- Ж.Дэлгэрсайхан: Баялгийн хуваарилалтыг тэгшитгэх ач холбогдолтой ч одоогийн байдлаар Монгол Улсад "чинээлэг" гэсэн нийгмийн давхарга байхгүй
АНУ, БНХАУ зэрэг хөгжингүй улс орнуудад тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний татварын шаталсан тогтолцоо үйлчилж байна.
Өөрөөр хэлбэл аливаа улс орны эдийн засaг сайн байх тусам татварын хувь хэмжээ нэмэгдэж, шаталсан татварын тогтолцоогоор ердийн бүтээгдэхүүнд хүртэл онцгой албан татвар ногдуулдаг жишээ бий. Тухайлбал: Индонез улс тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд 150 хувь хүртэлх татвар ногдуулж байгаа аж.
Харин Монгол Улсын хувьд 1990-ээд оны эцсээр тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний шаталсан тогтолцоотой байсан ч 2007 оноос хойш жигд татвартай болоод байна. Монгол Улсын эдийн засаг энэ тогтолцоонд шилжихэд хэр бэлэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
"Баялгийн хуваарилалтыг тэгшитгэх ач холбогдолтой ч одоогийн байдлаар Монгол Улсад "чинээлэг" гэсэн нийгмийн давхарга байхгүй. Мөн "дундаж" давхаргаа ч бүрэн тодорхойлж чадаагүй тохиолдолд энэ татварын тогтолцоог хэрэгжүүлэхэд эрт байна" гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байлаа.