1967 оны намар “МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим” нээлтээ хийснээр жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр “Намар” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалыг эхлүүлсэн. Үүний дагуу тус үзэсгэлэн есдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн ба энэ сарын 18-ныг дуустал олны хүртээл болох юм.
Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор, зураач Ц.Эрдэнэцог “Намар” үзэсгэлэнгийн тухай ийн бичжээ.
...Дэлхийн урлагийн түүхээс үзвэл: 1763 онд Парис-д анхны дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Дараа нь 1765 оноос Германы Дрейзден, Мюнхен хотуудад урлагийн бүтээлийн үзэсгэлэнг мөн зохион байгуулж эхэлсэн байна.
Харин манайд анхны уран бүтээлийн үзэсгэлэн нь Автономит засгийн үед зохион байгуулагдаж байжээ. Энэ үйл явдлыг тодруулбал: Богд хааны зарлигаар олноо өргөгдсөн I оноос хүрээний нэртэй зураач нарыг цуглуулж, Их хүрээний орчмын хавар, зун, намар цагт өрнөж буй хөдөөгийн амьдралын үйл явдлыг харуулсан том, жижиг судалбар маягийн зургуудыг зуруулжээ. Дараа нь тэдний зурсан энэ аж байдлын сэдэвт бүтээлүүдийг олон түмэнд сонирхуулах зорилгоор “задгай талбайн үзэсгэлэн”-г зохион байгуулжээ. Энэ тухай манай нэрт зураач Д.Дамдинсүрэн гуай: “Их хүрээний том зургийг хийж бүтээгээд дээд сүмийн ойролцоо /Богд хааны музей/ тусгайлан өндөр саравчтай том самбарт хадсан ажээ, <...> тэрхүү зураг хожим нь хятад гамингийн жилд үхэр бууны суманд үрэгдсэн” (Д.Дамдинсүрэн. Их хүрээний нэрт урчууд. УБ.,2012) болохыг дуртгал зохиолдоо бичсэн байдаг.
Намар уламжлалт үзэсгэлэнд сайн бүтээлүүдийг дэлгэж олонд толилуулахын хамт уран бүтээлийн ололт, уран сайхны онцлог, арга илэрхийллийн дэвшилттэй талыг нь сурталчлах үндсэн зорилгыг агуулдаг.
Ямар ч нийгмийн үед туйлшрал болоод оюуны төөрөгдөл оршсоор ирсэн түүхтэй ажээ. Ардчилсан нийгмийн үед ч реалист урлагийн мөн чанарыг хэт үгүйсгэх гэнэн “явцуурал” нь чамлалтгүй урт хугацаанд үргэлжилсэн юм.
Уран бүтээлийн үзэсгэлэн нь: жил бүр зохиогддог уламжлалт үзэсгэлэн, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг биеннале, гурван жил тутам зохион байгуулдаг-триеннале гэх мэт хувилбартай. Мөн төрлийн хувьд бие даасан, хамтарсан, “коллективный”-хамт олны үзэсгэлэнгүүд зохион байгуулагддаг. Оролцогчид болон бүтээлийн далайцаас хамаарч том, бага үзэсгэлэн байж болно. Гэхдээ үзэсгэлэнгийн үнэлэмжид ур чадвар, уран сайхны төвшин гол шалгуур нь болдог.
Мөн дүрслэх урлагийн үндсэн төрлүүдийг нэгтгэж, шилдэг уран бүтээлийг хамруулдаг үзэсгэлэн нь тухайн цаг үеийн урлагийн уран сайхны бодлогыг тодорхойлдог онцлогтой.
Үзэсгэлэнгээр дамжуулж, дүрслэх урлагийн бүтээл туурвилын бодлогын хүрээнд ямагт өөрчлөлт шинэчлэл явагдаж иржээ. Тодруулбал: социалист нийгмийг гардан байгуулж байх үед ч дүрслэх урлагийн чиг хандлагад өөрчлөлт шинэчлэл үзэгдэж байсныг “Намар” үзэсгэлэнгийн түүх харуулдаг. 1968 онд зураач П.Балдандорж санаачлан “Залуу зураачдын үзэсгэлэн”-г анх зохион байгуулжээ. Энэ үзэсгэлэнгийн зорилго нь манай урлагийн ертөнцөд удаан хугацаанд зонхилсон чанд реалист баримтлалыг өөрчилж, шинэчлэлийг эхлүүлэх хандлагатай байв. Харин тус үзэсгэлэнг барууны абстракт “хийсвэр урлаг”-ийг сурталчилсан гэж үзээд намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн шийдвэрээр даруй хаасан юм. Хэдхэн хоног уран бүтээлчдийн мэлмийд тусч, сэтгэлийг хөдөлгөсөн энэ үзэсгэлэнгийн зургууд нь бусад нөхдөд шинэ урлагийн хэлбэрийг мэдрүүлж, бүтээлч хандлагын эрэл, шинэчлэлийг эхлүүлсэн юм. Гэхдээ энэ үйл явдлаас хойш хэдэн арван жилийн явцад нийгэм, амьдралын байдлыг зөвхөн бодитоор дүрслэн харуулах арга барил үргэлжилсээр л байв.
