Хэдхэн хоногийн өмнө том оврын автобусны жолооч осол гаргаж хоёр хүний аминд хүрсэн тохиолдол гарлаа. Цөөхөн Монголчууд зүй бусаар иргэдийнхээ алтан амийг хохироогоод байвал юу болохсон билээ. Өмнөх онд 150 гаруй том оврын автобус осол гаргажээ. Үүнээс үүдээд нийтийн тээврийн автобусанд "но" их бий гэж ярьдаг үнэн болж байна.
Нийслэл хотын нэг сая гаруй иргэнд нийтийн тээврийн 5000 гаруй хэрэгсэл үйлчилдэг. Үүнээс 1400 нь том оврын автобус хотын замыг түгжрүүлэн байж үйлчилгээ үзүүлдэг. Манайхан автобус жолоочгүй өөрөө яваад байдаг юм шиг "Автобус" л гэнэ. Автобусанд юуных нь буруу байхав дээ. Автобусны жолооны ард жолооч гэж хүн сууж явааг онцолмоор байна. Замын түгжрэлд автобусны жолооч нарыг буруутгах аргагүй ч тэд овор томтой автобусаар далимдуулан багагүй нэрмээс болдог.
Тухайлбал, эгнээ байраа буруу эзэлж гуравдугаар эгнээгээр явж байгаад гэнэт нэгдүгээр эгнээ рүү шилжих гэж замын голд хөндөлсөх тохиолдол олон. Чоно ойртоо өлзийтэй гэж энэ тохиолдолд замын цагдаа төдийлөн таарахгүй. Харин манай сонины "Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулъя" хэлэлцүүлгийн үр дүнд том оврын автобус төв замаар явахдаа зөвхөн нэгдүгээр эгнээгээр явдаг болоод байгаа билээ.
Манайхан сүүлийн үед нисдэг автобус, нисдэг чингэлэг гэж ярих боллоо. Тэд хүн тээж яваагаа үл анзааран "Галзуу хулгана" мэт хурдлан машин сүлжин давхиж хөгшид хүүхдүүд хөл алдан хойш урагшаа ханарах нь энгийн үзэгдэл болжээ. Нийтийн тээврийн автобус машинтай шүргэлцчихээд шар гэрлээ анивчуулаад зам түгжин зогсож байх нь нүдэнд дасал болчихжээ. Жолооч таны гарт тэр олон хүний амь нас, амьдрал яваа шүү гэж хэлмээр тохиолдол гарна. Зарим нь аятайхан яваач гэж чангахан хэлнэ.
Уг нь шугамын автобус 20-25 км/цаг-ийн хурдтай явах ёстой. Замын түгжрэлд "гацаж" цагаасаа хоцорсон жолооч хурд хэтрүүлэн давхина. Зарим буудалд буух хүнгүй бол зогсолгүй өнгөрч зорчигчид араас нь гүйж очсон ч хараагүй юм шиг давхих тохиолдол цөөнгүй. Хэрэв та цагаасаа хоцорсон автобусанд суусан бол яг буух буудал дээрээ буух нь юу л бол. Яарсан жолооч нэг бол "татаж", нөгөө бол давж зогсдог жамтай. Мөн гурав тоолоход бууж амжихгүй бол дараагийн буудал хүртэл гүрийхээс өөр замгүй. Нэгэнт хөдөлсөн хойно бууя гэж мянга гуйгаад ч нэмэргүй. Гэхдээ хүн бүрийг хүссэн газар нь буулгаад байвал автобусны зогсоол байсны хэрэг юу байхав.
Буудлаас өөр газарт зорчигч буулгахгүй байх нь жолоочийн зөв ч таньдаг хүнээ бол хүссэн газар нь буулгаж суулгана. Ирж байгаа буудлаа зарлаад хаалгандаа ойртохыг сануулчихдаг бол буудал өнгөрсөн хойно бууя гэх хүн гарахгүй баймаар. Манайхаас бусад улсад жолооч микрофоноор дараагийн буудлын нэрийг хэлж хаалгандаа ойртохыг сануулна. Тэр ч бүү хэл Солонгос улсад буудлаа зарлаад зогсохгүй хэдэн км/цаг-ийн хурдтай явж байгаагаа мэдээлж болгоомжтой буухыг сануулна. Уг нь зорчигч дунд хаалгаар сууж урд хаалгаар буудаг учиртай.
