Олон улсын тээврийн форумаас "Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдэвт семинарыг өнөөдөр /2022.03.23/ зохион байгууллаа.
Семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын Бодлогын шинжэч Маллори Трүве нарын хүмүүс оролцов.
МОНГОЛ УЛС АВТО ТЭЭВРЭЭС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛТАЙ БОЛСОН
Монгол Улсад 1.1 сая автомашин бүртгэлтэй байна. Үүнээс 900 гаруй нь нийтийн тээврийн автобус. Одоогоор нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хүлэмжийн хийг тооцоолсон судалгаа манай улсад хийгдээгүй аж.
Манай улс олон улсын тээврийн форумд 2020 онд нэгджээ. Энэ форумд нийт 63 улс бүртгэлтэй байдаг бөгөөд манайх 62-т бүртгэгдсэн байна. Уг форумаар дамжуулан НҮБ-тай хамтан ажиллаж хүлэмжийн хийг тооцох аргыг боловсруулсан аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс авто тээврээс ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг тооцох аргачлалтай болсон. Одоо дэлхийн сайн туршлагуудыг нэвтрүүлж ажиллана гэж ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням хэлэв.
Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцохдоо 2030 он хүртэл хүлэмжийн хийг 35 хүртэл хувиар бууруулна гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Хөдөлгөөний хүрээнд авто тээврийн салбар 22 хүртэл хувийн хүлэмжийн хийг бууруулна гэсэн амлалт авсан. Ойрын жилүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүрт болгох зэргээр эко системд шилжүүлэхээр ажиллаж байна.
Мөн орон нутагт үйлчилгээ үзүүлдэг зорчигч тээврийн хэрэгслүүдийг эко болгохын тулд замын дагуу цэнэглэх станцуудыг байгуулах шаардлага бий. Эхний ээлжид Дарханы зам ашиглалтад орсноор Дархан-Уул- Улаанбаатарын зам дээр цахилгаан цэнэглэгч хоёр төхөөрөмжүүдийг байрлуулахаар төлөвлөсөн" гэлээ.
ЖИЛД УТАА, ТОРТОГ ИХЭЭР ЯЛГАРУУЛДАГ 150-160 АВТОБУС ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ТЭНЦДЭГГҮЙ
Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Оджаргал "Энэ жил нийтийн тээврийн 36, үүн дээр нэмээд 10 ширхэг давхар автобус оруулахаар болж, Эрээн дээр ирсэн байгаа. Мөн өнгөрсөн жил тендер зарлаад 60 автобус авахаар болсон ч будилаан гарсан, гэхдээ удахгүй орж ирнэ. Энэ жилийн төсөв дээр 250 автобус худалдан авахаар тендер зарлаад байгаа. Мөн 500 цахилгаан автобус шинээр орж ирэхээр үйлдвэрлэгчидтэй ярьж байна" хэмээж байсан.
Эдгээр 500 цахилгаан автобусаар нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх нь хүлэмжийн хийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.
Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа "Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 900 гаруй автобус явж байна. Нийт автобусны 250-260 нь насжилт, стандартын шаардлага хангахгүй болсон тул энэ оны эцэст үйлчилгээнээс хасна. Үндсэндээ, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт 900 автобусны 500 нь насжилт өндөртэй болсон тул цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийхээр болсон.
Нийтийн тээврийн автобусыг жилд хоёр удаа үзлэг, оношилгоонд хамруулдаг. Энэ үзлэгээр 140-150 автобус утаа, тортог их ялгаруулдаг шалтгаанаар тэнцдэггүй. Энэ тохиолдолд техникийн засвар үйлчилгээ хийлгээд давтан үзлэгт оруулж, шаардлага хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргадаг.
Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд 56 байгалийн шахсан хийн хөдөлгүүртэй автобус явж байгаа. Үүн дээр нэмээд 45 цахилгаан автобус байна. Мөн евро 5, хөдөлгүүртэй 100 орчим автобус бий. Ер нь евро 3, евро 5 хөдөлгүүртэй автобус нийтийн тээвэрт үйлчилснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Цахилгаан автобусны хувьд цэнэглэх цэгийн асуудал яригдаж байна. Эрчим хүчтэй уялдаатай учраас байршил хаана байх зэрэг асуудлыг тодорхойлохоор ажиллаж байгаа" гэлээ.
Сүүлийн өдрүүдэд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэх болсон. Үүний шалтгаан нөхцөлийг С.Цэцэгмаа дарга автобусны насжилт өндөр байгаатай холбон тайлбарлалаа.
Ташрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн 91 хувийг их багтаамжийн автобус эзэлдэг. Эдгээр автобусны 89 хувь нь дизель, 3.7 хувь нь байгалийн шахсан хийн, 6.7 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй.
Хотын хэмжээнд 1169 автобусны зогсоол байгаа. Үүнээс эцсийн зогсоол 59. Үүний зургаа нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан, шаардлага хангасан зогсоол аж. Нийтийн тээвэрт 2015 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт зорчигчдын 96 хувь нь U money карт ашиглаж байна.