Туркийн алдарт геологич, газар зүйч, Истанбулын Техникийн их сургуулийн профессор А.М. Желаль Шэнгөрийн 2016 онд хэвлүүлсэн “Ард түмэн хэрхэн амиа егүүтгэдэг вэ?” хэмээх сонирхолтой номоос дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Тус ном нь боловсролын салбарыг буруу чигт залбал урт хугацаанд ард түмэн амиа егүүтгэсэнтэй ижил үр дүнд хүрдэг гэдгийг БНТУ-ын сүүлийн 60 жилийн туршлагад үндэслэн тайлбарлажээ.
Турк дэх шашны фанатууд, “шинжлэх ухаанч хандлага нь үнэнийг хайх цор ганц зам мөн” хэмээн хардаг хэсэгт хурдхан шиг “позитивист” гэсэн шошго наадаг. Үгийн утга нь эерэгчин гэж хөрвөх (энэ утгаараа бол тийм ч муухай зүйл биш байх учиртай) энэ ойлголтын тодорхойлолт философийн ухаанд байх бөгөөд тэр нь фанатуудын хэрэглээтэй нийцэхгүй.
Фанатуудын алдаа, Википедиагийн Англи хэл дээрx хуудсанд ч гэсэн гардаг (жишээ нь Герман хэл дээрx хувилбарт байгаа тодорxойлолт зөв; Франц хэл дээрx, позитивизмыг зөвхөн Огюст Контд холбогдуулсан танилцуулга дутуу) ба манай шашны фанатуудын дундаx гадаад хэл мэддэг гарууд ихэнхдээ Америкийг дагагчид байж, зөвхөн энэ хэл дээр л юм уншиж чаддаг учраас тус алдааг засварт оруулахаас өөр аргагүй нь.
Иммануел Кант тэргүүтэй олон философич Ньютон үнэнийг олсон гэж үзэж байв.
Позитивизм нь ‘мэдлэг зөвхөн ажиглалтаас л төрнө’ гэж үздэг эпистемологийн нэг онол бөгөөд уг үндэс нь бүүр Аристотель хүртэл үргэлжилнэ. Энэ онолын суурь логикийн хувьд алдаатай гэдэг нь Давид Юмын “Хүний мөн чанарын тухай шастир” нэртэй томоохон бүтээлд нотолсон индукцийн арга юм. Юм үүнийг нотолсон: “Ажиглаж харсан зүйлүүд, огт таарч байгаагүй зүйлстэй ижилхэн байx ёстойг нотолж чадах ямар нэг тодорхой гипотез дэвшүүлэх боломжгүй.” Ийм нөхцөлд, нэг нэгээр нь цуглуулсан ажиглалтын тэмдэглэлээс ямар нэг ерөнхий гипотезийн зөв гэсэн дүгнэлтэд хүрч болохгүй.
Түүxэн дэх үүний хамгийн гоё жишээ нь Ньютоны онолын нуралт. Ньютон “hypothesis non fingo” (= би гипотез тавьдаггүй) хэмээн алдарт механикийн хуулиуд зөвхөн ажиглалтаас төрсөн гэдгийг далдуур тунхагласан. Хэрэв тийм байсан бол алдаа гаргах боломжгүй бөгөөд Иммануел Кант тэргүүтэй олон философич Ньютон үнэнийг олсон гэж үзэж байв. Тийм биш гэдэг нь, Ньютоны онол Будын тойрог замд нарнаас хамгийн хол байрлах цэгийн Будыг тойрох хөдөлгөөнийг тооцоход ахин дахин томоохон алдаа гаргаж байснаар тодорхой болсон. Энэ алдаа Ньютоны таталцлын хууль буруу (зарим хүмүүсийн боддог шиг дутуу биш, БУРУУ) байсантай холбоотой бөгөөд энэ алдааг шинэ таталцлын хуулиарaa Эйнштейний харьцангуй онол зассан. Гэхдээ Эйнштейн хурдхан шиг өөрийнхөө онолыг ч мөн үнэн байж чадахгүйг, тухайлбал энэ онолоор атомын доторх үзэгдлүүд бүрэн тайлбарлагдахгүй байгааг, улмаар таталцлын болон цахилгаан соронзон хүчнүүдийг нэгтгэн нэг онолд буулгаж болохгүйг тодотгосон. Ийм учраас Эйнштейн эрдэмтдийн хийдэг ажил бол гарт байгаа ажиглалтуудаа ОДООГИЙН ТҮВШИНД хамгийн сайн тайлбарлах гипотез тавихаас, эдгээр гипотезуудаас гарах дүгнэлтүүдийг шинэ ажиглалтуудаар шалгахаас өөр зүйл биш гэдгийг хэлсэн. Үүнийг философид ‘нухацтай рационализм’ (=kritischer rationalismus) гэгдэх эпистемологийн шинэ онол болгосон хүн нь Эйнштейний анд Карл Поппер байж таарсан.
