-Хэрэв шалгуулагч авсан оноондоо эргэлзэж байвал бидэнд хандаж болно-
БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 17-нд “Газарзүй”-н хичээлээр эхэлж, зургадугаар сарын 19-нд “Нийгмийн тухай мэдлэг”-ээр өндөрлөсөн. Харин шалгалтын дүнг өнгөрсөн даваа гаригт орон даяар мэдээлсэн. Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалт багагүй хэл ам дагуулдаг. Энэ жил ч бас шалгуулагчид болон эцэг, эхчүүдийн дунд зарим хичээлийн тест, сорилын боловсруулалт буруу байсан гэх яриа гарсан. Тиймээс шалгалтын зохион байгуулалт, үр дүн, даалгавруудын чанар, тестийн боловсруулалт ямар байсан талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбаттай ярилцлаа.
МАТЕМАТИК БОЛОН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР ДЭЭР БУДЛИАН ҮҮСЭЭГҮЙ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа шалгуулагчид болон эцэг, эхчүүдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх гээд Боловсролын үнэлгээний төвийнхөн цаг, зав муутай, ажилладаг байх. Энэ жилийн шалгалтын зохион байгуулалт хэр болсон бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг бид амжилттай зохион байгууллаа. Бэлтгэл ажил хангах, шалгалтын явцыг зохион байгуулах, явцын үед оновчтой, зөв хяналт тавих гээд Боловсролын үнэлгээний төвийнхөн ажил ихтэй байлаа. Шалгалтын дараа ч бас эцэг, эхээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, сурагчдын оноотой холбоотой өргөдөл, гомдолд хариу өгөх, материалуудыг дахин хянаж, шалгах гээд зав муутай ажиллаж байна.
Гэхдээ цаг, зав муу байна гэхээс илүү шалгалтын мөн чанарыг элсэгчид болон эцэг, эхчүүдэд сайн ойлгуулж, шалгалтаа үр дүнтэй болгох гэж хичээж ажиллалаа. Өмнөх жил үүдтэй харьцуулахад энэ жилийн шалгалт зохион байгуулалт сайтай болсон. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс даяар жилд ганцхан удаа явуулдаг. Шалгалтаас хүүхэд бүрийн ирээдүй шалтгаалдаг учраас бид ажлаа маш нарийн төлөвлөж, ажилласан.
-Энэ жилийн шалгуулагчид дунд математикийн хичээлийн зарим хувилбар хүнд байсан гэх яриа байсан. Энэ тухай?
-Шалгалтын дараа хүнд, хөнгөн байна гэх яриа гарч байсан. Бид математикийн шалгалтад 800 оноо авсан сурагчдыг харьцуулсан. Улсын хэмжээнд 40 хүүхэд 800 оноо авсан. А хувилбарт 8, В хувилбарт 10, С хувилбарт 13, D хувилбарт 10 гаруй хүүхэд 800 оноог тус, тус авсан. Үүнээс харахад тестийн тавил зөв болж, тархалт нь жигд байгаа юм. Ер нь бид бүх оноожилттой холбоотой асуудлыг сөхөж харсан. Бидний зүгээс тест боловсруулж байгаа багш нарт өмнөх оны материалуудаас 50- 60 хувийг оруулна гэдгийг үүрэг болгосон. Шалгалтын үр дүнд хүүхдийг эрэмбэлж, жагсаах гэж байгаа учраас зарим даалгаврын хариултуудын байрыг сольсон. Байрлал солих нь манайхаас хийж буй техникийн жижиг өөрчлөлт юм. Ийм өөрчлөлтийг хийх эрх, үүрэг бидэнд бий.
-Биологийн хичээл дээр алдаа оноо гарч, эргэлзээтэй боллоо гэсэн яриа бас гарсан. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?
-Бид энэ асуудалд нухацтай хандаж, дахин шалгаж үзсэн. Ямар ч асуудал байгаагүй. Багш шалгуулагчдын анхаарал, бодомжийг шалгасан материал оруулсан. Энэ нь хүүхдийг эргэлзээтэй болгосон. Мэргэжлийн багш, шинжээчид ямар нэг алдаа байхгүй гэдгийг баталсан. Даалгаврын хариу өгөгдлүүдийн байрыг сольсон нь зөв үү гэж асуусан хүмүүс ч байсан. Харин үндсэн даалгаврын агуулга, чанарт өөрчлөлт оруулалгүйгээр хариултуудын байрыг солих нь багшийн эрх юм. Мэргэжлийн хүмүүст итгэхгүйгээр бидний ажил цааш явахгүй. Энэ жилийн хувьд боломжийн сайн тест болсон гэж үзэж байгаа.
ДААЛГАВРАА ЗӨВ ГҮЙЦЭТГЭСЭН Ч ХАРИУЛТЫН ХУУДСАА ДУТУУ БӨГЛӨСӨН СУРАГЧИД МАНАЙД ХАНДСАН
-Энэ жилийн шалгалт будлиангүй болж чадсан уу. Хэр шударга болсон бэ?
-Шалгуулсан хүн болгон өөрийгөө зөв хийсэн гэдэг. Өөрийгөө зөв хийсэн гэж үзэж байгаа хүүхдүүд манайд мэр сэр хандсан. Тухайлбал, нэг хүүхэд математикийн шалгалтад 73 оноо авах ёстойгоос 63 оноо авсан байна гэж хандсан. Шалгаад үзэхэд 63 оноо байсан. Шалгуулагч даалгаврын дэвтэр дээрээ даалгавраа зөв хийсэн мөртлөө хариултын хуудсаа бөглөхдөө буруу бөглөсөн байсан.
Мөн англи хэл дээр 76 оноо авах байсан гэсэн хүүхдийн гомдол ирсэн. Эх материалыг нь архиваас авч, шалгалаа. Өмнөхтэй адил зөв гүйцэтгэсэн боловч, хариултын дэвтрээ дутуу бөглөсөн байсан. Ийм алдааг сурагчид гаргадаг. Өргөдөл, гомдлыг хүлээж авахын зэрэгцээ манай мэргэжилтнүүд үнэлгээний аргачлалыг эцэг, эх, хүүхдэд үзүүлж, таниулахыг зорьж байна. Энэ мэт гаргасан алдааг зарим нь шалгалт будлиантай боллоо гэж ярьж байгааг үгүйсгэхгүй.
-Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулснаас хойш багагүй туршлага хуримтлуулж байгаа. Олон жилийн туршлагаас үзэхэд шалгуулагчдын тесттэй ажиллах, хариултын хуудсаа бөглөх чадвар хэр сайжирсан бэ?
-Шалгуулагчдын чадвар сайжирсан байна. Сайжрах хэдэн үндэс байгаа. Манайх шалгалтын өмнө хариултын хуудсыг сургуулиудаар тарааж, ажиллуулсан. Шалгалтын үед ажиллахад дөхөм байдлаар хариултын хуудсыг боловсруулсан нь түлхэц болсон. Ер нь гэрээний хуудас гэж юу юм бэ, хариултын хуудас дээрээ сайн ажиллаад сурсан байх хэрэгтэйг бид ажлаа гүйцэтгэж байхдаа анхаарсан.
Мөн санамж чухал үүрэгтэй байсан. Шалгалтын 80-100 минутад хүүхэд санамжийг уншаад сууна гэдэг учир дутагдалтай. Тиймээс өмнө нь танилцуулж байсан нь шалгуулагчдын цагийг хэмнэж, хариултын хуудсаа зөв бөглөхөд дөхөм болсон. Бид 40 гаруй сургуультай хамтран ажиллаж туршилт хийсэн. Үүний дараа элсэлтийн ерөнхий шалгалтыг авахдаа юун дээр анхаарч, ямар зүйлийг түлхүү оруулж болохыг хэлэлцсэн.
ОЛОН УЛСАД АШИГЛАЖ БУЙ ТЕСТИЙН МАШИНЫ ПРОГРАММ НЬ САЙН БӨГӨӨД БАТАЛГААТАЙ
-Туршилтаас үзэхэд юун дээр илүү анхаарах нь зүйтэй санагдсан бэ?
-Тестийг боловсруулахдаа тал талаас түүж, эрэмбэлж жагсаахаасаа илүү блупринтийн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй гэж дүгнэсэн. Ингэж хийснээр хичээл бүрийн оноожилтын тархалтыг дүгнэхэд дөхөм боллоо. Багш нар боловсруулалт хийхдээ энэ талаар илүү анхааран ажилласан. Тиймээс шалгалт авсан бүх хичээлд агуулгын ноцтой алдаа гараагүй.
-Элсэгчдийн материалыг тусгай машинаар шалгаж байгаа. Шалгуулагчдын материалыг гараар шалгах, автоматаар тусгай программаар уншуулах хоёрын хооронд ялгаа бий гэдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Олон улсад ашиглаж буй тестийн машины программ нь сайн бөгөөд баталгаатай. Хүний болон гадны нөлөөлөл орохгүйгээр асуудлыг шийддэг техникийн шийдлүүдтэй учир бид дүн, оноожилтод итгэлтэй байгаа. Хэрэв шалгуулагч авсан оноондоо эргэлзэж байвал бидэнд хандаж болно. Дахин шалгах нь бидний үүрэг.
-Тестийг нээлттэй болгосны ач холбогдол нь юу байв?
-Тестийг нээлттэй болгосон нь энэ жилийн шалгалтын онцлог байлаа. Ингэснээр нийт шалгуулагчдын авсан онооны тархалт нь жигд болсноороо давуу талтай. Нээлттэй болгосноор хүүхэд тесттэйгээ ажиллах, багшийн хувьд ямар байдлаар сурагчдад давтлага өгөх чигийг тодорхой болгосон. Мөн чанарын индекс гэдгийг шинээр гаргасан.
-Энэ жилийн шалгалтад орсон өөр шинэлэг талуудыг дурьдахгүй юу?
