Нийслэлийн төсвөөр энэ онд багтаан алслагдсан дөрвөн автобусны эцсийн буудлыг иж бүрэн тохижуулахаар болсон билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр энэхүү ажлын явцтай өчигдөр танилцлаа.
Хотын төвөөс алслагдсан автобусны эцсийн буудлуудад жолооч, кондукторууд бие засч, хооллож ундлах газар байдаггүй. Мөн унаа хүлээж байгаа иргэдийн тав тух ихээхэн алдагддаг, автобусны буудал орчимд гэмт хэргийн гаралт их байдаг тоо баримт бий. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс хотын дарга өнгөрсөн өвөл автобусанд зорчиж, иргэд, жолооч кондукторуудын зовлонг өөрийн биеэр мэдэрсэн тул ийн анхаарал тавин ажлын явцыг газар дээр нь очиж сонирхож байгаа аж.
Хотын дарга ажлын хэсгийн хамт Улиастайн эцсийн буудлыг зорилоо. Хотын даргыг автобусны эцсийн буудал тохижуулах ажилд гар бие оролцож буй байгууллагуудын төлөөллүүд угтсан юм. Тэд автобусны буудлыг тохижуулах ажил өрнөөд 25 дахь хоногтойгоо золгож байна хэмээсэн. Энэхүү буудлыг тохижуулахдаа саравч сүүдрэвч бариад зогсохгүй зам, талбай байгуулан тохижуулж, сандал, үйлчилгээний төв зэргийг цогцоор нь шийдвэрлэж өгөх юм байна.
Үйлчилгээний төвийн барилгын ажлыг "МВВ" ХХК гүйцэтгэж байгаа аж. Энэ барилга нь нэг давхар байхаар төлөвлөгдсөн бөгөөд дотроо нийтийн бие засах газрыг олноор төвлөрүүлж, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан бие засах газартай байх гэнэ. Мөн цагдаагийн газар, диспетчерийн өрөө, цайны газар, халуун ус, үйлчилгээний төв зэргийн цогц шийдлээс гадна автобус угааж цэвэрлэх, кондукторуудын амрах, угаалга хийх ерөө хүртэл байх аж. Түүнчлэн энэхүү байгууламжийн цэвэр ус төвийн шугамтай холбогдон, цахилгаанаар халдаг байх ба өөрийн гэсэн бохирын цооногтой байх юм байна.
Харин гадаад талбайн тохижилтыг Нийслэлийн замын сангийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулах бөгөөд замын ажлыг барилгын ажилтай хамтад нь хийхэд цооногийн асуудал хүндрэл учруулж байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан учирлаж байсан юм. Гэрэлтэгч цамхаг байрлуулсан нь ганц буудлыг бус ойролцоо байгаа хороодыг гэрэлтүүлэх боломжтой байх ажээ. Хотын дарга энэхүү ажлын гүйцэтгэгч компанийн төлөөллүүдэд шаардагдах барилгын материалуудад анхаарал тавьж, хямд төсөр бус үнэтэй удаан жил хэрэглэгдэх материалаар барих ёстойг анхааруулж байлаа. Тус компани барилгын гадаад ажлыг ирэх наймдугаар сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад өгөх юм байна.
Дараа нь Шархадны автобусны эцсийн буудал дээр очлоо. Энд баригдах барилгын ажлыг "Интеко Инженеринг" ХХК гүйцэтгэж, хоёр давхар байхаар зураг төслийг гарган энэ сарын 1-нээс ажлаа эхлэн ажлын гүйцэтгэл 30-40 хувьтай яваа аж.
Дотоод зохион байгуулалт нь Улиастайн эцсийн буудалтай ижил бөгөөд нийт 396 метр квадрат талбайг хамрах юм байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан энэхүү ажлуудыг яаравчлан ирэх сарын 20 гэхэд хүлээлгэн өгөхийг хотын дарга үүрэг болгов.
Ийнхүү гэр хорооллын бэрхшээлтэй асуудлын нэг болох автобусны эцсийн буудлууд төрхөө өөрчилж хотод өнгө нэмэх байгууламжуудын ажил ид өрнөж байна. Нэг автобусны буудлыг тохижуулахад 150-300 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Баянхошуу болон Дэнжийн 1000-ын эцсийн буудлуудыг тохижуулах ажээ.
И.Сувд