Поппер, Эйнштейнтэй (мөн орчин үеийн бүх эрдэмтэдтэй) цуг ингэж хэлсэн юм: Төгсгөлгүй их хэмжээ болон мөн тийм итгэлтэйгээр ажиглалт хийх боломжгүй учраас ямар ч ерөнхий таамгийн найдвартай зөв нь батлагдахгүй. Харин аливаа гипотезын ядаж нэг дүгнэлт нь буруу гэдэг нь харагдвал түүнийг хог дээр хаяхад хангалттай. Тийм учраас шинжлэх ухааны гипотезын үнэлгээнд нэг талыг баримтлах хууль үйлчилнэ: “Эд нар нэг ширхэг ажиглалтаар няцаагдах боломжтой байхад хэчнээн их ажиглалт хийгээд ч зөвтгөгдөхгүй.” Тэгвэл шинжлэх ухааны үүрэг аль болох их гипотез үйлдвэрлэж, аль болох их ажиглалтыг тайлбарлаж, буруу нь тодорхой болсон гипотезуудыг нэн тэргүүнд жагсаалтаас гарган үнэнд тасралтгүйгээр гэхдээ хэзээ ч бүрэн хүрэлгүйгээр (өөрөөр хэлбэл асимптотик маягаар) ойртох.
Фанатууд позитивизмыг бай болгон сонгосон нь түүнийг шашны өрсөлдөгч гэдгийг сонссонтой, мөн позитивизмыг филоcoфичид аль хэдий нь алдаатай хэмээн харуулсан тухай чих нь алт болсонтой нь холбоотой. Тэд нарийн учрыг нь мэдэлгүйгээр позитивизм алдаатай гэж хэлнэ (энэ уг нь ЗӨВ), тийм учраас шинжлэх ухаан бүх үнэнийг мэдэж чадахгүй гэнэ (энэ ч бас ЗӨВ), тийм учраас шашинд ч гэсэн орон зай гарч ирнэ (энэ бол ЗӨВ БИШ) хэмээн нотoлно.
Үнэн хэрэгтээ бол шинжлэх ухаан бүтээсэн гипотезуудаараа үргэлж загвар боловсруулан тэднийг ажиглалтын баримтад үндэслэн нягтлаад буруугаа хурдхан хасахыг хүсдэг. Шашин бол буруугаа ажиглалтаар хасахыг зөвшөөрдөггүй таамаг төдий. Буруугаа хурдхан засах хичээлтэй байдаг учир шинжлэх ухаанд итгэдэг. Фанат бол шашинд яагаад итгэх хэрэгтэй вэ? гэдгийг тайлбарлаж чадахгүй, позитивистуудын гаргасан алдааг давтан зөв гэж мэдэж байгаа шашны хэдэн таамгийг дахин дахин хэрэглэн шашныг бүтнээр нь зөв гэж нотoлно. Өөрөөр хэлбэл логикийн хувьд хоосон яриа төдий индукцийн аргыг ашиглан шүүмжлээд байгаа позитивист шигээ авирлана.
Тийм учраас орчин цагт мэдлэгийн салбарт позитивизмд ч, шашинд ч багтах газаргүй. Энэ хоёр бодох аргачлал бол үеэ өнгөрөөсөн, болхи системүүдийн жишээнүүд. Фанат нөхөр ч угаасаа алдаатай гэдэг нь тодорхой болсон, логик зөрчилтэй юманд итгэсээр байгаа учраас л фанат мөн юм. Буруу нь тодорхой болсон юмнуудад итгэхээ үргэлжлүүлэхэд ‘хүндэтгэлтэй хандах хэрэгтэй’ гэсэн санааг би ийм учраас огт ойлгодоггүй (энэ, насанд хүрсэн хүний хүүхэд байхдаа өөрт нь ярьсан үлгэрүүдэд насан туршдаа итгэхэд нь хүндэтгэлтэй хандаж, энэ итгэл үнэмшилтэйгээ нийгмийн амьдралд оролцоход нь боломж олгохтой тун адилхан).
Эx сурвалж: "Bir Toplum Nasıl İntihar Eder?" (Ka Kitap, 2016).