Дэлхий нийт хүйтэн дайныг санагдуулахаар цөмийн зэвсэглэлийн уралдааны шинэ эрин үед орлоо хэмээн Британи-Америкийн BASIC төвийн шинжээчид дүгнэж байна.
Ойрын жилүүдэд стратегийн шинэ төрлийн зэвсэглэл боловсруулахад хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулна хэмээн санууллаа. Цөмийн зэвсэг эзэмшдэг орнуудад энэ зэвсгээсээ татгалзах санаа байхгүй байна. Зэвсэглэлийн уралдаанд уламжлал ёсоор Америк, Орос хоёр тэргүүлсээр байгаа юм. Тэд хамтдаа 2020 он хүртэл 770 тэрбум ам.доллараар зэвсэглэлээ шинэчлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Вашингтон 700 тэрбум ам.долларыг зэвсэглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс 100 тэрбумыг нь зэвсгийг хүргэж, нийлүүлэх арга хэрэгслийг сайжруулахад зориулна. 92 тэрбум ам.долларыг цөмийн цэнэгт хошууг хадгалах болон энэ төрлийн үйлдвэрлэлд зарцуулахаар болжээ. АНУ тив хоорондын шинэ баллистик пуужин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд эдүгээ цөмийн зэвсгийн гол хэсгийг нь Minuteman III баллистик пуужин бүрдүүлж байгаа юм.
Мөн стратегийн бөмбөгдөгч "В-52Н Stratofortress" онгоцны албаны хугацааг сунгаж, 2035 он гэхэд шинэ бөмбөгдөгч онгоц бүтээхээр ажиллаж байна. Үүнээс гадна Пентагон 12 шинэ цөмийн шумбагч хөлөг онгоцтой болох бөгөөд эхнийх нь 2029 онд тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнд нэгдэх юм байна.
2020 он хүртэл цөмийн зэвсэглэлдээ АНУ-аас арав дахин бага мөнгө зарцуулж байгаа ОХУ-ын нэн тэргүүний зорилт нь "РС-24" хөдөлгөөнт пуужингийн шинэ цогцол-борыг бий болгох явдал юм. Мөн "Синева" пуужин тээвэрлэгч "667БДРМ" шумбагч хөлөг онгоцоо шинэчлэх шаардлагатай болж байгаа аж. Оросууд 2018 он гэхэд шинэ тив хоорондын баллистик пуужин бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд тавдугаар үеийн стратегийн шумбагч хөлгийг зэвсэглэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Үүнээс гадна 2025 он гэхэд Оросын зэвсэгт хүчин "ПАК ДА" хэмээх алсын бөмбөгдөгч онгоцтой болох зорилт тавьжээ. ОХУ стратегийн зэвсэглэлээ нэмэгдүүлж байгаа нь Хятадын өсөн нэмэгдэж буй хүчтэй холбоотой. Оросын арми Хятадад байр сууриа алдах вий гэдгээс ихээхэн болгоомжилж байгаа хэмээн BASIC-ийн шинжээчид үзэж байна.
Цөмийн зэвсэглэлийн уралдаанд оролцож буй бусад улс гэвэл Хятад, Энэтхэг, Франц, Израиль, Пакистан, Хойд Солонгосыг нэрлэж болно. Их Британи ч цөмийн зэвсгийн багагүй нөөцтэй юм. Дэлхийн асуудлыг судлах Стокгольмийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхий дээрх цөмийн пуужин эдүгээ 20 мянгыг давж байна хэмээн тооцоолжээ. Үүний талаас илүү хувь нь буюу 11 мянган цөмийн пуужин ОХУ-ын зэвсэгт хүчинд байдаг байна.
Нийтдээ найман орон 20 мянга 530 цөмийн пуужин эзэмшиж байгаа юм. Эдгээрийн 5027 нь харвахад бэлэн байдалд байгаа аж. Бэлэн байдалд байгаа цөмийн цэнэгг хошууны тоогоор ОХУ (2427) тэргүүлж байна. АНУ-д харвахад бэлэн 2150 пуужин байгаа юм. Францад 300 Их Британид 150 цөмийн пуужин бэлэн байдалд байна.
Н.Мөнхжин