-Мэргэжлийн дагуух хичээл сонгох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиудын консерциумын журмыг өөрсдийн журамтайгаа хамт цахим хуудастаа байрлуулсан. Тэр нь хичээл, мэргэжил хоёроо уялдуулж сонгох бололцоог бүрдүүлж байгаа юм. Бүртгэлийн явцад хичээлээ нэмж, хасах боломжийг олгосон. Мөн оноожилт болон программдаа хэд, хэдэн шинэчлэл хийсэн. БСШУЯ-аас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэ нь үнэлгээний аргыг сайжруулахад хэрэглэгддэг техник, технологийн шинэчлэлд зарцуулагдсан. Үүний үр дүнд долоо хоногийн хугацаанд бүх хүүхдүүдийн материал дээр оноожилтыг хийж чадлаа.
ИРЭХ ЖИЛ БҮХ ДААЛГАВРЫГ БОДОЛТТОЙ НЬ ХАМТ ТАВИНА
-Өмнөх жилүүдэд хэвлэх үйлдвэрээсээ тест задарсан гэх яриа гарч байсан. Энэ жилийн хувьд тестийн нууцлал хэр найдвартай байсан бэ?
-Бид нууцлалыг сайн хангаж чадсан. Нууцлал сайтай хэвлэх үйлдвэр сонгож, тусгай хамгаалалттай орчинд ажилласан. Хамтран ажилласан хүмүүстэйгээ нарийн гэрээ хийсэн учраас ямар нэгэн асуудал үүсээгүй.
-Материалыг шалгах үедээ эцэг, эх, сурагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээс төлөөллийг оролцуулна гэж байсан?
-Оноожилт хийж байх үйл явцыг хөндлөнгөөс хянаач гэсэн саналыг хэвлэлийхэнд тавьсан. Хэвлэл мэдээллийнхэн шалгалтын өдрүүдэд ч бидэнтэй хамтран ажилласан. Шалгалтын материалын нууцлалыг хэн хариуцдаг, шалгалтын бэлтгэл болон явц хэрхэн явдгийг олон нийтэд нээлттэй үзүүлсэн. Өмнө нь энэ байдал хаалттай байсан юм. Цаашид ч хөндлөнгийн хяналт байх ёстой гэж бодож байна. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг сонсч байх нь илүүдэхгүй шүү дээ.
-Цаашид шалгуулагч болон багш нар ямар зүйл дээр анхаарах нь зүйтэй вэ?
-Ажлын үр дүнг хэмжих гол үзүүлэлт буюу баримт нь хариултын хуудас. Тиймээс дараа дараагийн шалгуулагчид хариултын хуудсан дээр сайн ажиллаж сурах ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалт нь хүүхдийн эрэмбэлдэг гол зүйл. Тиймээс багш нар сурагчдад хичээл зааж, шалгалтад бэлтгэхдээ агуулгын хүрээнд бус өргөн цар хүрээг хамруулах тал дээр анхаараарай. Бид дундаж төвшнөөс дээш төвшинд зориулсан тест, сорилоор хүүхдийн шалгаж байгаа.
-Энэ удаагийн туршлагаас үзэхэд дараа жил юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?
-Энэ жилийн тестийн түлхүүрийг тавьсан. Харин ирэх жил бүх даалгаврыг бодолттой тавих нь зүйтэй гэсэн шинэ саналтай байгаа. Шалгалтын дараа бодолттой даалгаврыг цахим хуудсанд байрлуулах нь хүүхдэд илүү өгөөжтэй болно гэж үзэж байна.
-Журамд заасан босго онооны талаар?
-Их дээд сургуулиуд босго оноогоо 400 гэж тавьсан. Гэхдээ мэргэжлийн чиглэл, онцлогоос шалтгаалан босго оноо нь өөрчлөгдөж байгаа. Энэ нь мэргэжил сонголтод нөлөөлөхгүй. Дээд сургуулийн чанарын асуудал хүчтэй яригдаж байгаа. Шуудхан хэлэхэд F, C, D үнэлгээтэй хүүхдүүдээс та сургуульдаа элсүүлэх үгүйгээ жагсаалтаас хараад шийдэх боломжтой болсон. Өмнө нь иймэрхүү байдал тодорхойгүй байсан.
-Нэг талаар том ажлыг ардаа хийлээ. Нөгөө талаас ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажил дахиад эхэлж байна. Ажлын төлөвлөгөөний талаар ярихгүй юу?
-Өнөөдөр шалгалт дууслаа. Бид дахиад маргаашийн шалгалтын талаар бодоод сууж байна. Ирэх намраас гурван мянган хүүхдийн дунд туршилт шалгалтыг энэ жилийн шалгалттай төстэй байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Бид ч үнэлгээний арга, барилаа улам боловсронгуй болгож, дэлхийн жишигт ойртох тэр арга зам, судалгааг ч хийх болно. Олон улсын хөтөлбөрүүдэд түлхүү оролцох болно. Эцэст нь энэ бүх ажлыг үр дүнтэй болгохын төлөө хамтран ажилласан багш, мэргэжилтнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.
Д.Гэрэлцэцэг