gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Хоёр настай 69 хүүхдийн 35 нь сугалааны АЗТАН, үлдсэн нь ГЭРТЭЭ

А.Наранцацрал
Боловсрол
2016-08-26
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Боловсрол
2016-08-26
ФОТО: Хоёр настай 69 хүүхдийн 35 нь сугалааны АЗТАН, үлдсэн нь ГЭРТЭЭ Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг

Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүртээмж бага байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын Газраас цэцэрлэгүүд өнөөдөр сугалаа явуулж хоёр настнуудаа  бүртгэлээ.

Бүртгэлийн сугалаа явуулсан Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгт очиход сугалааны үйл явцыг ажиглахаар эцэг эхийн төлөөлөл, хорооны ажилтан болон цэцэрлэгийн ажилтнууд ирсэн байв.

Энэхүү цэцэрлэг нь 2016-2017 оны хичээлийн жилд  элсэлтийн тасалбар буюу сугалаагаар шинээр нийт 35 хүүхэд авахаар болсон байна.

Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг

53 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Цэнд-Аюуш:

"Манай цэцэрлэг 1964 онд байгуулагдсан. Нийт 140 хүүхдийн хүчин чадалтай. Өнгөрсөн жил 315 хүүхэд авсан. Энэ жил энэ тоогоороо бүртгэж байна. Өнөөдөр 2014 онд төрсөн 69 хүүхэд бүртгүүлснээс элсэлтийн тасалбар хэлбэрээр 35-ыг нь авч байна. Гурван настай хүүхэд 26 бүртгүүлснээс 10 хүүхдийг нь сугалаагаар авна" гэлээ.

Өнөөдөр 10:00 цагт сугалааны үйл явц эхэлсэн бөгөөд цэцэрлэгийн хашааны гадна сугалааныхаа ээлж дарааг хүлээсэн эцэг эхчүүд ирсэн байв. Хүүхэдтэйгээ ирсэн зарим эцэг эх хүүхдээрээ сугалуулж байгаа харагдав.

Аз таарч цэцэрлэгтэй үлдсэн нь бичиг баримтаа бүртгүүлэн үлдсэн бол,  цэцэрлэггүй үлдсэн нь толгой гудайлган харьцгааж, зарим нь дэмий л хүлээнэ.

Сугалаанд хожоогүй эцэг эхчүүд:

"Хүүхдээ одоо л оруулж чадахгүй бол цаашдаа цэцэрлэггүй хоцорлоо л гэсэн үг. Дараа жил нь шинэ хүүхэд авдаггүй болохоор яаж цэцэрлэгтэй болгох эсэхээ мэдэхгүй л байна. Хүүхдийг ер нь сурах эрхээр нь хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл" гэв.

"Жил бүр л иргэдээ ийм байдалд оруулж байна. Нэг бол хонон өнжин дугаарлана. Эсвэл сугалаагаар ялгаварлана. Энэ асуудлаа шийдэж өг!" гэлээ.

Сугалаанд хожсон эцэг эхчүүд:

"Маш их баяртай байна. Цэцэрлэгтэй болно гэдэг аштай юу даа. Сугалаа таарахгүй байх вий дээ гэж санаа зовж байлаа. Одоо л нэг сэтгэл амарлаа" гэв.

"Хүүхдээрээ сугалуулах гэтэл давхар авчихсан. Дахиад сугалаад ашгүй аз таарлаа. цэцэрлэгтэй болсондоо баяртай байна" гэлээ.

Хан-Уул дүүргийн 53-р цэцэрлэг Хан-Уул дүүргийн 53-р цэцэрлэг

Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг

Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг

#цэцэрлэг  #цэцэрлэгийн бүртгэл  #хоёр настнууд 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан