gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     8.09
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 23
Зурхай
 8.09
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 8.09
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Залуу үеэр бүл нэмсэн ”Шар хад”-ны эмнэлэг

Нийгэм
2011-08-17
0
Twitter logo

Сэтгэцийн эрүүл мэндийн төв буюу олны нэрлэж заншсанаар “Шархад”-ны эмнэлгийнхний тухай сурвалжлахаар тус газрыг зорилоо. Шархад гэхээр уншигч таны нүдэнд цагаан эрээн хувцсаар ижилссэн, сэтгэл мэдрэлийн өвчтөний дүр зураг бууж буй биз. Сэтгүүлч надад ч гэсэн ийм л төсөөлөл байлаа. Харин газар дээрээ хамаагүй өөр, бас хачирхалтай зүйлс олонтой тааралдсан юм.

СЭТГЭЦИЙН ӨВЧТӨНҮҮД САЛХИЛАХ ҮЕЭР

Манай сонины сурвалжлах хэсэг “Шар хад”-ны өвчтөнүүдийг яг салхилж байх үеэр нь очиж таарлаа. Хүүхдийн тоглоомын талбайтай төстэй тохижуулсан, торон хашааны дотор 30 гаруй хүн, ногоон хувцастай тав, зургаан асрагч байв. Хашаанд дөхөж, тэднийг ажиглавал жаахан хүүхэд шиг хоорондоо хөөцөлдөн тоглоцгооно.

Нэг хэсэг нь барилдаж байхад нөгөө хэсэг нь хуруудаж, зарим нь бүр хөзөр хүртэл дэлгэчихсэн хөөрөлдөцгөөнө. Нөгөө өмнө бодсон шиг цагаан орон дээр эгнэсэн эрээн хувцастай нөхдүүд лав энд байдаггүй бололтой. Эднийг гаднаас нь харахад хэн ч өвчтэй гэж хэлэхгүй, цэвэрхэн хувцасласны дээр нас залуу, өнгө сайтай нь харагдаж байв. Ингээд тэдний асрагчтай уулзлаа.

-Энэ хүмүүс бүгд танайд эмчлүүлж буй өвчтөнүүд үү?
-Тийм. Эд Хурцын II тасгийнханы өвчтөнгүүдийн нэг хэсэг нь. Ингэсгээд дараагийн хэсгийнхэн салхинд гарна.

-Салхилахдаа дандаа асрагч нартайгаа хамт гардаг юм уу?

-Бид хамт гарахгүй бол тараад алга болчихно. Сэтгэцийн өвчтэй хүн гэдэг чинь их хэцүү. Хараа хяналтгүй, хамаагүй гаргаж болохгүй шүү дээ гэв. Торон хашааны наана, цаанаас асрагчтай ийн ярьж байх зуур 30 дөхөж яваа болов уу гэмээр нэг залуу хүрч ирлээ. Тэр биднийг харснаа “Ха, ха сайн уу. Намайг Базараа гэдэг. Миний утасны дугаарыг бичээд ав. За би та нарт Юнителиэ биш, Мобигийнхоо дугаарыг өгье. Тэмдэглээд аваарай 9910…. шүү. Миний нэрийг Базаррагчаа” гэснээ эргээд гүйчихэв.

ГРУППЫН МӨНГИЙГ НЬ АВДАГ Ч ГАНЦ УДАА ЭРГЭЖ ИРДЭГГҮЙ

Эндээсээ бид эмнэлгийн амбултор руу оров. Хаалгыг нь татуут л хүн пиг. “Үгүй энэ чинь юу вэ. Сэтгэцийн өвчинтэй хүн ийм их болчихсон юм уу Монголд. Олон нийтийг хамарсан халдвартай ханиад биш дээ ямар” гэх шүү юм бодоод хүмүүсийн дунд хэсэг зогслоо. Энэ зуур бүх юмны зангилаа тайлагдсан юм. Энэ өдөр групп сунгадаг өдөр аж.

Тиймдээ ч тэр олон хүн зогсож буйн учир нь групп сунгуулах зорилготой гэнэ. Тэд ойр дотныхоо групптэй хүний материалыг барьчихсан идэвхтэй нь аргагүй ийн дугаарлажээ. Өвчтэй нэгнийхээ төлөө ингэж байгаа болов уу гэтэл, харамсалтай нь үгүй гэнэ. Энэ талаар Хурцын I тасгийн асрагч “Манай эмнэлэгт эмчлүүлж байсан, байгаа өвчтөнүүдийн ихэнх нь л группт байдаг. Тэдэнд улсаас олгож буй халамжийн мөнгө 36-80 мянган төгрөгийн хооронд байдаг аж.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байгаа өвчтөнүүдэд олгож байгаа энэхүү халамжийн мөнгө нь харамсалтай нь эзэндээ хүрч чаддаггүй байна. Ар гэрийнхэн нь л cap бүр авна. Гэвч тэд халамжийн мөнгийг нь авч хэрэглэчихээд эмнэлэгт хэвтсэн ах, дүү, төрөл төрөгсдөө эргэж ирэх нь өдрийн од шиг цөөхөн дөө. Зарим нь бүр ганц ч удаа ирдэггүй гэнэ.

