Хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын төлөөллүүд “М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар савны нийлүүлэгч “Ти Эм Эл” үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 20 мянган тн PET хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай юм.

Өнгөрсөн жил ашиглалтад орсон “Ти Эм Эл” үйлдвэр нь хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна. Эхний үе шатанд хувцас үйлдвэрлэл болон ахуйн хэрэгцээний бусад эд зүйлсэд ашиглах шаардлага хангасан хуванцар дахин боловсруулж, гадаад улс орон руу экспортолж байгаа бол ирэх жилээс нэмэлт тоног төхөөрөмж суурилуулснаар хүнсний зориулалттай хуванцар сав үйлдвэрлэх аж. Ингэснээр “Ти Эм Эл” үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг дахин боловсруулсан хуванцар сав эзлэх юм.

Хуванцар сав түүдэг иргэд, дахивар хүлээн авах төв болон бусад оролцогч талын дэмжлэгтэйгээр “Ти Эм Эл” үйлдвэрт хуванцар савны нөөцийг 2018 оноос бүрдүүлжээ. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үед хуванцар савны нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатай болохыг тус үйлдвэрийн зүгээс онцолж байлаа.
“Ти Эм Эл” Үйлдвэрийн Чанарын аналист С.Содбилэг:
- Монгол улсын хуванцар савны жилийн хэрэглээ 18 мянган тн байдаг. Харин манай үйлдвэр жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Тиймээс ирэх жилээс бид бүхэн хуванцар савны нөөцөө илүү эрчтэйгээр бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Манай хуванцар хүлээн авах цэг Их Наран болон Амгаланд байрлаж байна.
“Төвшин Сайхан Мөнх” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн:
- Манай “Төвшин Сайхан” дахивар хүлээн авах төв олон төрлийн хог хаягдлын нөөц бүрдүүлж дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод нөөцөлсөн хуванцар саваа “Ти Эм Эл” үйлдвэрт нийлүүлж байна.
Хятад улс 2018 оноос хойш хуванцрын хаягдлыг импортоор нэвтрүүлэхийг хориглосон. Энэ шийдвэрээс шалтгаалж хуванцрын хаягдлыг яахаа мэдэхгүй болоод байсан. Харин “Ти Эм Эл” үйлдвэр ашиглалтад орсноор хуванцар хог биш үнэ цэнтэй зүйл боллоо. Дэлхийн жишигт нийцсэн дахин боловсруулах үйлдвэрийг Монголд барьж ашиглалтад оруулсанд талархаж байна.
“Хоггүй Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Бүжинлхам:
- Хог хаягдлын менежментээр дэлхийд тэргүүлэгч улс орнуудын жишгийг харвал үйлдвэрлэгчид нь өөрсдөө сав баглаа боодолдоо хариуцлагатай хандаж, татан төвлөрүүлэх, дахин боловсруулах замаар байгальд ээлтэй бизнес эрхэлдэг юм байна. “М-Си-Эс Кока-Кола” компани энэ жишгийн дагуу ажиллаж байгаад талархаж байна.
PET хуванцар дахин боловсруулах үйлдвэр нэгэнт ашиглалтад орсон тул одоо бүгдээрээ хог хаягдлаа ангилан ялгаж хэвших хэрэгтэй. Жишээ нь, СӨХ л гэхэд хотхон дотроо хуванцрын хаягдлаа цуглуулаад тодорхой хэмжээний урамшуулалтай ажиллаж болно шүү дээ.
Дээрх төрийн бус байгууллагууд хамтран хог хаягдлаа ангилан ялгадаг иргэдийн дахиврыг давтамжтай авах зорилготой #ДАЯС буюу Дахивар авах явуулын станцыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тэгвэл 12 дахь удаагийн #ДАЯС өдөрлөгийг “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран зохион байгуулах гэж буй аж. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь “Ти Эм Эл” үйлдвэрийн дахин боловсруулдаг PET хуванцрыг хамгийн их цуглуулсан СӨХ-г шалгаруулах юм. Ирэх 10 дугаар сарын 1-ний Бямба гарагт БГД-ийн Байгаль Эх цогцолборын гадаа талбайд дахивраа хүлээлгэн өгч, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг уриалж байна.