Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төгрөг ам.долларын эсрэг суларч, нэг ам.доллар 3015 төгрөгтэй тэнцэн, өргөн хэрэглээний бараа ихээхэн өссөн, эдийн засаг эмзэг үед энэ хурал болж байна. Монголбанкнаас зарласан албан ханш өнөө өглөөний байдлаар 3014 төгрөг байна. Харин банкууд 3026-3035 төгрөгөөр, валют арилжааны цэгүүдэд 3170 төгрөгөөр худалдаж байна.
Сангийн сайд Б.Жавхлан илтгэл тавьж байна. Тэрээр:
-2019 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Хэд хэдэн өөр ханш тогтож, валютын нөөцөд дарамт учирч байна.
Сентури бонд хамгийн бага хүүтэй, Засгийн газрын бонд авсан тул Азийн нэр хүнд бүхий байгууллагаас шагнал хүртэв. Манай хөрөнгө оруулалтын өгөөж Филиппин улстай ижил буюу эрсдэл бага, өндөр өгөөжтэй байна.
Бондын өгөөж 2021 оны долдугаар сард 4 хувь байсан ч 6 хувь давлаа.
Засгийн газрын гадаад өрөөс айх хэрэггүй. Гол нь зарцуулалт чухал. Хөрөнгө оруулалтын орчноор дэлхийн 190 улсаас бид 81дүгээрт байна.
Арван багц үзүүлэлтээр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчныг дүгнэхэд бизнес эхлүүлэх, хил дамнасан худалдаа хийх, цахилгаанд холбогдох, дампуурлыг шийдвэрлэх үзүүлэлтээр бид хойгуур буу 100-152 дугаар байрт байна. Бид ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина.
Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг бид залруулахаар ажиллаж байна. "Оюу толгой" компанитай хийсэн хэлэлцээ амжилтай өндөрлөсөн. Энэ компанид бид талархах ёстой. Манай арван мянган залуу тэнд ажиллаж байна. Тэд бол манай боловсон хүчин, дэлхийн бусад уурхайнуудад ч ажиллах чадварыг эзэмшиж байгааг хараад би их бахархан. Манай 6000 компани "Оюу толгой"-той хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын 2 ам.доллар тутмын нэг нь "Оюу толгой"-гоос орж иржээ.
Сангийн сайд илтгэлийнхээ төгсгөлд "Та бүхнийг хөрөнгө оруулахыг урьж байна" гэв. Түүний илтгэл дуусаж, хэлэлцүүлэг эхэллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Г.Амартүвшин дотоодын ААН-үүд зах зээлээ хамгаалахын тулд гаднын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг. Энэ нь маш буруу гэв.
"Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн "Энэ онд ил болон гүний уурхайд нийт 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. 2021 онд хил нэг сарын турш хаасан. 80 мянган тонн зэсийн баяжмал мана хашаанд бэлэн байна. 100 км тээвэрлэвэл 200 сая ам.долларын орлого олох гээд байна. Сайд нар гэрээ хийж байна гэдэг ч газар дээрээ ажил хэрэг болж чадахгүй, ам.долларын хомстол үүслээ. Боомтыг хариуцан ажиллаж буй хүмүүсээс энэ асуудалд ойрын хугацаанд анхаараач гэж хүсмээр байна. Өдөрт 32 машин гаргаж байсныг Хятадын тал дүлж дүлж 40 машин болгосон" гэв.
Тэрээр "Олборлолтоос боловсруулалт руу" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Сүүлийн 20 жилд уул уурхайн салбараас нийт 143 их наяд төгрөгийн орлого олжээ. Үүний 13 хувь нь л улсын төсөв рүү орсон. Мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалж байсан тохиолдол бий. Ийм алдааг дахин давтахгүй байх хэрэгтэй. АМНАТ давхардуулан олгож байгаа нь боловсруулах үйлдвэрүүдэд том дарамт болдгийг шинэ хуулиар засах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Оюу толгой, Эрдэнэт шиг шинэ орд илэрсэнгүй" гэв.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон эцэг хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг энэ онд зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. 2006 оноос хойш энэ хуульд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан ч суурь өөрчлөлт хийгээгүй. Нүүрс олон улсад эрэлт нь буурч байгаа тул ЭТТ-нд бусад нөөцийг яаралтай ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Ил уурхайг олборлосны дараа гүний уурхайг эхлүүлнэ гэсэн зүйл байхгүй, зэрэг олборлож болно. Бид яаравчлах хэрэгтэй.
Мөнгө хэрэгтэй бол, сайхан амьдаръя гэвэл уул уурхайн салбарыг дэмжих ёстой. Монгол Улс нэг бодлого, нэг захиргаатай. Саяхан би Ерөнхий сайдтай хамт Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ үер танхимд цугласан бүх хүн Асгатын мөнгөний ордыг ашиглая гэж 100 хувь санал нэгдсэн. Өнгөрсөн онд бид "Оюу толгой" компаниас өгсөн 300 мянган төгрөгийг дансаараа хүлээн авсан. Авахгүй гэж хэлсэн хүн байхгүй. Цахилгаан дулааны төлбөрөө одоо ч Эрдэнэтээр даалгаж байна. Уул уурхайн салбарын үр өгөөж энэ мэтээр танай гэрийн тооноор орсон. Гэтэл хэсэг бүлэг хүн шинэ төсөл эхлүүлэх гэхээр эсэргүүцдэг. Би тэднийг өөр ашиг сонирхолтой гэж боддог. Түүнээ жирийн иргэд өөр бодолтой. Би сургууль төгсөөд ирсний дараа бид төсөл эхлүүлэхэд нутгийн иргэд их баярладаг байсан гэв.