Харин 1990 онд мандсан Ардчилсан нийгмийн анхны “Намар” үзэсгэлэнгийн бүтээлийн сонголтод эрс өөрчлөлт гарч эхлэв. Энэ үеэс л уран бүтээлчдийн сэтгэлгээнд “модерн” -шинэ урлагийн төрөл чиглэлүүд зонхилж, харин реалист урлагийг үгүйсгэх хандлага илт давамгайлах болов.
Ямар ч нийгмийн үед туйлшрал болоод оюуны төөрөгдөл оршсоор ирсэн түүхтэй ажээ. Ардчилсан нийгмийн үед ч реалист урлагийн мөн чанарыг хэт үгүйсгэх гэнэн “явцуурал” нь чамлалтгүй урт хугацаанд үргэлжилсэн юм. Харин реализм нь олон янзын хувилбар, төрөл зүйлтэй баялаг уламжлалтай урлаг болохыг дутуу ойлгож зөвхөн социалист реализмтай хутган холбох /төөрөгдөл/ газар авсан байв. Ингэж реалист урлагийн амьдралын гоо сайхан, оюун ухаан, ёс зүй ариун эрхэмлэл болон нийгмийн олон талт үзэгдлийг бодитоор илэрхийлдэг үндсэн чиг хандлагыг дутуу ухаарч, мөн чанарыг нь замхруулж байсан үе бий.
Нийгмийн амьдралын байдлыг харуулсан сэдэвт бүтээл, шинэ урлагийн чиг хандлагыг мэдэрч, тэдгээрийг тусгасан шинэлэг ажлууд нь урлаг дахь дэвшлийг илэрхийлж байгаа нь сүүлийн үед танхимд дэлгэсэн бүтээлүүдээс тод харагддаг.
Түүнчлэн хэн хүний бүтээсэн бүхэн нь үгүйсгэх аргагүй уран бүтээл мөн гэсэн “лоозон” хэт давамгайлснаар сул ажлуудыг ч мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэнд чөлөөтэй хамруулдаг байв. Энэ байдлаас улбаалан бүтээл туурвилдаа үнэнч сэтгэлээр ханддаг /жинхэнэ/ бүтээлчид нь хамтарсан үзэсгэлэнгүүдэд бүтээлээ толилуулахаас татгалздаг болсон юм. Мөн намрын үзэсгэлэнг урлагт хөл тавьж байгаа залуу нөхдийн үзэсгэлэн мэтээр ойлгох төөрөгдөл бий болсон байв. Харин “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн” нь “Алтан бийр” нэртэй болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ.
Өнөөдөр нэг хэсэг нь уламжлалыг эрхэмлэж байхад нөгөө хэсэг нь эрэл шинэчлэлийг чухалчилж модерн-урлаг, контемпорари-орчин цагийн урлагт далайцтай тэмүүлэх болов. Мөн реализмийг шинэ өнгө аясаар хөгжүүлэхийг эрмэлзсэн өвөрмөц бүтээлүүд тодорч байна. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлийн мөн чанарыг “Намар” үзэсгэлэнд толилуулсан бүтээл туурвилууд тодоор харуулдаг билээ.
Үзэсгэлэнд цугларсан ажлуудаас сонголт хийж, олонд толилуулах нь куратор болон зохион байгуулагчдын гол үүрэг нь юм. Үзэсгэлэнг бүтээлүүд нь хараад л өнгөрөх төдий зүйл биш, харин ажиглангаа бодол санаагаа төвлөрүүлж, эргэцүүлэн бясалгах сэтгэгдлийг бадраах увдистай, сорчлон дэлгэсэн уран бүтээлийн ертөнц байх учиртай билээ. Сүүлийн жилүүдэд “Намар” болон бусад зохион байгуулалттай үзэсгэлэнд ирүүлсэн ажлуудыг уран бүтээлийн зохих төвшинд дүйцүүлэн үзэж, шилдгийг сонгох зарчмыг баримтлах болсноор уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нэр хүнд дахин сэргэж байгааг онцлон тэмдэглүүштэй.

Дүрслэх урлагийн бүтээл нь яруу найраг, жүжгийн өрнөл мэт гүн утга агуулгатай юм. Харин “Намар” үзэсгэлэн нь түүнийг туурвигч уран бүтээлчдийн өвөрмөц арга барил, нарийн мэдрэмж, оюун сэтгэлгээг олон түмэнд хүргэж мэдрүүлдэг урлагийн ариун ертөнц нь байх учиртай билээ.