Бид энэ удаагийн “Соёлын довтолгоо” булангийн сэдвээ эцэг эхчүүдэд зориулан бэлтгэлээ. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөхөөс илүүтэй тэдний дэргэд биеэ хэрхэн авч явах, сурч хөгжихөд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх зэргийг багтаасан тул та цөөн хормын зав гаргаад хүлээн авна уу.
ӨРӨӨЛД ТӨВӨГ БОЛОХГҮЙ АМЬДРАХ УХААНД БАГААС НЬ СУРГААРАЙ
Япончууд хүүхдээ багаас нь буюу цэцэрлэгт байхад нь бусдад төвөг болохгүй байх арга ухаанд сургадаг. Жишээ нь хүмүүсийн дэргэд утсаар чанга юм үзэхгүй, хүний зам хааж зогсохгүй, цахилгаан шатнаас хүн гарсны дараа орох гэх мэт энгийн үйлдлүүдийг заадаг. Мөн тэд олон нийтийн газар уйлж бусдад саад болох вий хэмээн хүүхдээ авч явдаггүй. Харин манайд үзвэр тоглолт, дуурь үзэхдээ бага насны хүүхдээ дагуулан ирж, бие засуулах гэж олон дахин гарах, чанга уйлахаас эхлээд бусдад багагүй төвөг учруулдаг. Тиймээс олон нийтийн ямар газар хүүхдээ дагуулж явах боломжтой, боломжгүйг ялгаж зааглан, хэрэв дагуулж явахаар бол бусдад төвөг болохгүй хэрхэн биеэ зөв авч явахыг балчир гэж гололгүй зааж өгөөрэй. Мөн гадаа тоглохдоо эсвэл ангийнхаа хүүхдийг гэмтээж, зодож болохгүй гэдгийг ойлгуулаарай.
ТЭД ТАНЫ ҮГ, ҮЙЛДЛИЙН ТУСГАЛ
Дэргэд нь тамхи татаж, архи ууж болохгүй гэдгийг энд сануулах илүүц биз ээ. Харин хүүхдэд үгээр хэлж заахаас гадна таны үйлдэл их зүйл сургадаг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүд эцэг эхээ хараад хэрхэн биеэ авч явах талаар их зүйлийг сурдаг. Тиймээс та хүүхдээсээ харахыг хүсэж буй зан чанаруудыг өөрөө үлгэрлээрэй. Үүнд хүндэтгэл, нөхөрсөг байдал, үнэнч шударга, эелдэг зан, хүлээцтэй байдал зэргийг дурдаж болно. Танихгүй хүнд ч талархлаа илэрхийлж, урмын үг хэлээрэй. Хамгийн гол нь бусад хүмүүс тантай хэрхэн харьцахыг хүсдэг шигээ хүүхдүүдтэйгээ яг тэгж харьцаарай.
ХИЧЭЭЛД НЬ ДЭМ БОЛЖ, ДААЛГАВРАА ХИЙХЭД НЬ ТУСЛААРАЙ
Хоёр жил гаруй хугацаанд танхимаар хичээллэхгүй завсардсан хүүхдүүд эргээд хэвийн байдалдаа орох гэж багагүй хүчин чармайлт, сэтгэлийн тэнхээ шаардаж байгааг та мэдэхгүй байж болно. Тиймээс хичээл хийхэд нь туслах, багштай нь ярилцах гэх мэтээр түүнд тулгарч буй бэрхшээлийг нь даван туулахад туслаарай. Хичээл сурлагаас гадна өсвөр насанд найз нөхдийн харилцаа, үерхэл нөхөрлөл тэдний санааг багагүй чилээдэг. Том болохын хэрээр хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулах биш харин ч эсрэгээрээ илүү их анхаарах хэрэгтэй. Тэдэнд ярилцах хэрэгцээ байдаг ба хэрэв энэ нь дутагдвал уур уцаартай болох, өөр зүйлд донтох, харилцааны доголдолтой, сэтгэл гутралтай болох зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс хүүхэдтэйгээ ярилц, ярилц, бас дахин ярилц. Юу ярих вэ гэж үү, “Хичээл дээр нь өнөөдөр юу заасан бэ” гэх асуултаас эхлээд, дуртай кино, ойрын хугацаанд сонирхлыг нь татаж буй зүйл юу байгаа талаар асуухад хүүхэд өөрийн сонирхдог зүйлээ ярихдаа маш дуртай, нээлттэй байдаг.
