gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харшлын дарангуйлал

2016-04-13
0
Twitter logo
0
Twitter logo
2016-04-13
Харшлын дарангуйлал

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг харшлын өдөр болгон тэмдэглэдэг. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлж байна.

Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид тэмдэглэжээ. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж буй аж.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. 

Судлаач эмч нарын хийсэн судалгаанаас харахад голдуу ургамлын тоосноос харшлах тохиолдол их байгааг онцолжээ.

2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид үзжээ

Доктор Б.Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэдэг 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал байгааг судалж, тоосжилтын үе нь дөрвөөс арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг болохыг тогтоосон байна.

Түүнчлэн С.Мөнхбаярлах эмчээр ахлуулсан багийнхны хийсэн судалгаанаас харахад Улаанбаатарын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг мод, ургамлын тоосонд, 31.6 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг тасалгааны тоосонцорт мэдрэг болохыг тогтоожээ.

2014 оны байдлаар улсын хэмжээнд харшлын гаралтай өвчлөлийн 71935 тохиолдол бүртгэгдсэн нь арьсны төрлийн нийт өвчлөлийн 56.5 хувийг эзэлж буй аж. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр 2014 онд 57146 хүн үйлчлүүлсний 28989 нь харшлын гаралтай өвчлөл байжээ. Сүүлийн гурван жилд харшлын гаралтай өвчлөл эрс нэмэгдсэн гэж тус төвийн статистикч хэлж байв. 2015 онд л гэхэд 53819 хүн үйлчлүүлсний 46.1 хувь нь харшлын гаралтай эмгэгтэй байсан тухай эмч нар ярьж байлаа.

Биднийг даваа гарагт Арьсны өвчин судлалын төвөөр ороход өглөөний 10.00 цагийн орчимд тус эмнэлэгт үзүүлэхээр дугаарлаж буй хүмүүсийн тоо 280 болсон байв. Энэ нь манай улсад арьсны эмгэг болон харшлын өвчлөл ямар хэмжээнд хүрснийг харуулах бодит жишээ. Нэгэн өндөр настан Арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэх дугаар аваад 15 хоног ор хүлээсэн тухайгаа ч учирлаж зогссон.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд харшлын эмгэг хүрээгээ тэлж буй талаар эмч нар ярьж байна. Самар, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнээс харшилтай болсоор байгааг онцоллоо. Ямар нэг зүйлээс харшилтай болбол насан туршийн өвчин болдог байна. Харшилсан зүйлээ дахин хэрэглэх бүрт сэдэрч, байнга арьс загатнадаг болдог тухай эмч нар анхаарууллаа.

  •  Улаанбаатар хотод харшил үүсгэдэг 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал байгааг судалжээ.
  •  2014 оны байдлаар улсын хэмжээнд харшлын гаралтай өвчлөлийн 71935 тохиолдол бүртгэгдсэн нь арьсны төрлийн нийт өвчлөлийн 56.5 хувийг эзэлж буй аж.
  •  Хүүхдүүд самар, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнээс харшилтай болсоор байна.
  •  Ямар нэг зүйлээс харшилтай болбол насан туршийн өвчин болдог байна.

Дэлхий нийтээрээ харшлын эмгэгтэй тэмцээд хүчрэхээ больжээ. Сүлжээний эм бэлдмэлүүд цөөнгүй байдаг ч өндөр үнэтэй бүтээгдэхүүн үргэлж хэрэглэж, улмаар эдийн засгийн дарамтад ордог тул хувь хүн өөрөө л болгоомжтой, бас өвчнөө сэдрээхгүй байхад анхаарч, хоолны дэглэм, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй юм байна.

Монгол эмийн замбараагүй хэрэглээтэй орон болохоор эмийн хордлогод орж, харшилтай болох үзэгдэл гарсаар байдаг тухай Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ярилаа. Эмийн харшил хамгийн хүнд эмгэгт тооцогддог тул хүн бүр болгоомжлоход илүүдэхгүй аж.  

Б.Гандолгор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан