gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Автомашины үнэ өмнөх жилээс сая төгрөгөөр өсчээ

Эдийн засаг
2011-08-05
0
Twitter logo

Монголын техникийн зах зээлийн 40-45 хувийг хангадаг. “Да хүрээ” захыг зорилоо. Зун цагт автомашины борлуулалт сайжирдаг болохоор “Да хүрээ” зах ч үйлчлүүлэгч ихтэй байлаа. Худалдааны лангуу бүрт хүмүүс хоёр гурваараа зогсоно.

Шил толь нь гялалзаж будаг нь ханхалсан автомашинууд шамбааралдан харагдахад “Ямар машин сонирхож байна” гэсээр худалдагч угтлаа. “Өвөл цасанд, зун шаварт суучихгүй, газар тулдаггүй өндөр машин л авна даа. Жийпний төрлийн машин сонирхож байна” гэсээр 50 эргэм насны хүрэн дээлтэй, өндөр бор эрэгтэй хэлж байна.

“Nissan terrano” 2004 оных дизель хөдөлгүүртэй 16 сая, “Pajero” 23 сая, “Toyota 4wd” 18 сая, дизель хөдөлгүүртэй “Land-100” 43 сая, “Range rover” 45 сая төгрөг гэж худалдагч танилцуулж харагдав. “Да хүрээ” зах дээр одоогоор зарагдаж буй хамгийн үнэтэй машин нь 45 сая төгрөгийн шинэхэн “Range rover”, харин дараа нь “Land-100” 43 сая төгрөгөөр зарагдаж байна. Харин эдгээр машинуудын сэлбэгний олдоц хэр байдаг талаар Сэлбэг хэрэгслийн худалдагчаас тодруулахад “Одоо бол манайд машины сэлбэг олдохгүй гэх зүйлгүй болсон. Хугацаа л шаардлагатай. Тухайн машины сэлбэг байхгүй тохиолдолд захиалга өгөөд хамгийн удаандаа 14 хоногийн дараа ирдэг” гэв.

Харин япон тэрэгнүүдээс хамгийн хямд нь “Nissan sunny” 6.5 саяас, “Honda fit” оноосоо шалтгаалж доод тал нь 6.5 сая, “Suzuki swift” 2004 оноос хойшхи таван сая төгрөгөөр үнэлэгджээ. Худалдан авалт, үнийн талаар тус захын худалдагч С.Адилбишээс тодрууллаа.

-Сүүлийн үед ямар машин борлуулалт сайтай байна вэ?

-Жижиг тэрэгнүүд, тухайлбал “Mark II”, “Pruise” зэрэг машинууд үргэлж эрэлттэй байдаг. Одоо ер нь хүн бүхэн л 2002 оноос хойшхи машинуудыг л сонирхож байна даа.

-Машин өдөр бүр зарагддаг уу?
-Үгүй л дээ. Өдөрт хоёр машин зарвал их юм болно. Ёстой тэр өдрийн тэнгэр л мэдэх асуудал. Хааяа хоёр гурван өдөрт ганцхан машин зарагдана. Гэтэл аз таарвал өдөрт тавыг ч борлуулах нь ч бий. Гэхдээ дундчаар бодвол өдөрт нэг машин л ногдох болов уу.

-Машины гүйлгээ ямар үед сайн байдаг вэ?
-Ерөнхийдөө баярын өмнө борлуулалт сайжирдаг. Ялангуяа наадам, цагаан сар, шинэ жил гэх мэт. Зуны цагт бас гайгүй шүү.

-Машины үнэ өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад хэр нэмэгдсэн бэ?
-Дор хаяж 800 мянгаас сая төгрөг, түүнээс дээш үнээр өссөн. Ихэнхдээ сая төгрөгөөр нэмэгдсэн байна. “Nissan sunny” л гэхэд түрүү жил 5.8 сая байсан бол одоо 6.8 сая төгрөг болсон байх жишээтэй.

-Ямар банкны лизингээр авах боломжтой байдаг вэ?

-“ХААН”, “Хас”, “Хадгаламж” банкуудын лизингээр 15-30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр худалдаалдаг. “Да хүрээ” автомашины захад “X-Trail” 16 сая, “Teana” 13.5 сая, “Honda CRV” 16.5 сая, “Kluger” 20 сая, “Mark2” 10.5 сая, “carina” есөн сая, “Terrano” 16 сая, “Pruis” 6.5 сая, “Toyota” долоон сая, “Honda civic” 15 сая, “Hondo Fit” 6.5 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Спорт загварын машинууд 21-22 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Залуучууд спорт загварын машинуудыг ихээр сонирхдог бөгөөд энэ жил өмнөх жилийг бодвол худалдан авалт нэмэгдсэн байна. “Mitsubishi delica” 15.5- 17.5 сая, “Lancer” 6.8 сая, “Harrier” 15-17 сая, “Subaru” 13 сая, “Pajero” 23 сая, “Toyota 4WD” 18 сая төгрөгийн үнэтэй байв.

Банкны лизингээр машин авахад бүрдүүлэх материалын талаар холбогдох мэргэжилтнээс тодруулсан юм. Хэрвээ та автомашин лизингээр авахыг хүсвэл:

-Өргөдөл, анкет
-Иргэний үнэмлэхний нотиаратаар батлуулсан хуулбар, цээж зураг
-Хорооны тодорхойлолт
-Цагдаагийн газрын тодорхойлолт
-Картын хуулга
-Байгууллагын тодорхойлолт
-Нийгмийн даатгалын хуулбар
-Хөдөлмөрийн гэрээ зэрэг материалуудыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

Япон машины тасгаас цаашлаад 69, фургоны хэсэгт очвол хоёр худалдагчаас өөр хүн байсангүй. “Super 69” 21.5 сая, “Hunter” 24.5 сая, “Forsunkt” 38 сая, “Super 69” хуучин нь 8-10 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Харин эмнэлгийн фургон хуучин нь зургаан сая, “аавын цээж” хуучин нь дөрвөн сая, “Porter” 6.5 сая төгрөгөөр зарагдаж байлаа.

Б.Золзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан