“Начны найраа 150 саяд хүрчээ", "Найман бөхөөс сэргээш илэрлээ", "Улсын начин С эхнэрээ зоджээ" гээд л шил шилээ дагасан бараан мэдээллүүд наадмын дараанаас эхлэн дуулдах болсон. Гэтэл өчигдөр "Улсын начин Ц.Улаанхүүд 11 жилийн хорих ял оноов" гэсэн бас нэгэн хар мэдээ олонд түглээ.
Эртнээс нааш Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн бөх хэмээх эрхэм алдар сүүлийн үед шороотой хутгалдах боллоо. Зүлэг ногоон дэвжээгээ хүртсэн цолтойгоо хамт буртагласан олон үйлдлүүдийг бярнаас өөр баярхах зүйлгүй хүдэр эрчүүд хийх болсон нь хэрээс хэтэрлээ. "Бөх хүн бүдүүн өвсөнд" гэдэг сануулга "Хүдэр эрчүүд хар тамхинд" гэсэн үгээр солигдох л дутаж.
Монгол бөхөд олон жилийн турш амь бөхтэй оршсоор байгаа цолны найрааны араас сэргээш гэдэг шинэ сүүдэр дагаж эхэлсэн. Энэ жил л гэхэд нэр бүхий бөхчүүдээс сэргээш илэрсэн тухай дуулиан тасраагүй байхад бөхийн хийморийг гундаасан бас нэгэн хэрэг гарлаа.
Улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэрэгт холбогдож, 11 жилийн ял авчээ. Цагтаа баргийн аавын хүү авч чаддаггүй Улсын начин хэмээх эрхэм цол хүртсэн энэ идэр эр амьдралынхаа 11 жилийг торны цаана өнгөрүүлэх нь. "Харахад нас тогтсон, залуу бөхчүүддээ бол үлгэр дуурайлал болохоор хүн юм даа гэж олон хүн шүүрс алдаж байна".
Эрийн хийморь хэмээн дээдэлдэг Монгол бөхийн ёс жаяг, өнөөх сайхан үлгэр дуурайлал хаачив. Болохгүй, бүтэхгүй бүхний цаана бөхчүүдийн нэр дуулддаг нь хэзээ дуусах вэ.
Зүлэг ногоон дэвжээн дээрээ цолоо мөнгөөр арилжиж, тохироо хийдэг ч гэсэн Монголчууд ууч сэтгэлээр хандсаар ирсэн. Япончууд шиг зодог тайлахыг шаардаагүй, үзэхгүй гэж наадмын асраа эзгүйрүүлээгүй. Гэвч ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даах нь байтугай даварч байгаа бөх нэртэй энэ хүмүүсээс татгалзах цаг болсон юм биш үү.
"Хүү төрвөл бөх болгоно" гэж бэлгэшээдэг ард түмнийхээ хүндэтгэл хайрыг даах ухаан бөхчүүдэд байхгүй байхад тэднийг наадамд барилдлаа гэж сая саяар мөнгө цацаж, бяр чадлыг нь үнэлэх хэрэг байна уу.
Б.Цэлмэг