Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар аялахдаа тухайн газар сайжруулмаар, хийж хэрэгжүүлмээр санаа төрөх үе зөндөө байдаг биз дээ? Юнител группийн инженер техникийн баг сум суурин, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үедээ зэрлэг ан амьтад усгүйдэх, харангадах аюул тулгарсан байгааг анзаарч, хөв цөөрөм байгуулах санааг гаргасан байна.
2021 онд Говь-Алтай аймгийн Бугат суман дахь их говийн дархан цаазат газар гурван хөв байгуулсан нь үр дүнгээ өгч, тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бөднө шувуу зэрэг зэрлэг ан амьтад ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдэн үлдсэн байна.
Өмнө байгуулсан хөв үр дүнгээ өгч эхэлсэн тул хөв байгуулах ажлаа үргэлжлүүлж энэ онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газруудад дөрвөн хөвийг нэмж байгуулсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт 7 байршил дахь зэрлэг амьтдад ундны усны хэрэгцээг хангах зорилготой хөв цөөрмийг байгуулжээ.
“Хөв цөөрөм байгуулахдаа ус нэвтрүүлдэггүй мембран, байгалийн чулуу ашиглан гарын доорх материалаар хийхэд хялбар, хэмжээ бага ч ач холбогдол маш ихтэй. Хэрвээ та Монгол орныхоо байгалийн сайханд зорилготой аялж, зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах хөв цөөрөм байгуулахыг хүсвэл энд дарж зааврыг харна уу.”
Онгон зэлүүд байгаль, зэрлэг амьтдаа хамгаалж, хөв цөөрөм байгуулан зорилготой аялахыг Юнител группийн залуус уриалж байна.