Манай хотынхон буух, суух соёлоо хүртэл эзэмшиж сурмаар байна. 1960, 70-аад оны хотынхон буудал дээр дугаарлаж зогсоод автобусандаа суудаг дэг жаягтай байсан билээ. Бас нэгэн хэнэггүй зан гаргах тохиолдол элбэг. Тэр нь автобус эвдэрч, дугуй хагарч, цагдаа зогсоож, шатахуунаа авах гэж зам гажих зэргээр зорчигчдыг саатуулах тохиолдол гардаг. Ийнхүү нийтийн тээврийнхэнд нийгэмшиж өгөхгүй гаж зуршил арилахгүй байсаар байна. Уг нь жолооч шугаманд гарахын өмнө автобусандаа техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарах ёстой. Зарим жолоож халамцуухан явдаг гэх яриа ч бий.
Автобус гэдэг нэг үгээр хэлэхэд олон хүн суулгасан байшин гэлтэй. Сүүлийн үед нисдэг автобус болгож хувиргаад байна. Автобусны жолооч нар хурд хэтрүүлдэг болсныг замын цагдаагийнхан онцолсоор. Монголд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ихээхэн эрсдэлтэй гэж гадаадынхан ярьдаг нь ч үнэний ортой. Өнөөдөр нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлж буй 16 компани байгаа гэх тоо бий.
Зарим компани мөнгөө хэмнэх гэж жолоочоо ээлжгүйгээр өдөржин үүрэглүүлэн явуулдаг нь осол гаргах шалтгаан болдог гэж үзэж байна. Автобусанд шахцалдах, хүмүүс бие биеэ шүргэх нь дэндүү бүдүүлэг гэж хэлж болно. Манайд ингэж явахаас өөр арга байхгүй. Энэ нь том хотуудын жишигт хүрч метро шаардагдаад байгаа хэрэг. Зөвхөн иргэдэд үйлчилж байгаа автобус найдвартай тав тухтай байх ёстойг л онцлох гэсэн юм. Төр засаг энэ байдалд анхаарлаа хандуулж автобусны парк шинэчлэлийг удаа дараа хийж цахилгаан тээвэр компанийн хэдэн троллейбусыг эс тооцвол хоёр жилийн өмнөөс 400 шинэ автобус үйлчилгээнд явуулаад удаагүй байна.
Цаашдаа эдгээр шинэ автобус ямар байх нь тэднийг жолоодож арчилж байгаа жолооч нараас шалтгаалах биз ээ. Гэхдээ жолооч бүхэн буруу үйлдэл хийдэг гэж ойлгож болохгүй. Олон жил хүн тээвэрлэсэн юу хийх ёстойгоо мэддэг хашир жолооч нарыг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хүний нөөцийн хөгжилд тавих шаардлагад олон чухал заалт байдаг байна.
Тухайлбал, жолоочийн тухайд:
7.2.4. Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөний цагийн хуваарь, графикийг чанд биелүүлнэ.
7.2.8. Шугамын үйлчилгээний үед зорчигчийг автобуснаас бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, кондукторын дохиогоор хөдөлгөөнийг эхэлнэ.
7.2.14. Нийтийн зорчигч тээврийн жолооч нь үйлчилгээний явцад доорх үйлдлийг хийж болохгүй.
7.2.14.1. Хөдөлгөөний үед жолоочийн бүхээгт хажуудаа хүн суулгах, бусадтай ярилцах,
7.2.14.2. Хурд хэтрүүлэх, зогсоолын бус газарт хүн буулгах ба суулгах,
Энэ мэт заалтуудыг жолооч нар ягштал мөрдөж үйлчилдэг бол хэн хэндээ ашигтай байж нийтийн тээврийн соёл, үйлчилгээ дээшлэх учиртай. Нийслэлийн нийтийн тээврийн газраас эдгээр заалт, дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт шалгалт тавьж зөрчлийг илрүүлж, зохих хариуцлагыг тооцдог болчихвол амтай болгон нийтийн тээврийн соёлыг "муу" гээд байхгүй болов уу. Уг нь хяналт шалгалтаа сайн хийж илэрсэн зөрчлийг арилгаж арга хэмжээ авдаг бол жолоочийн эдгээр буруутай үйлдэл цөөрмөөр. Гэтэл энэ мэт жолоочийн буруу үйлдэл өдөр тутамд үзэгдсээр Юуны түрүүнд нийтийн тээврийг нийгэмшүүлэх шаардлагатай байна.
Н.Лхагва