gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувд: Залуучуудыг ном уншсангүй гэж зэмлэх хүн өнөөдөр байхгүй

Боловсрол
2011-05-06
0
Twitter logo

Энэ сарын 10-наас эхлэн гурван өдрийн турш МУИС-ийн II байрны эсрэг талын Оюутны талбайд үндэсний хэмжээний найм дахь удаагийн номын баяр болно. Уламжлал ёсоор ном бүтээгч 30-40 байгууллага, сонирхогч, цуглуулагч, байнгын зочин зохиолч Б.Шүүдэрцэцэг, Х.Болор-Эрдэнэ, орчуулагч Ц.Донзой нарын уран бүтээлчид оролцох юм.

Энэхүү баярын зохион байгуулагч, “Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувд “ЗМ”-ний номын санд зочиллоо.

-Ном үнэ цэнэгүй, ямар ч сонирхолгүй зүйл шиг болж байсан үе бий. Харин одоо ийм байдал хэдийнэ өөрчлөгджээ. “Номын ертөнц” нэвтрүүлгийг таван жил бэлтгэсэн редактор үүнийг бүр ч илүү ажигладаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Номын салбарынхан өнөөдөр илүү идэвхтэй, харилцан мэдээллээ солилцдог болсон. Уншигчид ч залуужсан байна. Өнөөдөр залуучуудыг ном уншихгүй байна гэж зэмлэх хүн хаана ч байхгүй. Номын сан, дэлгүүрээр ороход л ном сонирхогч, худалдан авагчдын дийлэнх нь залуучууд байгаа шүү дээ. Залуучууд юу сонирхож, ямар ном уншиж байгааг эндээс харж болно. Орчин үеийн залуучууд зөв мэдээллийг хайж, зөв мэдлэгийг олж авч чаддаг болсон.

-Ахмад хүмүүс “Энэ хүүхдүүд “Яаж хөөрхөн хүүхэн болох вэ”, “Яаж баяжих вэ” гэдэг л ном унших юм. Энэ нь хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу” гэж шүүмжлэх нь нэг биш удаа сонсогддог. Номтой дотно нөхөрлөдөг хүний хувьд та ямар саналтай байдаг вэ?
-Бидэнд нэг буруу ойлголт байна л даа. Бүхэл бүтэн бичиг соёлын ертөнцийг зөвхөн уран зохиол, яруу найргийн номоор л төсөөлдөг. Гэтэл номын ертөнц илүү баян болсон. Бүх чиглэл, салбараар хөгжиж байна шүү дээ. Уран зохиол, яруу найраг номын ертөнцийн нэг салбар. Тиймээс хүүхэд, залуучууд өөрт нь хэрэгтэй ном хаана байна, юу чухал вэ гэдгийг сонгож уншдгаараа өмнөх үеийнхнээсээ ялгаатай. Уран зохиол уншдаг нэг хэсэг байхад нөгөөдүүл нь өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сурахыг зорьж эрмэлздэг. Өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа хүн бусдын туршлага, амжилтыг судлах нь зүйтэй шүү дээ. Харин гадаад хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл мэдээж тухайн хэлний номыг уншиж судлах нь зөв. Тиймээс хүүхдэд “Ийм л ном унш” гэж хэт тулгах нь буруу. Энэ нь эсрэгээрээ, номонд дургүй болгоно. Хүүхэд өөртөө хэрэгтэй, сонирхлоо татсан номоос эхлэн уншвал зөв алхам хийж байна гэсэн үг.

-Зургаа дахь удаагийн номын баярыг мөн үндэсний хэмжээнд тэмдэглэсэн байх аа?
-Оролцогч байгууллага, ном бүтээгчид энэ баярыг тэсэн ядан хүлээдэг. Жилээс жилд хүрээгээ тэлж өргөжсөөр зургаа дахь удаагийн номын баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэсэн. Уран бүтээлчид номын баярын өмнөхөн шинэ бүтээлээ хэвлэн гаргадаг уламжлал тогтоод байна. Орон нутгийнхан маань ч “Номын баяр хэзээ болох гэж байна вэ”, “Шинэ ном худалдаж авмаар байна” гээд байнга мессенжерээр харилцаа холбоотой байдаг.

Номын баярын үеэр шинэ бүтээлийн үзэсгэлэнгээс гадна үнэ хямдруулж зардаг юм. Уншигчдад авахаар төлөвлөсөн номоо хямд үнээр авах боломж нээгддэг. Хүмүүс гурван ном авах гэж байсан мөнгөөрөө 5-6 ном авч байгаа учраас давхар баярладаг болов уу.

-Жил болгоны номын баяр өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жил ямар сюрприз байгаа бол?
-Худалдаанаас гадна сонин сайхан зүйлтэй, ном уншигч, сонирхогчдоо хөгжөөн дэмжсэн байдлаар хийхийг хичээдэг. Энэ удаагийн номын баяр залуучуудад зориулагдаж байгаа. Яагаад гэвэл, залуучууд маань их уншиж, бичиж байна. Худалдан авалтыг ч тэд хийдэг. Тиймээс энэ удаагийн номын баярын гол зочноор найман залууг сонгосон. Өөрийн гэсэн өнгө төрх, бичлэг, ертөнцийг үзэх үзэлтэй залуу уран бүтээлчид уншигчидтайгаа уулзах юм. Эдгээр найман залуу өөр өөрийн хөтөлбөртэй оролцож байгаа. Энд нэг нууц задлахад уншигч залуучуудад зохиогчийн гарын үсэгтэй номыг үнэгүй авах боломж ч бий шүү.

-Энэ найман залууд ямар хүмүүсийн нэр тодорсон юм бол?
-Бид Амайг “Монгол бадарчин ба гайхамшигт ертөнц” номоо бичсэнийг мэднэ. Энэ ном залуучуудад маш их мэдээлэл өгөх гоё ном болсон. Удахгүй дараагийн цуврал нь гарна. “Нисванис”-ын Амгаа шилдэг уран бүтээлээ эмхэтгэж, дууны шүлэг, дурсамжийн ном гаргасан. Түүнийгээ танилцуулах өдөрлөг хийнэ. Мөн “Люмино” хамтлагийн ахлагч МС beatz хип хопчдын түүхийг өгүүлсэн ном бичсэн. Хип хоп сонирхдог залуус дууны шүлгээ яаж бичих вэ, яаж үглэх вэ гэхчилэн олон асуултыг сонирхдог. “Agshin.mn”- ийг үүсгэн байгуулагч, “Дайн ба энх” хамтлагт дуулж байсан Д.Энхтайваныг залуус “My lumix” шоуны шүүгч гэдгээр нь сайн мэднэ. Сайн гэрэл зурагчин тэрээр “Ертөнцийг дүрслэх урлаг” номыг бичсэн. Мөн геологич болохыг сонирхсон оюутан залууст зориулан “Эрдэс чулуулаг хээрийн хөтөч” номын зохиогч Б.Сайнбаяр, сүүлийн хоёр жилд хамгийн их борлуулалттай Солонгосын зохиолч Нам Ин Сүгийн “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номыг орчуулсан Б.Оюунжаргал уншигч залуучуудтай уулзана. “Цалиг” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Өөр өнгө” цувралын анхдагч, залуу зохиолч Я.Одгэрэл ч бас ирнэ. Тэрээр Т.Бум-Эрдэнэ, Л.Мөнхчимэг, Т.Пүрэвжаргал, Б.Батзаяа нарыг буюу бусад “Өөр өнгө”-үүдээ дагуулж ирэх юм. “Домогт Ану хатан” жүжгийн дууны шүлгийг бичсэн зохиолч, яруу найрагч Б.Төгсжаргал ч уншигчидтайгаа уулзалт хийнэ.

-Олон улсын хэмжээнд томоохон номын баярууд зохион байгуулагддаг. Цаашид манай ном бүтээгч, сонирхогч, зохиогчдод олон улсын үзэсгэлэн, яармагт оролцох боломж хэр нээлттэй гэж та бодож байна вэ?
-Бид энэ жишгийг тогтоохын төлөө ажиллаж байгаа. Дөрвөн жилийн өмнө эхлүүлж байсан номын баяр маань өргөжсөөр өнөөдөр үндэсний хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Цаашид ч үйл ажиллагааны цар хүрээ маань нэмэгдсээр байх болно. Бид жилдээ хоёр удаа номын баяр тэмдэглэдэг. Үүний нэгийг нь үндэсний хэмжээний баяр болгочихлоо. Харин одоо Монгол туургатны хэмжээнд зохион байгуулахаар судалж байна.

Г.Ганчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан