юм.
Харин нэр дэвшигчдийн марафоныг Я.Санжмятав өнгөлөх нь. Завханаас хоёр ч удаа сонгогдож, басхүү аймгийн Засаг даргын албыг хашиж байсан түүнтэй өрсөлдөхөд түвэгтэй. Харин Ардчилсан намд Я.Санжмятавтай дөрөө харшуулах нэр дэвшигч одоохондоо тодроогүй байна. Оны дараахан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Төрийн банкны захирал Д.Батсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны З.Нарантуяа нарын нэр албан бусаар явж буй. Хоёул ирэх сонгуульд хүч үзэхээр ийнхүү үүрэгт албанаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.
З.Нарантуяагийн хувьд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон. Ардчилсан намын тэргүүлэх эмэгтэйчүүдийн нэг гэдэг. Харин Төрийн банкны захирал асан Д.Батсайхан 2016 онд заавал нэр дэвшинэ гэсэн албан бус “гэрээ”-тэйгээр 2012 онд нэрээ татаж байжээ. Тиймээс тойргоо “тойглож” байгаа эрхмүүдийн нэг.
УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй МАН-аас Ш.Батсамбуу, Д.Балдан-Очир, Б.Энхболд нарын нэр Завханы тойрогт дуулдаж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу энэ удаад ахынхаа тойрогт хүч үзэхээр шийджээ.
Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүний сонгуульт ажилтай тэрбээр улс төрд шинэ хүн. Түүнтэй дөрөө харшуулах эрхэм бол мөн л улс төрд шинэ хүн болох “Сонор трейд”- ийн захирал Б.Энхболд. Тэрбээр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Тус аймгийн хүүхдүүдийн дунд математикийн уралдаан тэмцээнээс эхлээд олон арга хэмжээг зохион байгуулсан. Мөн өнгөрсөн арван нэгдүгээр сард Завханы МАН-ын бүх үүрт мотоцикль бэлэглэсэн бийлэгжүү нэгэн.
Харин УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир энэ удаад мөн нэр дэвшихээр бэлдэж байгаа. Хэрвээ боломж олдохгүй бол МАХН-ыг сонирхож байх талтай гэнэ.
Б.Даваатогтох