ЯМАР НЭГЭН БОЛЗОЛГҮЙГЭЭР ХАЙРЛААРАЙ
Эцэг эхийн хувьд та хүүхдүүдээ засаж залруулах, чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ та зааварчилгаагаа хэрхэн илэрхийлж байгаагаас хүүхэд түүнийг яаж хүлээж авах нь шалтгаална. Аливаа асуудлыг шийдвэрлэхээр хүүхэдтэй нүүр тулах шаардлага гарахад хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах, дургүйцлийг нь төрүүлэх, буруутгах, шүүмжлэх, алдаа хайхаас зайлсхийх хэрэгтэй. Алдаа юунаас болж гарсан, энэ нь ямар хор уршигтайг нь ойлгуулан уучилж, дахин итгэл олгож буйгаа илэрхийлэн дараагийн удаа илүү сайн байхыг сануулаарай. Ямар ч зүйл тохиолдсон түүнийг хайрлах таны хайр өөрчлөгдөхгүй гэдгийг хүүхэд мэдрэх тусам итгэл алдахгүйг эрмэлзэж байдаг.
ХҮҮХДЭЭ ГЭРИЙН АЖИЛД СУРГА
Хэрэв хичээлээ хийвэл, эсвэл гэрээ цэвэрлэвэл, дүүгээ харвал дуртай юмыг чинь авч өгнө, найзуудтайгаа гарч болно гэх мэтээр ямар нэгэн хийх ёстой зүйлийнх нь хариуд урамшуулал олгох нь тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургадаг. “Би, би... би хийе” гэдэг бага наснаас нь эхлэн балчир гэж гололгүй ажилд сургаарай. Өсвөр насанд ирэхэд ойр зуур гэр цэвэрлэх, дүүгээ харах, хувцсыг нь өөрөөр нь угаалгах, дэлгүүрээс хүнс цуглуулах гэх мэт ажлыг заавал хийлгэж дадуул. Ажилд даалгахаар санаснаар хийдэггүй хэмээн шүүмжлэхийн оронд хэрхэн зөв сайн хийх талаар зааж зөвлөн, илүү сайн хийдэг болоход нь туслах хэрэгтэй. Юм оёх, хоол хийх, гэрийн жижиг эд хогшил засах, наах, янзлах гэх зэргийг дэргэдээ суулгаж байгаад заагаарай. Гэрийн ажил хийж сурсан хүүхэд ирээдүйн өрх гэрийн амьдралдаа, ажил дээрээ алзахгүй нэгэн болдог.
ХҮМҮҮЖЛИЙН АРГА БАРИЛДАА УЯН ХАТАН БАЙЖ, ЭНЭ ТАЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ УНШААРАЙ
“Бидний ээж аав үүнээс ч илүү зоддог байсан. Энэ юу ч биш” гэдэг нь туйлын буруу бөгөөд 21-р зуунд энэ нь хүчирхийлэлд тооцогдож, та зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх хэмжээнд хууль эрх зүйн орчин бий болсон. Тиймээс танд өөрт тань хүүхэд хүмүүжлийн сөрөг хандлага ажиглагддаг бол арга барилдаа “салхи оруулж” эерэг зүйлсийг туршаад үзээрэй. Ингэхийн тулд хүүхэд хүмүүжлийн талаарх сонирхолтой нийтлэл, ярилцлага, судалгааг уншиж, үзэж түүнийгээ хүүхэд дээрээ туршихад эерэг үр дүн гарах вий.
ХҮҮХДҮҮДЭЭ ЭРТ АМРААЖ, ОРОЙ 22:00 ЦАГААС ХОЙШ ЧАНГА ДУУ ЧИМЭЭ БҮҮ ГАРГААРАЙ
Шөнө дунд хүртэл пижигнэн тоглож байгаа хүүхдээ эрт унтуулалгүй, хөршдөө, эргэн тойрны оршин суугчдадаа төвөг уддаг эцэг эх цөөнгүй. Мөн л энэ төрлийн хууль, эрх зүйн орчин бий болсон ба хэрэв 22:00-06:00 цагийн хооронд бусдын амгалан тайван байдал алдагдуулбал Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 100 мянга, аж ахуй нэгжийг нэг сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Тиймээс дээр өгүүлсэн зөвлөгөөний дагуу бусдад төвөг болохгүй аж төрөх ухааныг энэ мэтээр хүүхдэдээ заахаас гадна хүүхдээ хэдий чинээ эрт унтуулж амраана төдий чинээ эрүүл мэнд, дархлаа, тархины хөгжилд нь тустайг санаарай.