Олон улсын дасгалжуулагчийн 1-р зэрэглэлийн Сертификат сургалтыг энэ сарын 5-наас эхлэн эх орондоо зохиож байна. Энэхүү сургалт нь Монголын сагсан бөмбөгийн холбооны томоохон зорилтуудын нэг болох Олон улсын дасгалжуулагчийн зэрэгтэй болох хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Тус сургалтыг Сингапур улсын мэргэжилтэн Ко Кун Тек (Koh Koon Teck) удирдан явуулж буй ба Үндэсний Дээд лигийн эрэгтэй эмэгтэй багийн дасгалжуулагчид сургалтад хамрагдаж байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны дараагийн олон улсын сургалт ирэх 2023 онд Шүүгчийн зэрэг олгох сургалт байх юм.