Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрээр нүүрсний экспортын явцын талаар ч мэдээлэв.
Наадмын өдрүүдэд урд хөрш рүү нэвтрэх нүүрс тээврийн машины тоо өсөж, өдөрт 1000 орчим машин гарч эхэлжээ. Ингэснээр нүүрсний экспорт 2019 оны оргил үедээ хүрсэн байна. 2019 онд өдөрт 1500 нүүрсний машин хилээр гарч байв.
Одоо өдөрт 1000 машин нүүрс тээвэрлэж байгаа ч нийт машины 80-90 хувь нь чингэлэг тээвэр хийж байна. Нэг чингэлгийн багтаамж 130-140 тонн буюу авто машиныхаас их учир биет хэмжээгээр экспортын нүүрс өсжээ.
Манай олборлогчид зэсийн баяжмалаа нэг тонныг 6300 ам.доллар, нүүрсийг 76 ам.доллараас дээш үнэтэй худалдвал улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөхгүй гэв.