gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай улсад Японы хөрөнгө оруулалттай 670 компани байна

Б.Чимэг
Эдийн засаг
2022-08-23
62
Twitter logo

Монгол, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ИХ ХУРАЛДАЙ” симпозиум Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.

Хурлын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо нар мэндчилгээ дэвшүүлэв.

“Япон-Монголын хамтын ажиллагаа”, “Парламентын гишүүд хоорондын харилцааны өнгөрсөн ба ирээдүй”, “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх”, “Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн боломж”, “Иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв, идэвхжүүлэх арга замууд”, “Залуучуудын харилцан ойлголцлыг дэмжих” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар “Их хуралдай”-г манай улсад гурав дахь удаа зохион байгуулж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол-Японы эдийн засгийн харилцааны өнөөгийн байдлыг танилцуулжээ.

2020 оны байдлаар Японы хөрөнгө оруулалттай 670 компани үйл ажиллагаа явуулдаг.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оноос хойш 100 орчим компани манай улсад хөрөнгө оруулсан байна.

Нийт хөрөнгө оруулалтын 45 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 14 хувь нь барилгын салбарт тус тус ногдоно.

ЭЗТХ хэрэгжиж эхэлснээс хойш Японы хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ байнга өссөн ч 2020 онд цар тахлын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын жилийн дүн, компанийн тоо буурчээ.

Мөн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Япон руу экспортолдог бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээний тоо тогтмол нэмэгдэн, 2019 онд хамгийн олон буюу 2016 оноос 98 хувиар өссөн.

ЭЗТХ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас шалтгаалан хоёр улсын хүлээж байсан үр дүнд хүрч чадаагүй ч цаашид “ЭЗТХ-ийг илүү үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд хоёр улсын Засгийн газрын бодлогын дэмжлэг шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: МҮХАҮТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан