-Өөрийгөө бидэнд товч танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Цэрэндоржийн Наранханд гэдэг. “Та Монгол Ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч, соёл судлаач мэргэжилтэй, гурван хүүхдийн ээж хүн байна.
-Та өөрийн мэргэжлийнхээ дагуу өсвөр насны хүүхдээ ойлгож, зорилго руу нь чиглүүлэхэд эцэг эхийн зүгээс ямар дэмжлэгүүдийг үзүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
-Би уламжлалт соёл судалдаг. Монголчууд эрт үеэс хүүхдээ яаж хүмүүжүүлдэг талаар 10 гаруй жил судлахад хүүхдийг төрсөн ахуй цагаас эхлэн хүчирхэг бие хүн болж төлөвшихөд чиглэсэн зүйлс хийдэг байж л дээ. Өсвөр нас бол хүүхдийн ирээдүйн зорилгоо хардаг болох, амьдралтай тоглож сурах, өөрийгөө ялан дийлэх чадвартай болдог маш чухал үе. Энэ үед нь хүүхэдтэйгээ маш нээлттэй ярилцах нь чухал гэж орчин үед дэлхий нийтээрээ үзэж байгаа. Уламжлалт анагаах ухаан бэлгийн шүүрэл эд ялгарч буй энэ насанд нь хүүхдийн тархи маш их ачаалалтай ажилладаг буюу маш их зүйлсийг боддог болж эхэлдэг гэж тодорхойлдог. Энэ үед нь эцэг эх зан төлөвт нь таарсан харилцаагаар харьцаж, амьдралын мөн чанарыг ойлгуулах нь чухал сургалт болдог. Жишээ нь хүмүүс амьдралдаа юу даван туулдаг, ажил мэргэжил сонгож төлөвлөхөөс гадна амьдралд бэлэн байх, бие хүн байх, өөрийн амьдралаа авч явах талаар нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй.
Хүмүүс амьдралдаа юу даван туулдаг, ажил мэргэжил сонгож төлөвлөхөөс гадна амьдралд бэлэн байх, бие хүн байх, өөрийн амьдралаа авч явах талаар нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй
-Хүүхдийн боловсролд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол мөн тухайн хүүхдийн сургууль нь байдаг. Таны хувьд хүүхдээ ямар сургуульд сургадаг вэ?
-Том хүүхэд маань Томүжин Алтернатив Сургуулийн 10-р ангид сурдаг. Бага хоёр хүүхэд маань Хүмүүн Сургуульд сурдаг.
-Хүүхдийнхээ сургуулийг юун дээр нь анхаарч сонгосон бэ?
-Том болон бага хүүхдээ ЭЛФ хөтөлбөртэй сургуулиудад сургадаг. Ахлах ангийн хүүгээ Томүжин Алтернатив сургууль руу 2021 оны намар зориглоод элсүүлсэн. Ахлах ангийн хүүхдийн сургуулийг солино гэдэг тийм ч амар ажил биш. Миний хувьд хүүхдийн хүмүүжил, боловсролд сургууль ямар чухал вэ гэдгийг дунд нь орж мэдэрч байгаа хүний хувьд маш сайн мэддэг. Манай том хүүгийн сургуулийн хувьд дан ганц академик мэдлэг өгөөд зогсохгүй зөөлөн ур чадвар, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь дэмжиж анхаарч ажилладаг.
Сэтгэл зүйн эрүүл мэнд ямар чухал билээ. Үүнд анхаарч ажиллах сургуулийн сэтгэл зүйчтэй байгаа нь таалагддаг. Хамгийн гол сонгосон шалтгаан нь Томүжин хүүхдийг өөрийгөө таньж нээх орон зайг нь олгож өгдөгт байсан. Монголчуудын хүүхэд хүмүүжлийн охь нь хүүхэд бүрийн өөрийн онцлог, чадвар дээр нь анхаарч ажиллах явдал байдаг. Гол заах арга барил нь “ЭЛФ ХӨТӨЛБӨР” байдаг учраас Томүжин сургуулийг сонгосон.
Дан ганц хүүхдэд нь бус эцэг эхэд нь зөв хооллолтын сургалт ордог нь маш их таалагдсан
Жишээлбэл ЭЛФ хөтөлбөрөөр хүүхдэд эрүүл зөв хооллолтын талаар сургадаг. Өдөр бүр сурагчдадаа эрүүл хоол хүнс өгдөг. Дан ганц хүүхдэд нь бус эцэг эхэд нь зөв хооллолтын сургалт ордог нь маш их таалагдсан. Хүүгээ дагаад миний хооллолт хүртэл өөрчлөгдсөн. Хүүгээ сургууль дээрээ эрүүл хооллоод гэртээ ирж байхад гэртээ буруу хоолломооргүй байна шүү дээ. Дагаад гэр бүлүүд, эцэг эхчүүдийн хооллолт эрүүл болж байгаа нь илт харагддаг
Түүнчлэн харилцааны ур чадвар дээр төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан анхаардаг. Бусадтай багаар ажиллах, олны өмнө ярих, үзэл бодлоо илэрхийлэх гээд хүний амьдралд харилцаа гэдэг маш чухал байр суурийг эзэлдэг. Ялангуяа энэ чадвар дээр өсвөр насны хүүхэдтэй тулж ажиллаж, чадавхжуулж байгаа нь сайшаалтай байдаг.
-Хүүхдээ Томүжин Алтернатив Сургуульд өгснөөс хойш хүүхэд тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Бүтэн нэг жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсан байна. Бид хоёр элсэлтийн өргөдлийн эсээ анх бичсэн үеэс эхлээд өөр сургалт, өөр орчинд орж байгаа нь мэдэгдэж байсан. Өглөө бүр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх явцдаа олон сэдвээр яриа өрнүүлдэг болсон. Хүү минь маш үр бүтээлтэй, хүсэл тэмүүлэлтэй, ажил хэрэгч, завгүй болсон. Өглөө гараад л орой ядарсан ирдэг. Ядарсан хэрнээ л цаанаа нэг тийм хүсэл тэмүүлэлтэй, сургуульдаа дуртай байгаа нь мэдэгдэж байгаа. Зөвхөн хичээлээс гадна сургуулийнхаа спорт, урлагийн хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаад эерэг өөрчлөлтүүдтэй байгаа. Сүүлд Муай тай-н өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль аваад, тэр нь өөрт нь өөрөөрөө бахархах мэдрэмжийг нь төрүүлж байгааг харах сайхан байсан.
Сарын өмнө хүүтэйгээ ярилцаад сууж байхад хүү маань надад ямар ч сэтгэл зүйчээс илүү ярилцаж зөвлөгөө өгсөн.
Би хүүтэйгээ илэн далангүй ярилцахыг хичээдэг. Ээж нь ч гэсэн алддаг гээд ярьдаг. Сарын өмнө хүүтэйгээ ярилцаад сууж байхад хүү маань надад ямар ч сэтгэл зүйчээс илүү ярилцаж зөвлөгөө өгсөн. Тэр үед би хүүгээрээ бахархаад бүр уйлсан шүү. Тэр үед л миний хүү үнэхээр хүнийг чин сэтгэлээсээ сонсдог, ярилцдаг, хэрэгтэй үед нь зөв зөвлөгөөг өгч чаддаг болж төлөвшиж байгаа юм байна гэдгийг анзаарч хараад ээж хүний үүднээс үнэхээр их бахархсан. Мөн хүү маань зөвхөн хооллолтдоо анхаарахаас гадна Томүжинд орсноос хойш өдөр бүр гэртээ дасгал хийгээд их л ажил хэрэгч, өөртөө итгэлтэй болсон.
-Томүжин Алтернатив сургуулийг эцэг эхийн зүгээс харахад хамгийн өвөрмөц онцлог санагдаж байсан зүйл тань юу байсан бэ?
-Сургуулийн менежмент зөв явж байгаа гэж бодогддог. Сургуулийн орчин чөлөөтэй байгаа нь таалагддаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд чөлөөтэй болж байгаа энэ үед хүүхдэд тохирсон гэж боддог.
Дэлхий ертөнцөд өрсөлдөх чадвартай, монголынхоо онцлогийг гаргасан хүнийг сургууль нь бэлдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдадаа цаг алдалгүй дэлхий ертөнцөд юу болоод байгаа вэ гэдгийг харуулж өгөх нь чухал шүү дээ. Томүжингийн багш нар хүүхдүүддээ тэр талын мэдлэг мэдээллийг алдалгүй өгдөг гэж харагддаг.
-Томүжин сургуулийг сонирхож байгаа эцэг эхчүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Эрт үед монголчууд хүүхдээ суут монгол хүн болгох гэж хүмүүжүүлдэг байж л дээ. Харин Томүжин сургууль хүчирхэг хүн бэлдэж гаргаж ирье гэж зориод судлаад, туршигдсан системийг монголдоо хэрэгжүүлж байгаа санагдсан. Хүнийг хүн болгоноо гэдэг дан ганц академик боловсрол биш, тэр хүүхдэд бүхий л юу хэрэгтэй байгааг, амьдрал дээр хэрэгтэй чадваруудыг бүр багаас нь сургаж, хүүхдийг задалж, амьдралыг нь баялаг байлгаж байгаа ганц хөтөлбөрийг “ЭЛФ хөтөлбөр” гэж одоогоор боддог. Эцэг эхчүүд бидний хувьд үр хүүхэд нь сайн сайхан явж, өөрөө өөртөө эзэн болоод, эрүүл саруул хүн болж төлөвших нь хамгийн том аз жаргал, амар амгалан. Тиймд эцэг эхчүүд бид хүүхдийнхээ боловсролд анхаарч хамгийн чухал нь сайн хөтөлбөртэй сургууль сонгох нь зөв байгаа юм л даа.
-Өөрийн туршлагаасаа хуваалцсанд маш их баярлалаа.
-Баярлалаа.
Томүжин Алтернатив Сургуультай холбогдох:
Вэбсайт: https://elfschools.com/
Утас: 77773111
Фэйсбүүк: https://www.facebook.com/TomujinAlternativeSchool
Инстаграм: @tomujinalternativeschool