ГАЗАР ХӨЛДӨЖ, ГЭСЭХ ҮЕЭР СЭТГЭЦИЙН ӨВЧИН ИХЭСДЭГ ГЭВ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь арван тасагтай бөгөөд 300 гаруй өвчтөнийг хүлээж авах хүчин чадалтай гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар 600 гаруй өвчтөн эмчлүүлж байгаа аж. Үүнээс зургаан тасагт хурц хэлбэрийн шинжтэй сэтгэцийн өвчтөн авчээ. Энэ тасгуудыг Хурцын I, II, III гэх зэргээр нэрлэдэг аж. Эдгээр тасгуудаас гадна ядаргаа, нервозийн тасаг, хүүхдийн тасаг, наркологийн тасаг, “хуулийн” тасаг гэж байдаг байна.

Хүчин чадлынхаа хэмжээнээсээ хоёр дахин их ачаалалтай ажиллаж буй энэ эмнэлгийн өвчтөний ихэнх хувийг залуучууд эзэлдэг байна. Төрөлхийн гэхээсээ илүү төрмөл сэтгэцийн өвчтөнүүд ихэсч байгааг эмч нар ярьж байв. Сүүлийн жилүүдэд гэнэтийн цочрол, гэр бүлийн дарамт, ажлын стрессээс үүдэж сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүс олноор эмчлүүлэх болжээ. Зах зээлийн хурдацтай нийгэмд хөл тавьсан цагаас хойш олон нийтийн дунд сэтгэцийн өвчин тусах нь элбэгшсэн, мөн залуужсан гэсэн судалгааны дүн хүртэл гарсан байна.

Мөн энэ төрлийн өвчин улирлын чанартай ихэсч, багасдаг болохыг эмч нар хэлж байв. Тодруулбал, газар хөлдөж, гэсэх үеэр буюу хавар намрын цагт хамгийн ихээр эмнэлгийн ачаалал ихэсдэг аж.

ШАРХАДНЫ АСРАГЧ НАР ХАРГИС ХҮМҮҮС БАЙДАГ УУ

Шархадны асрагч нарыг төмөр шилбүүр барьчихсан жинхэнэ харгис хэрцгий хүмүүс байдаг гэдэг. Тэгвэл бидний орсон Хурцын I, II тасгийн асрагч нарын хүмүүс байлаа. Тэд өвчтөнөө заримыг нь аргадаж, заримыг нь захиргаадаж ч харагдсан. Гэхдээ л асрагч, өвчтөн хоёр бие, биенийхээ, ааш занг таньчихсан аргаа ололцоод сурчихжээ.

Хурцын I тасгийн асрагч Урнаа “Би энэ тасагт олон жил ажиллалаа. Энэ хугацаанд зарим өвчтөнийхөө бараг ээж шиг нь л байна шүү дээ. Удаан хугацаанд хэвтсэн өвчтөнүүдээ эмнэлгээс гараад явахад их хэцүү. Хэсэгтээ л санаа зовнидог. Зарим өвчтөнүүд маань гэртээ очихоороо өвчнөө бүр сэдрээгээд ирчихдэг юм. Тэгж байхаар эндээ байж байвал амар санагддаг. Сэтгэцийн өвчтэй ч гэсэн энэ хүмүүс бусдын л адил хайрлаж, дурлаж, дасдаг. Манайд нэг, нэгэндээ дасаж, хосууд болсон тохиолдол олон байдаг шүү” хэмээн ярьж байв.

ЭГЧ НЬ 27 ЖИЛ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Бидний ярианы дундуур нэгэн эмэгтэй орж ирлээ. Тэрээр өөрийгөө “Намайг Ж.Цэцэгээ гэдэг эгч нь энд 27 жил эмчлүүлж байгаа ш дээ. Манай эд нар чинь гэрээс минь амар байдаг юм. Би гэртээ ерөөсөө байдаггүй.

Эмнэлгээс гараад гэртээ хэд хонохоор энд байдаг найз залуугаа санаад хэцүү. Тэгээд эмнэлэг рүү явлаа гэхээр гэрийнхэн дуртай нь аргагүй явуулдаг. Намайг 22 настай байхад манай аав, ээж хайртай залуутай минь суулгахгүй гээд ийм өвчтэй болгочихсон юм. Уг нь би чинь Худалдааны нягтлан бодогч мэргэжилтэй хүн шүү” гэж ирээд л хууч хөөрөв.

ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭР СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ИХЭСНЭ

“Хичээл орохоор өсвөр насны хүүхдүүдийн өвчлөл ихэснэ” хэмээн хүүхдийн тасгийн эмч, асрагч нар өгүүлж байв. Тус эмнэлгийн III тасагт сэтгэцийн эмгэгээр өвчилсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг байна.

Уг тасгийн өвчтэй хүүхдүүдийн 20 хувь нь л төрөлхийн сэтгэцийн өвчтөн байдаг бол үлдсэн 80 хувийг компьютер тоглоомд донтож, улмаар сэтгэл мэдрэлийн цочролд орсон өвчтэй хүүхэд багачууд эзэлдэг гэнэ. Хичээл орсон үед хүүхдүүд бөөнөөрөө дарвин, “PC” тоглох нөхцөл нь бүрддэг аж.

Тэд “PC” тоглоом байнга тоглосноос мэдрэл нь огцом өөрчлөлтөд орж, улмаар уур уцаартай болох, хоол унднаас гарах, шөнө унтахаа больж нойргүйддэг байна. Ингэснээр нүдэнд нь хий юм үзэгдэх, компьютерийн тоглоомын баатрууд ханан дээгүүр гүйх, өөртэй нь ярьж хөөрөх зэргээр өвчин нь даамжирч эмчлүүлэхээс өөр аргагүй болдог байна.

С.Ван

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан